in

Porsche цахилгаан автомашинд бүрэн шилжихээ түр азнаж байна

Porsche компанийн зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөө түр хугацаагаар хойшлогдлоо. Учир нь, бүтэн цахилгаан автомашины борлуулалт буурчээ.

Porsche шатахуун түлштэй автомашиныг цахилгаан цэнэглэгчээр солиход хараахан бэлэн биш байна. Automotive News Europe-ийн мэдээлснээр, тус компани цахилгаан автомашины борлуулалт удааширч байгаа тул дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины шинэ загваруудыг гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус компанийн санхүү хариуцсан захирал Лутц Мешке энэ талаар “Бид дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаа нэлээд удаан хугацаанд үйлдвэрлэсээр байх нь тодорхой” гэж онцолжээ.

Car and Driver сэтгүүл тэмдэглэхдээ, Мешке мөн “Тансаг зэрэглэлийн сегментэд шатахуун хөдөлгүүртэй автомашин руу чиглэсэн тодорхой хандлага бий” хэмээн хэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Porsche бүтээгдэхүүний хөгжүүлэлтдээ “хариу арга хэмжээ” авах болно гэжээ.

Porsche одоогоор хоёр төрлийн үнэтэй цахилгаан автомашин худалдаалж байна: Taycan болон саяхан гаргасан Macan. Цаашид зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй загварууд болох Cayenne 718 болон өндөр хүчин чадалтай SUV гаргахаар төлөвлөж байсан ч одоо эдгээр автомашинуудыг hybrid буюу хосолмол хөдөлгүүртэй эсвэл дотоод шаталтын хөдөлгүүртэй хувилбараар гаргах талаар ярилцаж байгаа гэж Мешке мэдэгдсэн байна. Тэрээр “Бид концепцийн шийдвэрүүдээ гаргах шатандаа явж байна” гэжээ.

Өмнө нь Porsche 2030 он гэхэд борлуулалтынхаа 80 хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзлэх зорилт тавьсан. Энэ жил АНУ-д Taycan болон RWD Macan шинэчилсэн хувилбараа гаргасан ч тус улсын цахилгаан автомашины борлуулалт огцом буурсан. Мөн дотоодын брэндүүд хямд цахилгаан автомашин үйлдвэрлэж буй Хятад улсад ч борлуулалт төдийлөн сайн бус байгаа юм.

www.theverge.com

What do you think?

16 Points
Upvote Downvote

Leave a Reply

Арсеналын Микель Артета “Спортинг CP”-ийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлсэн Томас Партигийн талаар онцлов

Гвардиола Манчестер Ситиг “Эмзэг” гэж тодорхойлов: 3:0-ийн давуу байдлаа алдав