in

F-47-ийн дээд хурд хэд вэ? Boeing-ийн Gen-6 сөнөөгч онгоцны тухай бидний мэдэх зүйлс

F-47-ийн дээд хурд хэд вэ? Boeing-ийн Gen-6 сөнөөгч онгоцны тухай бидний мэдэх зүйлс

АНУ-ын Агаарын цэргийн хүч ирээдүйн сөнөөгч онгоц ямар байх талаар шийдвэр гаргасаар байна. Boeing ба Lockheed компанийн хооронд өрнөсөн “Next Generation Air Dominance” (NGAD) хөтөлбөрийн хүрээний өрсөлдөөнд нэг томоохон асуулт тодорхой нөлөөлсөн нь: Шинэ бүтээгдэж байгаа онгоцонд нисгэгч байх уу, үгүй юу? Харин нэг зүйлд маргах зүйл байгаагүй. Шинэ онгоц маш хурдан байх ёстой. Boeing-ийн санал шалгарч, F-47 Gen-6 загварын сөнөөгч онгоц сонгогдсон ч, уг онгоц одоогоор албан ёсоор ашиглалтад ороогүй тул нислэгийн хурдтай холбоотой нарийн мэдээлэл хомс хэвээр байна.

F-47 нь агаарын ноёрхлыг хангах зориулалттай тул түүний хурд F-22 Raptor болон F-15 Strike Eagle онгоцнуудын түвшинд байх магадлалтай ба ойролцоогоор Mach 2.

Нью-Йорк Таймсийн мэдээлснээр, онгоцыг танилцуулах үеэр ерөнхийлөгч “Хоёроос давна” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ онгоцны дээд хурд нь нислэгийн өндөртэй шууд хамааралтай. Далайн түвшинд онгоцууд агаарын нягтрал ихтэй тул харьцангуй удаан нисдэг бол өндөрт агаар сийрэг учраас илүү хурдаар нисдэг. Учир нь хөдөлгүүрүүд өндөрт илүү үр дүнтэй ажилладаг.

F-22 Raptor онгоцны жишээг авч үзвэл, далайн төвшинд 921 миль/цаг буюу Mach 1.21 хүрдэг бол өндөрт Mach 2 хүрдэг. F-47-ийн хувьд ч дээд хурдыг ийм хоёр нөхцөлд тогтоох юм. Гэхдээ зөвхөн хэр өндөр биш, хэр хурдан, хэр удаан хугацаанд өндөр хурдаар нисэж чадах нь бас чухал үзүүлэлт юм.

F-47 ба Супер крүүз

F-47 онгоцны нэг чухал онцлог нь супер крүүз байх магадлалтай. Онгоц бүрэн хүчин чадлаар удаан хугацаанд нисэх боломжтой ч энэ нь шатахуун их зарцуулж, хөдөлгүүрт ачаалал өгөхөөс гадна радарын илрүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс ихэнх сөнөөгч онгоцыг эдгээр хязгаарлалтыг тэнцвэржүүлэхийн тулд оновчтой аяллын хурдтайгаар нисдэг. Тавдугаар үеийн сөнөөгч онгоцнуудын хувьд гүйцэтгэлийн “Ариун грааль” гэж хэлж болохуйц зорилго нь супер крүүз буюу afterburner ашиглалгүйгээр дууны хурднаас дээш аяллын горимд нисэх чадвар байв.

F-22 онгоц нь одоогоор албанд ашиглагдаж буй цөөн онгоцны нэг бөгөөд afterburner ашиглалгүйгээр Mach 1.5 орчим хурдтай нисч чаддаг. Харин F-47 энэ чадвартай байх уу? Одоогоор дуунаас доош хурдтай аяллын горим (subsonic cruise) байх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүнийг тодорхойлох хөдөлгүүрийн хөгжүүлэлтийн өрсөлдөөн хараахан дуусаагүй байна.

Гэсэн хэдий ч, одоогийн хүлээлт хэвээр байвал F-47 нь холын зайн ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх шаардлагатай. Ялангуяа өөрийн зургаа дахь үеийн сөнөөгч онгоцыг боловсруулж буй БНХАУ-тай өрсөлдөхөд энэ онгоц стратегийн чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Associated Press агентлагийн мэдээлснээр, NGAD хөтөлбөрийг 2024 онд дахин хянаж үзсэн бөгөөд Хятадын эсрэг болзошгүй мөргөлдөөний үед дараагийн үеийн сөнөөгч онгоц зайлшгүй хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

F-47 ба түүний дроноос бүрдэх туслах нисгэгч

F-47 сөнөөгч онгоцны хурд, стелт технологи нь анхаарлын төвд байгаагаас гадна, ирээдүйн байлдааны ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх өөр нэг онцлог бий. Энэ нь нисгэгчтэй хамт хөөрөх автомат удирдлагатай, нисгэгчгүй дронууд буюу түүний “Жигүүрт нөхөд” юм. Эдгээр дрон нь F-47-тэй сүлжээний аргаар холбогдож, баг болж ажиллах юм. АНУ-ын Агаарын цэргийн хүч ийм төрлийн дроныг анх 1960-аад онд ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн үед D-21 тагнуулын дроныг SR-71 тагнуулын онгоц дээр суурилуулж байв.

Өнөөдөр НАТО-гийн онгоцууд хоорондоо Link 16 гэх шифрлэгдсэн холбооны сүлжээгээр холбогддог бөгөөд энэ нь нисгэгчдэд тактикийн чухал мэдээллээ шуурхай солилцох боломж олгодог. Пакистан энэ төрлийн сүлжээний давуу талыг ашиглан J-10 сөнөөгч онгоцныхоо гүйцэтгэлийг Энэтхэгийн Агаарын цэргийн эсрэг туршиж, сүлжээний чадамжаараа анхаарал татсан.

F-47 нь хамтарсан байлдааны нисэх төхөөрөмж (Collaborative Combat Aircraft, CCA) буюу дрон, сүлжээ, автономит ажиллагааг хослуулсан шинэ үеийн системтэй зэрэгцэн нисэх юм. АНУ-ын Агаарын цэргийн зүгээс энэхүү системийн хүрээнд хоёр төрлийн дрон туршихаар төлөвлөж байгаа бөгөөд:

  • YFQ-42A – General Atomics компани хөгжүүлж байна.
  • YFQ-44A – Anduril компанийн бүтээж буй загвар.

Эдгээрийг 2026 онд Калифорни дахь Beale агаарын цэргийн баазад туршихаар төлөвлөсөн байна.

slashgear.com

What do you think?

Педро Паскаль Каннын тайзнаас: Урлаг бол эсэргүүцлийн хамгийн хүчтэй хэл

Педро Паскаль Каннын тайзнаас: Урлаг бол эсэргүүцлийн хамгийн хүчтэй хэл

Уорриорс баг төвийн шугамыг бэхжүүлэх зорилгоор Брук Лопезийг онилжээ

Уорриорс баг төвийн шугамыг бэхжүүлэх зорилгоор Брук Лопезийг онилжээ