in

Marvel-ийн шинэ “X-Men” кинонд “Thunderbolts” киноны найруулагчийг авч ажиллуулах хэлэлцээр эхэлжээ

Marvel-ийн шинэ “X-Men” кинонд “Thunderbolts” киноны найруулагчийг авч ажиллуулах хэлэлцээр эхэлжээ

Marvel Studios алдарт “X-Men” цувралын шинэ ангид “Thunderbolts” киноны найруулагч Жэйк Шрайерыг ажиллуулах хэлэлцээр эхлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Талуудын хэлэлцээр одоогоор анхан шатандаа яваа бөгөөд эцэслэн тохиролцоогүй ч Шрайерын нэр Disney болон Marvel-ийн хамгийн түрүүнд ажиллуулах хүсэлтэй найруулагчдын жагсаалтад бичигдэж эхэлсэн байна.

“Thunderbolts” кино нээлтээсээ хойш MCU-ийн сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг болсон ч, 76 сая ам.долларын орлогоор дотоодын “box office”-ийг харьцангуй удаан эзэлсэн. Гэсэн хэдий ч үзэгч, шүүмжлэгчдийн эерэг хандлага тус бүтээлийг дэлгэцнээ удаан тогтоход тусална гэж студи найдаж байна.

Шинэ “X-Men” киноны зохиолыг “The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes” бүтээл дээр ажилласан Майкл Лесли бичиж байгаа бол Marvel Studios-ийн тэргүүн Кевин Файги продюсероор оролцож байна. Киноны нэр, зохиолын дэлгэрэнгүй, нээлтийн тов болон жүжигчдийн талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байна.

Disney компани сүүлийн жилүүдэд “мутант” сэдэвт комик дүрүүдийг дэлгэцэнд авчрах ажлыг эрчимжүүлж байгаа. Үүний жишээ бол 2024 онд нээлтээ хийсэн, тэрбум долларын орлоготой “Deadpool & Wolverine” болон тун удахгүй гарах “Fantastic Four: The First Steps” кино юм. Харин энэ удаагийн “X-Men” кино нь 21st Century Fox-ийг 2019 онд Disney худалдан авснаас хойш бүтээгдэж буй анхны бие даасан бүтээл болж байна. Үүний зэрэгцээ Marvel Studios Disney+ платформд 1990-ээд оны цувралаас сэдэвлэсэн “X-Men ’97” хүүхэлдэйн цувралыг бүтээж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Disney-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер энэ долоо хоногт “Thunderbolts” киног онцлон магтаж, “Marvel Universe”-ийн уран бүтээлүүд чанар, утга агуулгын хувьд алдагдаж эхэлсэн энэ үед зөв чиглэлд эргэн орж буй жишээ хэмээн тодорхойлжээ. Цар тахлын дараах үед “Deadpool & Wolverine”, “Spider-Man: No Way Home”, “Doctor Strange in the Multiverse of Madness” зэрэг амжилттай бүтээлүүд гарсан ч, “Ant-Man and the Wasp: Quantumania”, “The Marvels”, “Captain America: Brave New World” зэрэг бүтээлүүд үзэгчдээс төдийлөн эерэг үнэлгээ аваагүй.

Айгер лхагва гарагийн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр:

“Цаг хугацааны явцад бид нэг зүйлийг ойлгосон. Тоо их байх нь заавал чанарыг баталгаажуулдаггүй юм байна. Үнэндээ бид өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Хэтэрхий олон бүтээл зэрэг хийх гэж оролдсоноор анхаарлаа алдсан” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
“Marvel илүү цөөн, илүү чанартай кинонд төвлөрөх ёстой гэж бид үзэж байна. Үүний анхны тод жишээ нь Thunderbolts юм.”

variety.com

What do you think?

Бодо/Глимт 0–2 Тоттенхэм (нийт дүн: 1–5): Арктикийн хүнд шалгуурыг давж, Европа лигийн Англи дундах шигшээд Тоттенхэм шалгарлаа

Бодо/Глимт 0–2 Тоттенхэм (нийт дүн: 1–5): Арктикийн хүнд шалгуурыг давж, Европа лигийн Англи дундах шигшээд Тоттенхэм шалгарлаа

Манчестер Юнайтед 4–1 Атлетик Бильбао (нийт дүн: 7–1): Маунт, Каземиро, Хойлунд нар багийг шигшээд хөтлөв

Манчестер Юнайтед 4–1 Атлетик Бильбао (нийт дүн: 7–1): Маунт, Каземиро, Хойлунд нар багийг шигшээд хөтлөв