in

‘Korean Zombie’ UFC-д эргэн ирэх бодлоо хойш тавьж, өсөн дэвжиж буй Z Fight Night холбоонд төвлөрч байна

‘Korean Zombie’ UFC-д эргэн ирэх бодлоо хойш тавьж, өсөн дэвжиж буй Z Fight Night холбоонд төвлөрч байна

“Солонгосын Зомби” нэрээр танигдсан Чан Сун Жунг хүлээн зөвшөөрч байна: Бусад олон тулаанчдын адил түүнд ч бас эргэн ирэх хүсэл, тэмүүлэл байдаг.

Гэхдээ Чан Сун Жунг болон зодог тайлах шийдвэрээсээ буцсан бусад тулаанчдын хооронд нэг том ялгаа бий. Тэрээр өөртөө цохиулахгүйгээр тулааны ертөнцөд урам зоригтойгоор үлдэх боломжуудыг нээсэн.

“Зодог тайлсан нь надад огтхон ч саад болоогүй. Харин ч би одоо илүү завгүй болсон гэж хэлж болно” хэмээн Жунг MMA Junkie сайтад орчуулагчийнхаа тусламжтайгаар ярьжээ. “Би гурван хүүхдээ асардаг, YouTube суваг, спорт заал эзэмшдэг, 20 гаруй тулаанч дасгалжуулдаг, City Beer нэртэй шар айрагны паб ажиллуулдаг. Түүнчлэн Z Fight Night (ZFN) нэртэй холбоог зохион байгуулах ажил эхлүүлсэн. Олон хүн тэтгэвэртээ гарсныхаа дараа амардаг бол тулаанчид залуугаараа үлддэг. Үнэндээ, хэрвээ надад ийм их хийх ажил байгаагүй бол би тэтгэвэртээ гарахгүй ч байсан байх. Энэ бүхэн надад урагшлах урам зориг өгч байгаад би баяртай байна.”

37 настай Жунг мэргэжлийн замналдаа 17 хожил, 8 ялагдалтайгаар 2023 оны наймдугаар сард Макс Холлоуэйд хүнд цохилтоор ялагдсанаар зодог тайлсан. “Солонгосын Зомби”-гийн хэв маягт үнэнчээр тэрээр тэмцэлд эцсээ хүртэл тулалдсан юм. Зүрх сэтгэл, шийдвэр эр зоригоор дүүрэн Жунг Хавайн тулаанчтай ширүүн тэмцэлд орсон ч үүнийхээ төлөөсийг төлөхөөс өөр аргагүйд хүрсэн.

Гэхдээ тэр бээлийгээ тайлж, тэтгэвэртээ гарахад хэзээ ч аваргын бүс хүртэж чадаагүй байсан ч олон хүний нүдэнд жинхэнэ аварга байв. Сингапур дахь үзэгчид “The Cranberries” хамтлагийн “Zombie” дууг түүний алдартай гаралт дээр даган дуулж, Жунгийг сэтгэл хөдлөм мөчөөр үдсэн юм.

Ялагдалтайгаар замналаа өндөрлүүлсэн ч Жунг эргэн ирэх бодлоо хазаарлаж чаджээ.

“Би тэтгэвэртээ гарсан олон тулаанчийг эргэн ирэхийг харсан. Урьд нь тэднийг ойлгодоггүй байсан ч одоо бол бүрэн ойлгож байна” гэж Жунг ярьжээ. “Ихэнх тулаанчид өөрсдийгөө дэлхийн хамгийн шилдэг нь гэж итгэдэг. Тэд амьдралынхаа бүх цагийг үүнийгээ нотлох гэж зарцуулдаг. Тэгэхээр гэнэт бүх зүйл дууслаа гэж хүлээн зөвшөөрөх амаргүй. Би ч бас мэдэрдэг. Заримдаа нас бол зүгээр л тоо гэж өөртөө хэлдэг үе бий. Гэхдээ Дана Уайт миний эргэн ирэхийг 100 хувь эсэргүүцэж байгаагаа тодорхой хэлсэн. Үнэндээ, би үүнийг ойлгож байна. Минийх шиг том тайзнаас тэтгэвэртээ гарсан тулаанчид UFC-ийн түүхэнд чухал байр суурьтай байдаг.”

Z Fight Night-ийн амжилт

Өмнөд Солонгосын үндэсний хэмжээний алдартан болсон Чан Сун Жунгийн Z Fight Night холбоонб нээлт амжилттай болсон нь гайхах зүйл биш юм. Энэхүү тулааны тэмцээн зургадугаар сард UFC Fight Pass хамтын ажиллагаатайгаар анхныхаа арга хэмжээг зохион байгуулсан.

Хоёр дахь арга хэмжээ арванхоёрдугаар сарын 14-нд Гоян хотод болно. Энэ удаагийн тэмцээн илүү өндөр ач холбогдолтой байх бөгөөд UFC-ийн гүйцэтгэх захирал Дана Уайт оролцож, “Dana White: Lookin’ for a Fight” шоуны шинэ дугаарын оролцогчдыг сонгохоор ирэх юм.

“Энэ бол UFC Сөүл болон UFC Бусан арга хэмжээний дараах Өмнөд Солонгост болсон хамгийн том ММА үйл явдал байх болно гэж би бодож байна” хэмээн Жунг хэлжээ. “Энэхүү холбооноос UFC-д оролцох шинэ тулаанч төрөн гарч, Солонгост ММА-гийн нэр хүндийг өсгөнө гэж найдаж байна.”

Тулааны хөтөлбөр одоогоор бүрэн зарлагдаагүй ч зарим гол тулаан аль хэдийн зарлагджээ. Үүнд хамгийн их хүлээлттэй байгаа тулаан бол Абудабид болсон UFC асуулт, хариултын үеэр Дана Уайтаас UFC-д өрсөлдөх боломж гуйж байсан Доробшох Наботов (8-0) болон өсөх ирээдүйтэй Xtreme Couture багийн тулаанч Матэус Камило (8-2)-гийн хооронд болох тулаан юм.

Энэхүү арга хэмжээ Z Fight Night-ийн нэр хүндийг дараагийн түвшинд хүргэх боломжийг бий болгоно гэж Жунг үзэж байна. Түүний ойрын зорилго бодитой боловч урт хугацааны зорилго нь асар том.

“Одоогоор миний зорилго бол Солонгос болон Азийн тулаанчдад зориулсан шилдэг тэмцээн зохион байгуулах явдал. Гэхдээ цаашдаа ZFN-ийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн холбоо болгохыг хүсэж байна” гэж Жунг хэлэв.

“Би аливаа зүйлийг нэг нэг алхамаар, тэвчээртэй, зөв арга замаар хийж байна. Бид зөв чиглэлд явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхэн бодит биелэл болж, үр дүн нь аяндаа гарах болно.”

www.mmajunkie.usatoday.com

What do you think?

27 Points
Upvote Downvote

Leave a Reply

Ram-ийн анхны цахилгаан ачааны машин 2025 он хүртэл хойшиллоо

Ram-ийн анхны цахилгаан ачааны машин 2025 он хүртэл хойшиллоо

TECH NEWS: Apple Хятадад AI гар утасны функцийг нэвтрүүлэхэд саадтай тулгарч байна

TECH NEWS: Apple Хятадад AI гар утасны функцийг нэвтрүүлэхэд саадтай тулгарч байна