in

nin9 ярилцлага: “Сэтгэл дундуур” BLAST Лиссабоны сургамж, Spirit-ийн эсрэг 1v4 & The Huns-ийн ирээдүй

“Монголд The MongolZ-оос гадна маш их боломж бий” гэж 26 настай тоглогч эх орныхоо CS сценийн талаар хэлэв.

nin9 ярилцлага: “Сэтгэл дундуур” BLAST Лиссабоны сургамж, Spirit-ийн эсрэг 1v4 & The Huns-ийн ирээдүй
nin9: The Huns багийн гол зорилго – Мажор тэмцээнд оролцох

ATOX баг BLAST Open Lisbon тэмцээнээс хасагдсаны дараа The Huns баг орлон оролцох боломж олж, өндөр чансаатай багуудын эсрэг хүчтэй тоглолт үзүүллээ.

Монголчууд эхний тоглолтдоо Spirit багт 0-2 харьцаагаар хожигдсон ч Yesuntumur “⁠nin9⁠” Gantulga 1vs4 Deagle clutch амжилттай хийж, оны эхний шилдэг мөчүүдийн нэгийг бүтээв. Улмаар тэд Falcons багийн эсрэг нэмэлт цагт тулсан ч 0-2-оор хожигдлоо.

Falcons-д ялагдсаны дараа nin9 HLTV-тэй ярилцаж, гайхалтай clutch-ийнхээ талаар, багийнхаа анхны tier-1 LAN тэмцээний туршлага, ирээдүйн хүлээлтийнхээ тухай ярилцлаа.

Илүү сайн тоглож болох байсан

Falcons-д 0-2-оор хожигдож, хоёр цувралын дараа тэмцээнээс хасагдлаа. Anubis дээр Spirit-ийн эсрэг, Inferno дээр Falcons-ийн эсрэг ойрхон тоглосон. Таны багт туршлагагүй залуу тоглогчид олон байсан, бас АТОX-ыг орлон маш богино хугацаанд бэлдэж ирсэн шүү дээ. Ерөнхийдөө энэ тоглолтуудад сэтгэл хангалуун байна уу?

Хувьдаа бол төдийлөн сэтгэл хангалуун биш байна. Spirit-ээс нэг мап авах боломжтой байсан, Falcons-ийг 2-0-оор хожиж болох байсан гэж бодогдож байна. Inferno дээр л гэхэд хоёр раундыг би өөрөө авч болох байсан. Гэвч эцэст нь алдаа гаргалаа. Энэ талаар хэсэгтээ л бодох байх.

Топ багуудтай нүүр тулж, тэдний эсрэг бэлтгэл хийсэн нь ялангуяа туршлага багатай тоглогчдод маш их үнэ цэнтэй байсан байх, тийм үү?

Тийм ээ, тэдний хувьд анхны том тэмцээн. Алдаа гаргах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ийм төвшний тоглолтод дасан зохицож, чухал мөчүүдэд өөрсдийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.

Зарим нь хүлээлтээс давсан, зарим нь суурь алдаа гаргасан

Та бол багийн туршлагатай тоглогчдын нэг. Монголын болон олон улсын том багуудад тоглож байсан. Тэгэхээр багийнхныхаа тоглолтыг хэрхэн дүгнэж байна вэ?

Холимог мэдрэмж төрж байна. Зарим нь миний хүлээлтээс давсан бол зарим нь clutch мөчүүд болон ойрхон раундуудад үндсэн алдаа гаргасаар байлаа. Ийм төвшний тоглолтод ийм хялбар алдаанаас болж ялагдах нь үнэхээр бухимдал төрүүлдэг. Бид аль хэдийн сурах ёстой зүйлс шүү дээ. Гэхдээ энэ нь pressure буюу сэтгэлзүйн асуудал ч байж магадгүй. Өндөр төвшний тоглогчид иймэрхүү алдааг уучилдаггүй.

Techno ярилцлагадаа танай баг болон The MongolZ баг маш дотно, хамтдаа бэлтгэл хийдэг гэж хэлсэн. Тэд танай багт сайжрах талаар зөвлөгөө өгдөг үү?

Бид үнэхээр ойр дотно, тоглоомоос гадуур ч найзууд. Харин хувийн зүгээс бол би The MongolZ-ийн тоглогчдоос зөвлөгөө аваагүй. Хэрвээ асуусан бол тэд туслах байсан нь гарцаагүй. Гэхдээ асуувал хэтэрхий их зүйл бодоод, тоглолтдоо төвлөрч чадахгүй болох байх гэж айсан. Харин манай багийн зарим тоглогчид өөрийнхөө үүрэг рольтой холбоотой зүйлсийг асуусан байх.

Low ping-тэй дасан зохицох нь миний гол асуудал байсан

Та энэ тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлсэн. Spirit-ийн эсрэг 1v4, өнөөдөр дахиад нэг 1v4, мөн Inferno дээр AWP-тай үзүүлсэн 3K зэрэг үнэхээр сайн тоглолтууд байлаа. Өөрийн үзүүлсэн түвшинд гайхсан уу?

Энэ тэмцээн миний өөртөө итгэх итгэлийг улам нэмсэн. Хүн ер нь өөрийгөө сайн тоглож чадна гэж бодох ёстой. Энд ирсэн л бол аль хэдийн боломжийн төвшинд байгаа гэсэн үг. Би өөрийгөө хамгийн шилдэг гэж бодохгүй ч өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийг хүсдэг.

NIN9 INSANE Deagle 1v4 vs TEAM SPIRIT

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Монголд тоглохдоо 100ms пингтэй FACEIT тоглодог гэсэн. Харин энд ирээд low ping-тэй дасан зохицоход хэр байсан бэ?

Хамгийн эхний өдөр надад хамгийн их асуудал болсон зүйл бол low ping-тэй дасан зохицох байлаа. Азийн төвшний тоглолт сайн биш учраас тэнд их тоглоод байдаггүй, харин Европын FACEIT дээр өндөр пингтэй тоглодог. Ингэхээр өөрийн тоглолтын хэв маягт өөрчлөлт оруулах хэрэгтэй болдог. Эхний өдөр Anubis дээр Spirit-ийн эсрэг тоглоход дасан зохицож чадсан. Үүнээс хойш өөрийнхөө тоглолтоо гаргаж чадна гэж бодсон.

The MongolZ-ийн амжилт бүх Монгол тоглогчдод урам зориг өгч байна

The MongolZ баг сүүлийн жилүүдэд тогтмол ахиц гаргаж, шилдэг багуудыг ялсаар байна. Танай баг залуу баг учраас энэ замналаар явж чадна гэж бодож байна уу?

Тийм ээ, The MongolZ сүүлийн хэдэн жил үнэхээр гайхалтай тоглолт үзүүлсэн. Би анх энэ багийн нэг хэсэг байсан, одоо ч бахархдаг. Монголын бүх тоглогч тэднийг үлгэр дуурайлал болгон хардаг. Ялангуяа залуу тоглогчид яаж бэлтгэл хийдэг, юунд анхаардаг зэргийг нь сайн судлах хэрэгтэй.

Монголын шинэ үеийн тоглогчдын нууц юунд байна гэж бодож байна вэ?

Тийм ч нууц биш л дээ. Гол нь тууштай байдал, уйгагүй хөдөлмөр. The MongolZ багийн тоглогчид, дасгалжуулагч, бүх л багийнхан маш их хөдөлмөрлөж байна. Тэд багийнхаа төлөө нэгдэж, хамтдаа хөгжиж байгаа нь хамгийн чухал. Багийн уур амьсгал, зохион байгуулалт төгс байх ёстой.

Хамгийн гол зорилго бол Major-т оролцох

Энэ тэмцээний дараа танай баг PGL Astana-ийн хаалттай шат, Hero Asia Champions League, MRQ зэрэг тэмцээнүүдэд оролцоно. Энэ жилийн зорилго юу вэ?

Хамгийн гол зорилго бол Major-т оролцох. BLAST Open Lisbon тэмцээнд би багийнхандаа хэлээгүй ч аль болох олон сургамж авахыг хүссэн. Гэхдээ багийн хувьд бус, хувь хүний төвшинд л илүү их сургамж авлаа.

Өнөөдрийн тоглолтуудыг харахад стратегийн хувьд биш, илүүтэй хувь хүний алдаанаас болж ялагдсан гэж бодож байна уу?

Ерөнхийдөө тийм. Мэдээж заримдаа буруу дуудлага өгсөн байх. Гэхдээ ялангуяа Inferno-ийн T side дээр илүү сайн дуудаж болох байлаа. Хожигдсон ч гэсэн эндээс авч үлдэх зүйл их байна.

hltv.org

What do you think?

20 Points
Upvote Downvote

Leave a Reply

Assassin’s Creed Shadows тойм

Assassin’s Creed Shadows тойм

Сансрын хиймэл дагуулууд хэр хурдан явдаг вэ?

Сансрын хиймэл дагуулууд хэр хурдан явдаг вэ?