in

Jurassic World Rebirth: Анхны Jurassic Park-ийг санагдуулам шинэ кино үзэгчдийг угтаж байна

Jurassic World Rebirth: Анхны Jurassic Park-ийг санагдуулам шинэ кино үзэгчдийг угтаж байна

1993 оны домогт Jurassic Park киног дурсахад хамгийн түрүүнд сэтгэл хөдлөм, зүрх догдлуулсан хэсгүүд санаанд ордог. Аянгатай шөнө Ти-рекс хашаанаасаа оргож буй нь, гал тогоонд сэм гэтэж буй рапторууд, хүчил цацагч дилофозаврын довтолгоо гээд бүгд л мартагдашгүй. Гэвч гүйж, хашхирахаас өмнө “өөөө, ааах” гэж гайхширсан мөчүүд—энэ бол найруулагч Стивен Спилбергийн бүтээлүүдийн сэтгэл булаам онцлог байв.

Харин одоо Jurassic World франчайз шинэ эринд шилжиж байна. Анхны гурвалсан кино нь паркийн нуран унал, галт уулын дэлбэрэлт, Мальтад өрнөсөн мотоцикл-рапторын хөөцөлдөөн зэрэг адал явдлыг нэмэгдүүлсэн бол шинэ бүтээл болох Jurassic World Rebirth үзэгчдэд эргээд гайхамшгийг мэдрүүлэхээр иржээ.

Найруулагч Гарет Эдвардсын (Rogue One, The Creator) энэхүү бүтээл нь “анхны кинонд зориулсан хайрын захиа” хэмээн гол дүрийн жүжигчин Жонатан Бэйли тодорхойлсон. Тэрээр Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

“Энэ кино хүмүүст 1993 оны бүтээлийг дахин хамтдаа тэмдэглэх, мэдрэх боломж олгож байна. Гайхамшиг, бишрэл дүүрэн агаад айдас, сэтгэл хөдлөлийг ч эргэн авчирсан.”

Бэйли эртний амьтны судлаач доктор Генри Лүүмисийн дүрийг бүтээж, хамгийн аюултай динозавруудын ДНХ-г цуглуулахаар мартагдсан арал руу аюултай аялалд гарна. Түүнийг Махершала Алигийн бүтээсэн Дункан Кинкейд, Скарлетт Йоханссоны Зора Беннетт хэмээх нууц ажиллагааны мэргэжилтэн нарын хамт дагалдана. Йоханссон ч мөн:

“Энэ кино анхных шиг мэдрэмж төрүүлнэ. Гэнэтийн, айдас төрүүлэм үйл явдал ихтэй. Эрсдэл маш өндөр.”

Киноны зураг авалтыг Тайландын ширэнгэн ойд хийсэн нь Спилбергийн Хавайд авсан анхны бүтээлийн уур амьсгалыг санагдуулжээ. “Усанд бидний хажуугаар аюултай могойнууд сэлж өнгөрч байсан. Айдас, адреналин үнэхээр бодитоор мэдрэгдсэн” хэмээн Бэйли ярьжээ.

Энэхүү шинэ эргэлт нь өмнөх World цувралаас зөөлөн шилжилт хийх аж. Тус франчайзын анхны хоёр киноны зохиолч Дэвид Коефф:

“Сүүлийн хэдэн бүтээл динозаврууд бидний ертөнцөд орж ирвэл яах вэ гэдгийг харуулсан. Харин энэ удаа бид тэдний орчин руу буцаж очих мэдрэмжийг дахин сэргээж байна” гэжээ.

Тиймээс та дахин нэг удаа динозавруудыг хараад “пөөөөх, пааах” гэж амьсгаа даран гайхах болно, гэхдээ хэт чанга дуугарвал тэдний анхаарлыг татаж мэдэхийг санаарай..

empireonline.com

What do you think?

Leave a Reply

Apple AI хайлтын систем Safari-д нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй нь компанийн хувьцааны үнэ унахад хүргэлээ

Apple AI хайлтын систем Safari-д нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй нь компанийн хувьцааны үнэ унахад хүргэлээ

Google iPad-д зориулсан Gemini апп-аа албан ёсоор гаргалаа

Google iPad-д зориулсан Gemini апп-аа албан ёсоор гаргалаа