in ,

Facebook-ийн дараа Meta-гийн AI роботыг гэртээ оруулахад бэлэн үү?

Facebook-ийн дараа Meta-гийн AI роботыг гэртээ оруулахад бэлэн үү?

Европт хувийн нууцлал зөрчсөн хэргээр 1.3 тэрбум ам.долларын торгууль, АНУ-д 5 тэрбум ам.долларын рекорд торгууль төлсөн Meta компани AI-д суурилсан хүн төст роботыг гэрт тань байрлуулахыг хүсэж байна. Bloomberg-ийн мэдээлснээр тус компани “Хүн шиг үйлдэл хийх, бие махбодын ажилд туслах” ирээдүйн робот хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа аж.

Уг төслийг Meta-гийн Reality Labs хариуцан ажиллах бөгөөд тус хэлтэс нь аль хэдийн Метаверс, голограм дэлгэцтэй ухаалаг нүдний шил, биеийн хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж зэрэг технологи хөгжүүлж буй. Энэхүү роботын төслийг General Motors-ийн жолоочгүй машины салбарын дээд түвшний удирдагч асан хүн толгойлох гэнэ.

Meta-гийн хувьд робот худалдаанд гаргах яаралтай зорилго байхгүй ч тэд энэ салбарт Элон Маскын Optimus роботын өмнө гарахыг хүсэж байна. Компани зөвхөн өөрийн Llama AI-аар ажиллах робот бүтээхээс гадна мэдрэгчийн систем, тоног төхөөрөмжийн модуль, тооцооллын иж бүрдэл зэргийг сонирхсон талуудад нийлүүлэхийг зорьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Meta бусад компаниудад роботын бүрэлдэхүүн хэсэг болон програм хангамж нийлүүлэх бараг бүрэн хэмжээний экосистем бий болгохоор төлөвлөж байна. Энэ нь тийм ч шинэ зүйл биш бөгөөд Meta сүүлийн жилүүдэд DIGIT, ReSkin гэх мэт роботын технологиудыг туршиж байгаагаа харуулсаар ирсэн.

Meta-гийн хувьд энэ нь логик сонголт мэт

Meta-гийн хувийн нууцлалыг зөрчсөн олон жилийн түүх рүү оролгүйгээр эхлээд роботын технологийн талаар авч үзье. Хүн төст робот нь “компьютер хараа” гэх технологид тулгуурлан орчин тойрноо таньж, зорилтот байршил руу шилждэг. Энэ нь жолоочгүй машинтай ижил технологи бөгөөд таны гэр дотор болж буй бүхнийг тасралтгүй ажиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, таны гэр доторх бодит цагийн дүрс бичлэгийг хянах нүдтэй AI робот гэсэн үг.

AI-д суурилсан робот учраас түүний бичиж, хадгалж, боловсруулж буй мэдээлэл ямар хүрээнд ашиглагдахыг үйлчилгээний нөхцөл дотроос сайтар судлах шаардлагатай. Хэдэн хувийн аудио, видео мэдээлэл Meta-гийн серверүүд рүү дамжих вэ? Хувийн нууцлал алдагдах эрсдэл хэр өндөр вэ? AI загварууд болох ChatGPT, DeepSeek зэрэг ч гэсэн өгөгдөл алдагдах эрсдэлтэй гэдгээ хэд хэдэн удаа харуулсан. Тиймээс AI роботыг гэртээ тавих шийдвэрийг эргэцүүлэх нь зүйтэй. Харин энэ робот Meta-гаас гарч байгаа бол эрсдэл бүр ч өндөр гэсэн үг.

Meta-гийн хувийн нууцлалыг зөрчсөн сонгодог жишээнүүд:

  1. 2011 онд АНУ-ын Худалдааны Холбооны Комисс (FTC) Meta-гийн нууцлалын бодлогыг шалгаж, компанитай тохиролцсон.
  2. Cambridge Analytica дуулиан: 87 сая хэрэглэгчийн Facebook-ийн хувийн мэдээлэл хулгайлагдсан.
  3. Meta нь Facebook-ийн хэрэглэгч биш хүмүүсийн ч өгөгдлийг цуглуулдаг байсан.

Meta одоо AI-г нийгмийн сүлжээ, метаверс гээд бүхий л салбарт шахаж байна. Гэвч AI компаниуд хэрэглэгчийн өгөгдлийг хууль бусаар ашигласан гэх хэрэгт удаа дараа холбогдож буй энэ үед бүхнийг харж, сонсдог хүн төст робот бол хамгийн сүүлд авах зүйл байж магадгүй.

slashgear.com

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

Таны бэлтгэл үр дүнтэй болсныг илтгэх 13 шинж

Таны бэлтгэл үр дүнтэй болсныг илтгэх 13 шинж

2024 YR4 солир дэлхийтэй мөргөлдөх чиглэлд орсон бөгөөд одоо зогсоох боломжгүй болжээ

2024 YR4 солир дэлхийтэй мөргөлдөх чиглэлд орсон бөгөөд одоо зогсоох боломжгүй болжээ