Хиймэл оюун ухааны нууц төхөөрөмжид Лорин Пауэлл Жобс сэтгэл хангалуун байна
OpenAI болон Apple-ийн хуучин дизайны дарга Жони Айвийн хамтарч бүтээж буй хиймэл оюун ухааны нууц төхөөрөмжийг Лорин Пауэлл Жобс сайшаав. The Financial Times сонинд нийтлэгдсэн ярилцлага-даа тэд Жони Айвийн Apple-д ажиллаж байсан үеийн талаар болон Стив Жобсийн хамтран ажиллаж байсан туршлагын талаар дурсамж хуваалцжээ. Мөн тэдний хичээл зүтгэлээс үүдэлтэй “санамсаргүй” хохирлуудыг нөхөхийг оролдож буй талаар ярилцсан байна.
Жони Айв хэлэхдээ, “Олон хүмүүс технологитой харилцахдаа өнөө үед таагүй мэдрэмжтэй байна” гэжээ. OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтманы хамтаар хиймэл оюун ухааны шинэ төхөөрөмж дээр ажиллахдаа “хүн төрөлхтөн илүү сайхныг хүртэх эрхтэй” гэж үзэж байгаа гэв. Тэрээр тавдугаар сард өгсөн ярилцлагадаа iPhone-оос үүдэлтэй “санамсаргүй үр дагавруудыг” хариуцах нь өөрийн сүүлийн үеийн ажлын гол хөдөлгөгч хүч гэдгийг хэлсэн байдаг. Энэ нь хэрэглэгчдийн дэлгэц болон нийгмийн сүлжээнд донтсон байдал зэрэг асуудлуудыг илтгэж байна.
Тэрээр энэ асуудлыг дахин хүлээн зөвшөөрч, Олтманын хамтран ажиллах нь технологийн талаар өөдрөг үзэл бодлыг сэргээсэн гэв. “Шинэ зүйлийг бүтээх үед, инноваци хийх үед урьдчилан хараагүй үр дагаврууд гарч ирнэ, зарим нь гайхалтай, зарим нь хортой байж болно. Зарим сөрөг үр дагаврууд санамсаргүй байсан ч би хариуцлагатай байх ёстой гэж үзэж байна. Үүний илэрхийлэл нь хэрэгцээтэй байхыг хичээх явдал юм” хэмээн Айв хэлжээ.
Лорин Пауэлл Жобс, Стив Жобсийн нас барснаас хойш Жони Айвтай найз хэвээр байгаа бөгөөд “зарим төрлийн технологийн харанхуй хэрэглээ бий” гэж хэлсэн. Хэдийгээр энэ нь “тэр үр дүнд хүрэхээр бүтээгдээгүй” ч гэжээ.
Пауэлл Жобс, Айвийн LoveFrom дизайн болон io техник хангамжийн гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байна. Айвийн хэлснээр, “Хэрэв Пауэлл Жобс оролцоогүй бол LoveFrom байхгүй байх байсан” гэжээ. Айвийн io компани нь OpenAI-д ойролцоогоор 23 их наяд төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд Пауэлл Жобсийн хөрөнгө оруулалт нь нууцлаг төхөөрөмж iPhone шиг амжилтанд хүрэх аваас түүнд ашигтай байх юм.
Айв болон OpenAI хамтран бүтээж буй төхөөрөмжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч, Пауэлл Жобс их зүйлийг хүлээж байна. Тэрээр “бодлыг үг болгон, үгсийг зураг болгож, зургийг түүх болгож, дараа нь прототип болгож байгаа үйл явцыг бодит цаг хугацаанд ажигласан” гэв. “Тэгээд ямар нэг шинэ зүйлийг биелүүлэхийг харах нь гайхалтай зүйл юм” гэж Пауэлл Жобс хэлжээ.
Эх сурвалж:
Jony Ive’s OpenAI device gets the Powell Jobs nod of approval
In a new interview, the pair discuss Ive’s current efforts to make up for the “unintentional” harms associated with products he designed with Apple.