Герман гаралтай MOUZ баг Dota 2-ийн шинэ бүрэлдэхүүнээ бүрдүүлж дуусгалаа. Тэд томоохон тэмцээнд оролцохоор дахин хичээж эхэлж байна.
2025 онд гэрийн талбай дээрээ зохион байгуулагдах The International (TI)-д эргэн ирэхийг зорьж буй тус баг дөрөвдүгээр сарын 10-нд Мелхиор “Seleri” Хилленкампийг шинэхэн бүрэлдэхүүндээ нэгтгэж буйгаа зарласан. Үүнээс хойш MOUZ талаас ямар ч шинэ мэдээлэл цацагдаагүй бөгөөд бүх зүйл намжмал байдалд шилжсэн. Харин нэг сарын дараа тэд бүрэн бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцууллаа.
MOUZ дахин эргэн ирлээ
2025 он гарсаар MOUZ хэд хэдэн шалгаруулалтад оролцсон ч дээд түвшний (Tier 1) Dota 2 тэмцээнүүдэд амжилт үзүүлж чадаагүй. Тэдний сүүлд оролцсон томоохон арга хэмжээ нь 2024 оны аравдугаар сард болсон BetBoom Dacha Belgrade байв. Сүүлийн саруудын турш түр орлон тоглогчидтойгоор тэмцээнд оролцсон ч үр дүн муутай байсан. Тухайлбал, алдартай тоглогч Tal “Fly” Азик ч багт зочлон оролцож байсан ч MOUZ жинхэнэ нөлөө үзүүлж чадаагүй.
Welcome our new DOTA 2 roster.
— MOUZ (@mousesports) May 9, 2025
Their first challenge starts with Riyadh & TI 2025.
🇳🇱 Melchior 'seleri' Leander Isaac Hillenkamp
🇰🇬 Kyial 'cutcutcut' Tayirov
🇵🇱 Marcel 'Ekki' Hołowienko
🇵🇭 Abed 'Abed' Azel Limpasan Yusop
🇲🇾 林勇瀚 'zeal'
🇷🇴 Daniel 'ImmortalFaith' Moza pic.twitter.com/S2A17qZUMc
“Seleri”-г дөрөвдүгээр сард элсүүлснээр бүрэлдэхүүний бүрэн шинэчлэл эхлэх нь гэж таамаглагдаж байв. Гэвч шинэ мэдээлэлгүй нэг сар өнгөрөхөд, олон хүн тэднийг дахин Dota 2-ийн түүхэнд замхарна гэж бодсон. Гэвч тэд албан ёсоор эргэн ирж, шинэ хүчтэй бүрэлдэхүүнээрээ өрсөлдөхөд бэлэн боллоо.
Шинэ бүрэлдэхүүнээ X (хуучнаар Twitter)-ээр танилцуулсан MOUZ дараах тоглогчидтой болно:
- Мелхиор “Seleri” Хилленкамп
- Киял “cutcutcut” Тайиров
- Марсел “Ekki” Холовиенко
- Абед “Abed” Юсоп
- Николас “Zeal” Лим
- Даниел “ImmortalFaith” Моза (дасгалжуулагч)
Шинэ бүрэлдэхүүн SEA бүс нутагт нэр хүндтэй тоглогчдоор дүүрэн бөгөөд Seleri ахлагчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
MOUZ Esports World Cup (хуучнаар Riyadh Masters)-т оролцохоор зорьж байна. 2024 онд энэ тэмцээнд өрсөлдсөн ч төдийлөн хол яваагүй. Харин энэ жил багийн тоо цөөрсөн тул MOUZ Баруун Европын бүсийн шалгаруулалтад амжилттай тоглосон тохиолдолд үндсэн тэмцээнд оролцох боломжтой болно.
esports.gg