“Jurassic World” франчайзын долоо дахь анги болох “Rebirth” киноны хоёр дахь трэйлер цацагдлаа. Уг бүтээлд Скарлетт Йоханссон, Магершала Али, Жонатан Бэйли нар гол дүрийг бүтээсэн бөгөөд найруулагчаар нь “Rogue One”-оор олонд танигдсан Гарет Эдвардс ажиллажээ. Харин зохиолыг анхны “Jurassic Park” киноны зохиолч Дэвид Коеэп бичсэн байна.
Киноны үйл явдал “Jurassic World: Dominion” киноноос таван жилийн дараах цаг хугацаанд өрнөх ба дэлхийн экосистем үлэг гүрвэлүүдийн хувьд тэсвэрлэхийн аргагүй болж, зөвхөн экваторын уур амьсгалтай бүс нутгуудад амьд үлдсэн байна. Тэнд амьдарч буй гурван аварга биет үлэг гүрвэл хүн төрөлхтөнд амь насыг аварч чадах ховор эмийн нууцыг агуулдаг аж.
Йоханссоны бүтээсэн Зора Беннетт гэх нууц ажиллагаанд мэргэшсэн мэргэжилтэн эдгээр үлэг гүрвэлийн ДНХ-г олборлох багийг ахална. Түүний багт хамтрагч нь Дункан Кинкэйд (Али), палентологич доктор Хенри Лумис (Бэйли) болон эмийн компанийн төлөөлөгч Руперт Фрэнд (Мартин Кребс) зэрэг дүрүүд багтжээ. Мөн Филиппин Велж, Бечир Сильвен, Эд Скрейн нар туслах дүрд тоглосон байна.
ДНХ олборлох ажиллагааны үеэр тэд далайн үлэг гүрвэлийн дайралтад өртсөн энгийн нэгэн гэр бүлтэй тааралдаж, улмаар бүгд нэгэн тусгаарлагдсан арал дээр гацах болно. Тэнд тэд олон арван жилийн турш дэлхий нийтээс нуусан, айдас төрүүлэм нэгэн нууцтай нүүр тулна.
“Jurassic World: Rebirth” кино 7 сарын 2-нд нээлтээ хийнэ. Трэйлерийг доорх холбоосоор үзээрэй.