Latest stories

  • in

    Tsuchinshan-ATLAS солир 80 мянган жилийн дараа анх удаа харагдана (news.zindaa.mn)

    Есдүгээр сарын сүүлийн амралтын өдрүүдэд сүүлийн 80 мянган жилд анх удаа C/2023 A3 (Tsuchinshan-ATLAS) солир дэлхийд ойртож ирнэ. Ховор солирыг шөнийн тэнгэр аялж байхыг энгийн нүдээр харах боломжтой. C/2023 A3 солир ирэх баасан гарагт /2024.09.27/ 80 мянган жилийн тойрог замдаа наранд хамгийн ойрхон цэгт очихдоо маш тод үзэгдэнэ.

  • in

    Мэдүүштэй – Шинэ нээлтийг шинжлэх нь: Яагаад жирэмсэн ээжүүд мартамхай болд (unread.today)

    Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн 85 хувь нь амьдралдаа нэгээс олон удаа жирэмсэлдэг бөгөөд жилд 140 сая эмэгтэй жирэмсэн болдог гэх судалгааны дүн бий. Та бидний сайн мэдэж байгаачлан жирэмслэлтийн 40 орчим долоо хоногийн хугацаанд эхийн биед ихээхэн өөрчлөлтүүд гардаг. Эдгээр өөрчлөлтүүд нь дааврын огцом өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд төв мэдрэлийн системд хүртэл нөлөөлөх нь бий.

  • in ,

    ЦӨМИЙН БӨМБӨГИЙН ДЭЛБЭРЭЛТЭЭС ХЭРХЭН АМЬД ГАРАХ ВЭ? (www.youtube.com)

    Дөнгөж сая Москва, Бээжин, Вашингтон, Лондон гэх мэт дэлхийн томоохон хотуудад цөмийн зэвсгээр цохилт өглөө. Дэлхийн гуравдугаар дайн ийнхүү цөмийн дайнаар эхэллээ. Гудамжаар сандаралдсан хүмүүс  шуугилдана. Энд тэндгүй үймээн самуун. Харин гэнэт аваарийн түгшүүр Улаанбаатар хотын гудамжаар дугарч эхлэв. Өөр нэг цөмийн пуужин Улаанбаатар хотыг чиглэн ирж байлаа. Чанга яригчаар хүмүүст яаралтай хорогдох байранд орохыг сануулна.  Бусад хүмүүс гүйлдэж байхад та хаашаа ч хөдөлж чадахгүй зогссон хэвээр. Одоо гэнэт нэгэн бодол таны толгойд асар чангаар дуулдав. Би хэрхэн энэ бүхнээс амьд гарах вэ? Би хэрхэн цөмийн дэлбэрэлтээс амьд үлдэх вэ ? 

  • in , ,

    🔍 ШУ-ны хялбаршуулсан нийтлэл Ep : 58 Дарь ба Галт зэвсэг | Физикийн Ухаан (www.youtube.com)

    1260 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр. Өнөөгийн Израйлын Назарейт хотын баруун өмнөд хэсэг Палестины хилийн ойролцоо орших Айн Жалут хэмээх газарт Монголын багахан хэмжээний арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монголын эзэнт гүрний хүчирхэг баатар жанжин Хэтбуха тэр газарт үүрд нойрсов. Ийнхүү бүтэн жарны турш гудайж үзээгүй Монгол цэргийн туг тэнд анх удаагаа гудайж, ялагдаж үзээгүй Монгол дайчид тэнд л анх удаа ялагдсан байдаг. Уг ялагдлыг түүхэнд холбоотнуудынх нь урвалт, шарвалт, цэргийн тооны харьцаа гээд их олон шалтгаан, үйл явдлуудаар тайлбарладаг ч нөгөө талаас Мамльюкууд уг тулалдаанд тэсрэх дарьтай ижил найрлага бүхий бодисыг ашиглаж анхны их бууг Монголчуудын эсрэг ашиглаж байсан гэдэг. Түүхэн баримт болон үлдсэнээр сүүлийн 1200 гаруй жилийн хугацаанд шатамхай дарь болон галт зэвсгийн туршилтууд дэлхийн эргэн тойронд олон янз байдлаар хөгжүүлэгдсээр, хэдэн зуун дайн тулаанд олон сая хүний аминд хүрсээр иржээ. Энэ удаад хамтдаа дарь болон галт зэвсгийн талаар олж мэдэхийг хичээцгээе. Эхлэхээс өмнө дардаг товчнуудаа дараад бичлэг рүүгээ орцгооё.

  • in

    Эрдэмтэд: Цөмийн зэвсэг дэлхийг солирын мөргөлтөөс аварч магадгүй – Eguur.M (eguur.mn)

    Холливудын кино найруулагчид мөн эрдэмтэд цөмийн зэвсэг нь мөргөлдөх замдаа явж буй солироос дэлхийг хамгаалах ирээдүйтэй арга гэж бодож ирсэн. Тэгвэл бодоо АНУ-ын засгийн газрын байгууламж дахь судлаачид энэ санааг нухацтай авч үзэж эхэлсэн байна. АНУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хангахаар ажилладаг Сандиа үндэсний лабораторийн физикчид цөмийн дэлбэрэлт солирыг “пуужин” болгон чиглэлийг нь өөрчилж  болно гэж үзжээ. Цөмийн бөмбөгний улмаас үүссэн энерги нь солирын нэг талын гадаргууг олон мянган градус хүртэл халаана. Үүний улмаас хурдацтай тэлэх хийн бөмбөлөг үүсэж, солир өөр зүг рүү түлхэгдэх юм. Тооцооллоо зөв хийвэл энэ нь солирыг мөргөлдөх замаас нь гаргаж магадгүй.

  • in

    Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй соронзон орон үүсгэжээ (news.zangia.mn)

    Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

  • in

    Цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу? | News.MN (news.mn)

    Анхны атомын буюу цөмийн цахилгаан станц 1950-аад онд ашиглалтад орсон цагаас эхлэн дэлхийн нийт эрчим хүчний эх үүсвэрийн асуудал дээр тус тусын байр суурийг хадгалж иржээ. Цөмийн эрчим хүч нь чулуужсан түлшнээс илүү “цэвэрхэн” сонголт боловч үхлийн аюулт зэвсэг болох боломжтой. Үүнийг үйлдвэрлэх нь газрын тос, нүүрс шиг агаар мандал, орчны бохирдлыг үүсгэдэггүй ч асар өндөр зардалтай бөгөөд атомын цахилгаан станц барихад урт хугацаа шаарддаг. Тэгвэл нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахын тулд улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй юу? Эсвэл арай бага өртгөөр чулуужсан түлш, газрын тосоо ашиглах уу?

Load More
Congratulations. You've reached the end of the internet.