Фи компанийн ухаалаг хүзүүвч нохойн эрүүл мэндийг хангах шинэчлэлттэй боллоо
Ухаалаг гэрийн тэжээвэр амьтдын технологи хөгжүүлэгч Фи компани нохойн хөдөлгөөн, эрүүл мэнд, зуршлыг Apple Watch-аар дамжуулан хянах боломжтой шинэ хиймэл оюун ухаантай хүзүүвчээ танилцууллаа. Фи Сериес 3 Плас хэмээх энэхүү төхөөрөмж нь даваа гарагт худалдаанд гарсан бөгөөд өмнөх загваруудаас илүү сайжруулсан GPS хяналт, Apple Watch аппликейшнтэй интеграц зэрэг шинэ боломжуудыг агуулсан байна.
Фи компани шинэ Сериес 3 Плас хүзүүвч нь 80 хувьтай үнэн зөвөөр нохойн зан үйлийн “утга учиртай өөрчлөлтүүдийг” барьж чаддаг гэж мэдэгдсэн. Шинэ хүзүүвч нь алхалт, унтлагын хяналтаас гадна хуцах, хэлээ долоох, маажих, идэх, уух зуршлыг хянаж, цаг хугацааны явцад аливаа хэв шинж болон тодорхойгүй өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Энэ нь хэрэглэгчдэд нохойн эрүүл мэндийн өөрчлөлтүүдийг урьдчилан мэдэрч, анхаарах боломжийг олгох зорилготой боловч ухаалаг зүүж ашиглах төхөөрөмжүүд нь сэтгэлийн түгшүүр нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Фи компанийн мэдээлснээр, GPS хяналтын дохионы мэдрэмжийг өмнөх загваруудтай харьцуулахад хоёр дахин сайжруулж, илүү нарийвчилсан байршлын хяналт хийх боломжтой болсон. Одоо Apple Watch дээр ашиглах боломжтой болсон дагалдах аппликейшн нь нохдын байршил болон үйл ажиллагааг хянах боломжийг олгодог бөгөөд гар утасны хувилбартай ижил “харилцан үйлчлэл болон ухаалаг” боломжуудыг агуулсан байна. Мөн шинэ AI ашиглан баримт бичиг боловсруулах боломжтой програм нь малын эмчийн тэмдэглэл, төлбөрийн баримт эсвэл даатгалын бичиг баримтаас эрүүл мэндийн мэдээллийг татах боломжтой болжээ.
Сериес 3 Плас хүзүүвч нь өмнөх загваруудын зарим танил шинж чанарыг ч агуулсан байна. Фи компани энэхүү хүзүүвчийг 50 метр хүртэл давстай усанд туршиж, “бүрэн усны хамгаалалттай” IP68 үнэлгээтэй гэж мэдэгдсэн. Ганц удаагийн цэнэглэлтээр гурван сар ажиллах чадвартай цэнэглэдэг батарей, шөнийн цагаар харагдах гэрэлтэй бөгөөд таван хэмжээтэй, шар, цэнхэр, ягаан, саарал гэсэн дөрвөн өнгөтэй байна. Үнийн хувьд аппликейшн ашиглах эрхийн хамт сарын 14 ам.доллар буюу 49,000 төгрөг орчим үнээр худалдаалагдах бөгөөд хүзүүвчний тоног төхөөрөмжид нэмэлт зардал гарахгүй байна.
Эх сурвалж:
Fi’s AI-powered dog collar lets you monitor pet behavior via Apple Watch
Smart pet tech company Fi’s new AI collar allows dog owners to monitor their pooch’s movements, health, and habits via their Apple Watch.