LinkedIn компани хэрэглэгчдэд мөрөөдлийн ажлаа байгалийн хэлээр (natural language) тайлбарлан хайх боломжтой шинэ хиймэл оюунд суурилсан хайлтын систем танилцууллаа. Шинэчилсэн AI хайлтын цэс нь “анхан шатны загварын брэнд менежерийн ажил олоод өгөөч” эсвэл “тогтвортой хөгжлийн асуудалд дуртай шинжээчдэд зориулсан ажлууд” гэх мэт энгийн өгүүлбэрээр ажлын зар хайх боломжийг олгож байна.
Энэ нь LinkedIn дээрх уламжлалт байршил, салбар, албан тушаалын шүүлтүүр бүхий нарийн хязгаарлалтыг даван туулах шинэ шийдэл бөгөөд хэрэглэгч өөрийн ур чадвар, сонирхолд бүрэн нийцэх ажлыг шууд тодорхойлж хайх боломж бүрдэх юм.
“AI бол бидний ажлын арга барилыг өөрчилж буй гол хүч. Харин LinkedIn дээрх ажил хайлт энэ өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь авчирна” хэмээн тус компанийн карьерийн зөвлөх Зара Истон мэдэгдэлдээ дурджээ. “Хүмүүс өөрсдийн ур чадвар, сонирхол, зорилгоо нэгтгэж, дараагийн алхмаа тодорхойлох шинэ боломж нээгдэнэ гэж бид найдаж байна.”
Энэхүү AI хайлтын шинэ функц өнөөдрөөс эхлэн LinkedIn Premium хэрэглэгчдэд англи хэл дээр нээлттэй болсон бөгөөд энэ долоо хоногийн эцэс гэхэд Global English хэлний тохиргоотой бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болох төлөвтэй байна.
theverge.com