in

“GTA” тоглоомын эрх эзэмшигч Take-Two Interactive $1 тэрбумын хувьцаа арилжихаар төлөвлөж байна

Компани санхүүгийн хүндрэлтэй үед орлого босгохоор шийджээ.

“GTA” тоглоомын эрх эзэмшигч Take-Two Interactive  тэрбумын хувьцаа арилжихаар төлөвлөж байна

Алдарт “Grand Theft Auto” цувралыг гаргасан Take-Two Interactive компани $1 тэрбумын энгийн хувьцаа зах зээлд санал болгохоор болсноо мягмар гарагт зарлалаа. Үүнээс гадна, андеррайтерүүдэд 30 хоногийн хугацаанд дахин $150 саяын хувьцаа нэмж худалдан авах эрхийг олгохоор төлөвлөж байна. Энэ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан биелэх эсэх нь тодорхой бус.

Тус компанийн мэдээлснээр хувьцааны арилжаанаас олсон орлогыг нийт үйл ажиллагаанд ашиглах бөгөөд үүнд өр төлөх, ирээдүйн худалдан авалт хийх зэрэг багтаж байгаа аж.

Rockstar Games, 2K болон Zynga студиудын толгой компани болох Take-Two-ийн хувьцааны үнэ уг мэдэгдлийн дараа арилжааны дараах цагаар бараг 3 хувиар буурсан байна.

Хувьцаа арилжаалах шийдвэр нь Take-Two компанийн хамгийн сүүлийн улирлын тайлангаас ердөө хэдхэн хоногийн дараа гарч буй. Тус тайланд $3 тэрбум гаруй алдагдлыг бүртгэжээ. Энэ нь тавдугаар сарын 2-нд “GTA VI” тоглоомын нээлт анх төлөвлөснөөс зургаан сараар хойшлогдож, 2026 оны тавдугаар сарын 26-нд гарахаар болсон гэх мэдээлэлтэй давхцаж байгаа юм.

Take-Two-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Штраус Зелник Variety-д өгсөн ярилцлагадаа: “GTA VI гарахгүй бол 2026 оны санхүүгийн жилийн дүн мэдээ, орлогын төсөөлөл буурна гэдэг ойлгомжтой. Гэхдээ бид яг ямар нөлөөтэй байхыг нарийвчлан тооцоолоогүй. Шинжээчид өөрсдийн таамгийг дэвшүүлж л байна” хэмээн ярьжээ.

Тэрээр мөн “Бид дахин дээд амжилт тогтооно гэдгээ хэлсэн, одоо түүнийгээ биелүүлж байна. 2027 онд өсөлт гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Манай компани ирээдүйн аливаа сорилт, боломжийг угтан бэлтгэгдсэн, маш тогтвортой бүтэцтэй байгаа” хэмээн онцолсон юм.

What do you think?

Манчестер Сити 3-1 Борнмут: Де Брюйнигийн сүүлчийн тоглолт ялалтаар өндөрлөлөө

Манчестер Сити 3-1 Борнмут: Де Брюйнигийн сүүлчийн тоглолт ялалтаар өндөрлөлөө

F-86D сөнөөгч онгоцонд ашиглагддаг эвхэгддэг далавчтай пуужинг яагаад ‘Mighty Mouse’ гэж нэрлэсэн бэ?

F-86D сөнөөгч онгоцонд ашиглагддаг эвхэгддэг далавчтай пуужинг яагаад ‘Mighty Mouse’ гэж нэрлэсэн бэ?