in ,

HBO-ийн шинэ кино Mountainhead-ийн трэйлерт: Сайн тэрбумтан гэж байдаггүй

Жесси Армстронгийн шинэхэн инээдэм-драм төрлийн кино нь технологийн тэргүүн баячуудыг нийгмийн аюул гэж дүрсэлжээ.

HBO-ийн шинэ кино Mountainhead-ийн трэйлерт: Сайн тэрбумтан гэж байдаггүй

Succession цувралын бүтээгч Жесси Армстронг эрх мэдэлтэй, чинээлэг хүмүүсийн тухай шүүмжлэлээ хэзээ ч ил хэлэхээс цааргалж байгаагүй. Харин түүний шинэхэн бүтээл болох Mountainhead киноны трейлер энэ удаад баячуудыг яг яагаад бид дэмжих ёсгүй вэ гэдгийг илэн далангүй харуулж байна.

Уулын орой дахь байшинд өрнөх энэ кинонд технологийн салбараас асар их хөрөнгө олсон дөрвөн залуугийн түүхийг өгүүлнэ. Рэндалл (Стив Карелл), Хюго Ван Ялк (Жейсон Шварцман), Венис (Кори Майкл Смит), Жефф (Рами Юсеф) нарын хөрөнгө янз бүр ч тэдний сэтгэлгээ, тэрбум доллартай хүний ертөнцийг харах өнцөг адилхан. Тэд баялгаа зөвхөн өөрсдөө амар тайван цасанд амрах эрхтэй гэсэн дохио гэж үздэг бөгөөд харин ард нь ажилчид нь бүхнийг зохицуулж байх ёстой гэж итгэнэ.

Гэвч Венисийн удирддаг хиймэл оюун ухаанд суурилсан нийгмийн сүлжээ Traam нь хүчирхийлэл нэмэгдэхэд шууд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарч ирэх үед тэдний итгэл ганхаж эхэлнэ. Эхэндээ бие биенээ өмөөрч, өөрсдийн бүтээлүүдийг дэлхийг дордуулж байна гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг ч удалгүй энэ бодол нь худлаа гэдгийг тэд бие биедээ сануулж эхэлнэ.

X (хуучнаар Twitter) платформын Grok гэх AI нь Өмнөд Африкт “цагаан арьстан genocide” хэмээх сэдвийг удаа дараа хөндсөнөөс үүдэлтэй шүүмжлэлтэй зэрэгцэн гарсан Mountainhead киноны трэйлер нь цаг үеийн мэдээлэлтэй хачин таарч байгаа мэт санагдана. Уг кино нь хар хошин төрлийн байх ч дүрүүдийн “бид дэлхийг авна шүү дээ” гэх мэт тоглоомоор хэлж буй үгс нь бодит амьдрал дахь технологийн СЕО нарын байр суурийг санагдуулан тийм ч инээдтэй биш болж хувирна.

Энэ бүхнээс үүдэн Mountainhead нь инээдмийн кино гэхээсээ илүү жинтэй, баримтат драм шиг санагдах магадлалтай бөгөөд HBO сувгаар тавдугаар сарын 31-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.

theverge.com

What do you think?

37 Points
Upvote Downvote
Verizon компани DEI бодлогыг зогсоох амлалтаар  тэрбумын хэлцлийг FCC-ээр батлууллаа

Verizon компани DEI бодлогыг зогсоох амлалтаар $20 тэрбумын хэлцлийг FCC-ээр батлууллаа

Иан Миллер тоглолтыг удирдан Хасын хүлгүүд ялалт байгуулж, хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй шалгарлаа

Иан Миллер тоглолтыг удирдан Хасын хүлгүүд ялалт байгуулж, хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй шалгарлаа