in

“Game of Thrones: Kingsroad” тоглоомын гаргах хугацааг албан ёсоор зарлалаа

“Game of Thrones: Kingsroad” тоглоомын гаргах хугацааг албан ёсоор зарлалаа

Netmarble болон Warner Bros. Interactive Entertainment компаниуд хамтран “Game of Thrones: Kingsroad” тоглоомын нээлтийн огноог зарлалаа. Алдарт уран зөгнөлт цувралаас сэдэвлэсэн энэхүү тулаант, адал явдалт RPG төрлийн тоглоомыг тэсэн ядан хүлээж буй тоглогчид удаан хүлээх хэрэггүй боллоо.

“Game of Thrones: Kingsroad” хэзээ гарах вэ?
Тоглоом 5-р сарын 21-нд PC (Steam болон Epic Games Store) болон бүх төрлийн гар утасны платформ дээр зэрэг гарах бөгөөд тоглогчид шинэ трейлерийг үзэх боломжтой.

Тоглоомын танилцуулгад:

“Game of Thrones: Kingsroad” бол Netmarble компанийн бүтээж буй, HBO-г төлөөлөн Warner Bros. Interactive Entertainment-ийн албан ёсны эрхтэй, тулаант адал явдалт RPG тоглоом юм. HBO-гийн алдарт “Game of Thrones” цувралын шүтэн бишрэгчид Вестеросын долоон хаант улсыг чөлөөтэй судлан, өргөн уудам нээлттэй ертөнцөд гайхалтай байгаль, томоохон хот суурин, зэлүүд нутаг, ширүүн амьдралыг мэдрэх боломжтой болно.” хэмээн дурджээ.

Мөн:

“Тоглогчид Вестерос тивийн нийслэл “King’s Landing”, Хананы орчимд байрлах ‘Castle Black’, дулаахан уур амьсгалтай ‘Highgarden’, хойд хил дагуу үргэлжлэх мөсөн ‘Wall’ зэрэг танил байршлуудаар чөлөөтэй аялж, цувралын танил дүрүүдтэй тааралдан жинхэнэ Вестеросын адал явдлыг мэдрэх болно” гэж нэмсэн байна.

Тоглоомыг тэсэж ядан хүлээж буй тоглогчдын хувьд нэгэн сайхан мэдээ бий. “Game of Thrones: Kingsroad” тоглоом Steam платформ дээр эрт нэвтрэх (Early Access) хэлбэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд дараах 3 багцтай:

  • Стандарт ($24.99)
  • Делакс ($49.99)
  • Ультимейт ($89.99)

Эдгээр багц бүрд шүтэн бишрэгчдэд зориулсан урамшууллууд багтсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харж болно.

Харин гар утас хэрэглэгчид одооноос iOS-ийн App Store болон Android-ийн Google Play дээр урьдчилан бүртгүүлэх боломжтой.

Та аль платформ дээр тоглохыг илүүд үзэж байна вэ?

comingsoon.net

What do you think?

Leave a Reply

Арсенал 0-1 ПСЖ: Дембелегийн гоолоор Францын аваргууд хожил байгууллаа

Арсенал 0-1 ПСЖ: Дембелегийн гоолоор Францын аваргууд хожил байгууллаа

Кобе Брайантын улирлын өмнөх тоглолтод өмссөн өмсгөл 7 сая ам.долларын үнээр зарагдлаа

Кобе Брайантын улирлын өмнөх тоглолтод өмссөн өмсгөл 7 сая ам.долларын үнээр зарагдлаа