NBA лиг энэ жилийн Бүх оддын тоглолтод оролцох анхны 10 тоглогчийг Пүрэв гарагт TNT-ийн хоёр тоглолтын өмнөх хөтөлбөрөөр олон нийтэд зарлалаа.
Зүүн болон Баруун бүсээс тус бүр таван гарааны тоглогчийг хөгжөөн дэмжигчдийн санал (50 хувь), тоглогчдын санал (25 хувь), мөн хэвлэл мэдээллийн санал (25 хувь)-ын нийлбэрээр сонгосон. Зүүн болон Баруун бүсээс тус бүр хоёр хамгаалагч, гурван урд шугамын тоглогч сонгогджээ. Бүтэн үр дүнг NBA.com сайтаас үзэх боломжтой.
Зүүн бүсийн гарааны тоглогчид:
- Нью-Йорк Никсийн хамгаалагч Жален Брэнсон
- Кливленд Кавальерсийн довтлогч Донован Митчелл
- Нью-Йорк Никсийн төвийн тоглогч Карл-Энтони Таунс
- Милуоки Баксийн довтлогч Яаннис Антетокунмпо
- Бостон Селтиксийн довтлогч Жэйсон Тэйтум
Баруун бүсийн гарааны тоглогчид:
- Оклахома-Сити Тандерийн хамгаалагч Шэй Гилжес-Александер
- Голден Стэйт Уорриорсийн холбогч Стефен Карри
- Денвер Наггетсийн төвийн тоглогч Никола Йокич
- Лос-Анжелес Лэйкерсийн довтлогч Леброн Жеймс
- Финикс Сансийн довтлогч Кевин Дюрант
Three voting groups determined the starters for the 2025 NBA All-Star Game:
— NBA Communications (@NBAPR) January 24, 2025
▪️ Fans (50%)
▪️ NBA players (25%)
▪️ Media panel (25%)
Complete voting results are available here: https://t.co/mrjb1ziHai
Below are the overall scores for the top finishers at each position. pic.twitter.com/KXPIlK5XYc
Энэ жилийн Бүх оддын тоглолтод шинэ формат хэрэгжиж байгаа бөгөөд нийт дөрвөн баг оролцох тэмцээн зохион байгуулагдана. Баг тус бүр найман тоглогчтой байх бөгөөд энэ жил уламжлалт “Ахлагчид”-ын оронд Inside the NBA нэвтрүүлгийн шинжээчид болох Чарльз Баркли, Шакил О’Нийл, Кенни Смит нар багийн менежерээр ажиллана. Харин дөрөв дэх багийн “Хүндэт менежерээр” Кэндэс Паркер ажиллах юм.
Тэмцээний бүтэц:
- Баркли, Шак, Смит нарын багууд тус бүр найман Бүх оддын тоглогчтой байх бөгөөд нийт 10 гарааны болон 14 нөөц тоглогчдыг хуваарилна.
- Дөрөв дэх баг нь Rising Stars тэмцээнд ялсан баг байх бөгөөд энэ нь лигийн анх, хоёр дахь жилийн тоглогчид болон G Лигийн шилдэг тоглогчдоос бүрдэнэ. Кэндэс Паркер энэ багийг удирдана.
Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад түрүүлэх багууд эхэлж 40 оноонд хүрсэн тохиолдолд ялагч болох дүрэмтэй.
Одоогоор эхний 10 тоглогч зарлагдсан бөгөөд үлдсэн 14 нөөц тоглогчийг 1-р сарын 30-ны Пүрэв гарагт TNT-ээр зарлана. Харин 2-р сарын 6-ны Пүрэв гарагт Баркли, О’Нийл, Смит нар нийт 24 Бүх оддын тоглогчийг (тус бүр найман тоглогч) драфтлах болно.
bleacherreport.com