in

DeepSeek-ийн нөлөө тийм ч дэвэргэж ойлгох зүйл биш байж магадгүй. Учир нь тус компани 50,000 Nvidia GPU эзэмшдэг бөгөөд хөгжүүлэлтэд 1.6 тэрбум ам.доллар зарцуулсан

Хөгжүүлэлтийн нийт зардлын зөвхөн нэг хэсэг нь алдарт 6 сая ам.доллар байв.

DeepSeek-ийн нөлөө тийм ч дэвэргэж ойлгох зүйл биш байж магадгүй. Учир нь тус компани 50,000 Nvidia GPU эзэмшдэг бөгөөд хөгжүүлэлтэд 1.6 тэрбум ам.доллар зарцуулсан

Сүүлийн үед Хятадын стартап DeepSeek өөрийн R1 хиймэл оюуны загвараараа технологийн ертөнцөд анхаарал татлаа. Энэ загвар нь OpenAI-ийн o1-тэй өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд уг загварыг зөвхөн 6 сая ам.доллар, 2,048 GPU ашиглан сургажээ гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Гэвч SemiAnalysis-ийн мэдээлснээр DeepSeek-ийн ард байгаа компани 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий техник хангамжтай бөгөөд нийт 50,000 Nvidia Hopper GPU ашигладаг аж. Энэ нь тус компани хиймэл оюун ухааны сургалт, хэрэглээг хамаагүй бага зардлаар шийдсэн гэх ойлголтыг үгүйсгэж байна.

50,000 Hopper GPU, 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт

SemiAnalysis-ийн тайланд дурдсанаар DeepSeek нь 50,000 Hopper GPU ашигладаг бөгөөд үүнд 10,000 H800, 10,000 H100 GPU болон нэмэлтээр худалдан авсан H20 загварууд багтдаг. Эдгээр нөөцүүд нь олон байршилд хуваарилагдан хиймэл оюун судалгаа, сургалт, санхүүгийн загварчлал зэрэгт ашиглагдаж байна. DeepSeek зөвхөн серверүүддээ 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба үйл ажиллагааны зардал нь 944 сая ам.доллар хүрчээ.

DeepSeek нь DeepSeek-V3 MoE загварынхаа маш бага техник хангамжийн шаардлагыг дэлгэснээр AI салбарт анхаарал татсан. Үүний дараа OpenAI-тай өрсөлдөхүйц R1 загвараа гаргаснаар өндөр технологийн салбарт шуугиан тарьсан. Гэвч SemiAnalysis-ийн тайлангаас үзэхэд тус компани нийт 1.6 тэрбум ам.долларын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогджээ.

DeepSeek-ийн гарал үүсэл ба санхүүжилт

DeepSeek нь High-Flyer гэх Хятадын хедж сангаас үүсэлтэй. High-Flyer нь хиймэл оюунд эртнээс хөрөнгө оруулж, их хэмжээний GPU худалдан авсан компани юм. 2023 онд High-Flyer тусдаа AI төвлөрсөн стартап болгон DeepSeek-ийг байгуулсан. Өнөөдрийг хүртэл DeepSeek гадаад санхүүжилт таталгүй, бие даасан байдлаа хадгалж, хурдтайгаар шийдвэр гаргах давуу талтай ажиллаж байна. SemiAnalysis-ийн мэдээлснээр тус компани технологийн хөгжилдөө 500 сая ам.доллараас илүүг зарцуулсан.

Өөрийн дата төвтэй ажиллах давуу тал

DeepSeek-ийн онцлог нь бусад AI стартапууд шиг гадаад үүлэн үйлчилгээ ашигладаггүй, харин өөрийн дата төвүүдтэй. Энэ нь компанид AI загваруудын туршилт, оновчлолоо бүрэн хянах боломж олгодог бөгөөд гадаад хязгаарлалтад өртөлгүйгээр хурдтай хөгжих давуу талыг бий болгожээ.

DeepSeek-ийн ажиллах хүч ба цалин

Энгийн AI стартапуудаас ялгаатай нь DeepSeek нь зөвхөн эх газрын Хятадаас мэргэжилтэн элсүүлдэг бөгөөд Тайвань, АНУ-аас ажиллах хүч татдаггүй аж. Тус компани Бээжингийн их сургууль, Жэжяний их сургууль зэрэг байгууллагуудаас шилдэг мэргэжилтнүүдийг авч, өндөр цалин санал болгодог. SemiAnalysis-ийн тайланд дурдсанаар DeepSeek-ийн зарим AI судлаачдын жилийн цалин 1.3 сая ам.доллараас давж, Moonshot зэрэг Хятадын AI томоохон компаниудын санал болгож буй цалингаас өндөр байгаа аж.

DeepSeek-ийн шинэчлэлүүд ба зах зээлд үзүүлэх нөлөө

DeepSeek нь Multi-Head Latent Attention (MLA) гэх мэт шинэчлэлүүдийг боловсруулсан бөгөөд энэ нь олон сарын хөгжүүлэлт, өндөр хэмжээний GPU ашиглалтыг шаардсан. Тус компани хүчин чадлыг өргөжүүлэхээс илүүтэй алгоритмын сайжруулалт, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг нь AI загвар хөгжүүлэх уламжлалт хандлагыг өөрчилж байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар энэ хандлага нь өндөр хүчин чадалтай GPU-уудын эрэлт буурахад хүргэж болзошгүй бөгөөд Nvidia зэрэг компанид нөлөөлөх магадлалтай.

6 сая ам.долларын сургалтын зардлын тухай үнэн

DeepSeek-ийн сүүлийн үеийн AI загварыг ердөө 6 сая ам.доллараар сургажээ гэсэн мэдээлэл ихээхэн шуугиан дагуулсан. Гэвч энэ тоо нь зөвхөн урьдчилсан сургалтанд шаардлагатай GPU-ийн ашиглалтыг илэрхийлдэг бөгөөд судалгаа, загварын сайжруулалт, өгөгдөл боловсруулах зэрэг зардлуудыг оруулаагүй аж. Бодит байдал дээр DeepSeek байгуулагдсан цагаасаа хойш AI хөгжүүлэлтэд 500 сая ам.доллараас илүү зарцуулсан байна.

DeepSeek-ийн амжилт: Санхүүжилт, технологи, чадварлаг боловсон хүчин

DeepSeek-ийн өсөлт нь бие даасан, сайн санхүүжилттэй AI компаниуд салбарын тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжтойг харуулж байна. Гэсэн хэдий ч олон нийтэд түгсэн мэдээллүүд хэтрүүлсэн байж магадгүй. SemiAnalysis-ийн үзэж буйгаар DeepSeek нь олон тэрбум ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт, техникийн томоохон шинэчлэл, өрсөлдөхүйц багийн хүчээр амжилтад хүрсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн гайхамшиг болсон зүйл биш. Элон Маск ч өмнө нь “Хиймэл оюуны салбарт өрсөлдөхийг хүсвэл жилд хэдэн тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай” хэмээн дурдсан нь DeepSeek-ийн бодит зарцуулалттай нийцэж байна.

tomshardware.com

What do you think?

Leave a Reply

Mavs Лука Дончичийн наймааны талаар өөр багтай холбогджээ

Mavs Лука Дончичийн наймааны талаар өөр багтай холбогджээ

NASA: 2024 YR4 солир 2032 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай

NASA: 2024 YR4 солир 2032 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай