Киноны найруулагчаар өмнөх ангинуудыг ч мөн найруулсан Майкл Чавес ажилласан бөгөөд “The Nun II” ($269.6 сая дэлхий даяар) болон “The Conjuring: The Devil Made Me Do It” ($206.4 сая) зэрэг бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон. Харин продюсероор аймшгийн ертөнцийн гол зохион бүтээгчид болох Жэймс Ван, Питер Сафран нар ажиллажээ.
“The Conjuring: Last Rites” есдүгээр сарын 5-нд Хойд Америкийн кино театруудад болон IMAX дэлгэцнээ нээлтээ хийх бол олон улсад есдүгээр сарын 3-наас албан ёсоор гарч эхэлнэ.
Киноны гол дүрд Патрик Уилсон, Вера Фармига нар Ворренуудын дүрээ дахин бүтээхээс гадна тэдний охин Жүди Воррен (Миа Томлинсон) болон түүний найз залуу Тони Спера (Бен Харди) нар шинэ үеийн дүрээр оролцож байна. Мөн Стив Коултер (эцэг Гордон), Ребекка Калдер, Эллиот Коуэн, Кийла Лорд Кэссиди зэрэг олон жүжигчид тогложээ.
Анхны “The Conjuring” кино 2013 онд нээлтээ хийсэн цагаас хойш энэ франчайз нийт $2.2 тэрбумын орлого олсон бөгөөд түүхэн дэх хамгийн өндөр ашигтай аймшгийн цуврал болоод байна. Үндсэн гурвалсан кино нь $849 саяын орлого олсон бол “Annabelle,” “The Nun” зэрэг салбар бүтээлүүд энэ амжилтыг улам бататгасан юм.
“The Conjuring: Last Rites” кино зөвхөн кино театруудад нээлтээ хийх бөгөөд Ворренуудын домогт замналын сүүлчийн бүлгийг харуулна.
boxofficepro.com