CS2-ийн “Thunderpick World Championship 2024″ тэмцээн өчигдөр/2024.10.21/ эхэллээ. Lan болон онлайн хэлбэрээр хослон болох 850 мянган ам.долларын тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын “The MongolZ” өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр А хэсгийн тоглолтууд эхэллээ. Мэдээж хамгийн анхаарал татсан баг нь Falcons байв.