in

Ninjas in Pyjamas баг Chiliz-тэй хамтран The Dojo платформыг хөгжүүлнэ

Ninjas in Pyjamas баг Chiliz-тэй хамтран The Dojo платформыг хөгжүүлнэ

Дэлхийн хэмжээний цахим спортын брэнд Ninjas in Pyjamas (NIP Group-ийн бүрэлдэхүүнд багтдаг) нь криптовалют, блокчейн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Chiliz Group болон түүний Socios.com брэндтэй хамтран Web3 салбар дахь шинэ түншлэл байгуулснаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь 2024 онд NIP-ээс нэвтрүүлсэн The Dojo нэртэй фэнүүдийн оролцоог нэмэгдүүлэх платформд төвлөрөх бөгөөд энэхүү платформыг Chiliz Chain технологийн тусламжтайгаар илүү сонирхолтой, хөгжүүлэлтэй болгохоор зорьж байна. Гэсэн ч одоогоор хамтрагч талууд нарийн мэдээлэл дэлгээгүй байна.

Socios.com бол Chiliz Group-ийн блокчэйн дээр бүтээгдсэн, фэнүүдийн оролцоог дэмждэг Web3 платформ бөгөөд өмнө нь OG Esports, NAVI, Team Heretics, MIBR зэрэг олон цахим спортын алдартай байгууллагуудтай түншилж байсан туршлагатай.

NIP болон Socios/Chiliz-ийн хамтын ажиллагаа нь онцгой анхаарал татаж байна. Учир нь The Dojo платформыг эхэндээ Ziliqa гэх өөр нэг крипто түншийн хамтаар бүтээж байсан. Хоёр тал 2021 онд таван жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2024 онд энэ гэрээг фэнүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд өргөтгөсөн. Гэсэн хэдий ч Socios.com нь энэ чиглэлээр илүү мэргэшсэн тул Ziliqa тус платформын хамтрагч хэвээр эсэх нь тодорхойгүй байна.

Энэ нь NIP Group-ийн хийж буй цуврал томоохон түншлэлүүдийн нэг бөгөөд тус групп нь Шведийн NIP болон Хятадын ESV5 багийн нэгдлээр үүссэн шинэ бизнес нэгж юм. NIP Group үүссэнээсээ хойш NASDAQ хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, тоглоомын хөгжүүлэлтийн салбарт орж, 2025 оны эхээр Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газраас 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна.

NIP Group-ийн үүсгэн байгуулагч, хамтран гүйцэтгэх захирал Хичам Шахин хэлэхдээ:

“Манай фэнүүдийн хүрээ улам бүр өргөжиж байна. Шинэ төрлийн тоглоомууд нэмэгдсэнээр манай нийгэм илүү олон төрлийн сонирхолтой болжээ. Socios.com-тай хамтрах нь бидэнд үнэнч Ninjas фэнүүдээ илүү сонирхолтой, оролцоотой арга замаар нэгтгэх боломж олгож байна. Мөн энэ нь цахим спортын хурдацтай өөрчлөлтөд дасан зохицох уян хатан байдлыг хадгалах боломж ч юм.” хэмээн онцоллоо.

esports.net

What do you think?

Хүн төрөлхтний бүтээж, сансарт нисгэсэн хамгийн хурдан 13 объект

Хүн төрөлхтний бүтээж, сансарт нисгэсэн хамгийн хурдан 13 объект

Нөлөөлөгчдийн ядаргаа нэмэгдэж байна

Нөлөөлөгчдийн ядаргаа нэмэгдэж байна