PSG Talon баг цаашид зүгээр л TALON нэртэйгээр үргэлжлэх бөгөөд байгууллага нь League of Legends-ийн шинэ Номхон далайн лиг (LCP)-т оролцохоо баталсан байна.
Парис Сен-Жермен болон TALON-ын хамтын ажиллагаа 2020 оны зургадугаар сард PSG Talon баг League of Legends-т дебютээ хийсэн үеэс эхэлсэн урт хугацааны түншлэл юм. Хамтран ажиллах хугацаандаа PSG Talon баг дөрвөн дэлхийн аваргад оролцож, PCS-ийн долоон цом хүртжээ.
TALON-ны мэдээлснээр, энэ шийдвэр нь хоёр байгууллагын “Хувьсан өөрчлөгдөж буй тэргүүлэх чиглэл, стратегиудыг” илэрхийлж буй хэрэг аж. Түүнчлэн TALON ирээдүйд ПСЖ-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.
Энэхүү хамтын ажиллагааны төгсгөл нь зөвхөн League of Legends багт хамааралтай гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Байгууллага нь олон нийтийн сүлжээнд Rainbow Six баг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэвээр үлдэхийг баталжээ.
TALON мэдэгдэлдээ: “Бид хамтдаа гаргасан амжилтаараа маш их бахархаж байна. Энэ хамтын ажиллагаа цахим спортын түүхэн дэх хамгийн домогт түншлэлүүдийн нэг байсаар үлдэнэ. TALON болон ПСЖ-ийн хооронд бий болсон холбоо маш их үнэ цэнтэй” гэж дурдсан байна.
Rainbow Six багийнхаа хажуугаар PSG EA FC болон Arena of Valor зэрэг цахим спортын төрөлд идэвхтэй оролцдог. 2023 онд клуб Quest Esports-тай хамтран Dota 2 баг байгуулсан ч өнгөрсөн оны сүүлээр энэхүү төсөл зогссон юм.
TALON-ийн хувьд 2024 он завгүй жил байсан. Байгууллага Европын зах зээлд нэвтэрч, Мальтад салбар нээсэн төдийгүй технологийн Visa корпорацтай томоохон хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. League of Legends-ээс гадна TALON нь VALORANT, Dota 2, PUBG Mobile зэрэг төрөлд өрсөлддөг.
esportsinsider.com