Ламин Ямал ээлжит онцгой гоолоо оруулсан ч энэ нь “Барселона”-д ялалт авчирч чадсангүй. “Вильярреал” 3-2 харьцаатай ялалт байгуулснаар, LaLiga-гийн сүүлчийн Аваргуудын лигийн эрхийг баталгаажууллаа.
Пүрэв гарагт “Эспаньол”-той хийсэн хотын дербид ялалт байгуулснаар “Барса” улирлын түрүүг баталгаажуулсан. Тэр тоглолтод ч Ямалын гайхалтай мушгиж цохисон гоол онцлох үйл явдлын нэг болсон.
“Вильярреал” энэ тоглолтод “Реал Бетис”-ээс таван онооны давуутайгаар орж ирсэн бөгөөд Европын дээд түвшний тэмцээнд оролцох найдвараа дөрөв дэх минутад Айосе Перес сөрөг довтолгоог дуусгаж, тэргүүллийг авч өгснөөр улам нэмэгдүүлсэн. Гэсэн ч удалгүй Ламин Ямал торгуулийн талбайн баруун жигүүрээс гурван хамгаалагчийг хуурч, доод зүүн буланд нарийн цохилт хийснээр тэнцээ тогтоов.
Талбайн эзэд эхний хагасын сүүлийн мөчид Фермин Лопесийн цохилтоор 2-1-ээр тэргүүлж эхэлсэн ч “Вильярреал” бууж өгсөнгүй. Хоёрдугаар хагасын 50 дахь минутад Санти Комесанья гоол оруулж тэнцүүлсэн бол тоглолтын төгсгөлөөс 10 минутын өмнө Тажон Бьюкенен холын шонгийн ойролцоо цохин ялалтыг авчирсан.
Үнэндээ “Атлетико Мадрид” “Реал Бетис”-ийг 4-1-ээр бут ниргэсэн тул “Вильярреал”-ын үр дүн хамааралгүй болсон ч аваргуудыг “Олимпик” цэнгэлдэх хүрээлэнд буулган авч, улирлыг Европын тэмцээнд буцаж оролцох баярт уур амьсгалаар өндөрлүүллээ.
This team is a Champions League side! pic.twitter.com/CVSZLL5fNV
— Villarreal CF English (@VillarrealCFen) May 18, 2025
Севилья 0-2 Реал Мадрид: Хоёр улаан хуудаснаас ашиг олсон Мадрид ээлжит ялалтаа авлаа
“Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелоттигийн улирлын сүүлчийн өмнөх тоглолт “Севилья”-гийн сахилга батгүй тоглолтын үр дүнд ялалтаар өндөрлөлөө.
12 дахь минутад Францын шигшээ багийн од Килиан Мбаппэг гоол оруулах боломжтой байхад нь Лоик Баде араас нь татаж унагаасны улмаас шууд улаан хуудас авсан. Түүнтэй тун удалгүй нэгдэхээр орж ирсэн сэлгээний тоглогч Исаак Ромеро VAR-ын шалгалтаар шар хуудас нь улаан болж хувирсан. Тэрбээр Орельен Тчуамени руу болчимгүй шалтгаангүйгээр дайрсан юм.
Хоёр тоглогчоор дутуу үлдсэн өрсөлдөгчийн эсрэг “Реал” давуу талаа ашиглаж, эхлээд Мбаппе алсаас хүчтэй цохиж тооны харьцааг нээсэн бол төгсгөлд Жүд Беллингхэм ойрын зайн чихэлтээр хоёр дахь гоолыг нэмсэн.