in

Shikenso Analytics компани Alliance-тэй хамтран ажиллана

Shikenso Analytics компани Alliance-тэй хамтран ажиллана

Германы цахим спортын дата, аналитикийн компанийн нэг Shikenso Analytics нь Европт нэр хүндтэй, тоглогчдын эзэмшил бүхий Alliance брэндтэй хамтран ажиллахаар боллоо. Alliance нь Dota 2-ийн талбарт гаргасан амжилтаараа алдартай бөгөөд сүүлийн жилүүдэд олон тоглоомд өргөжин тэлж буй баг юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Shikenso нь хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг Alliance-д санал болгож, тэдний ивээн тэтгэлэг, түншлэлүүдийг стрийм болон сошиал медиа орчинд хэрхэн харагдаж буйг нарийн хянах боломжийг бүрдүүлнэ.

2017 онд байгуулагдсан Shikenso Analytics богино хугацаанд цахим спортын хамгийн нэр нөлөө бүхий аналитикийн компаниудын нэг болж чадсан. Тус компанийн AI шийдлүүд нь тэмцээн зохион байгуулагчид болон багуудад стрийм дэх ивээн тэтгэгчийн лого хэр олон удаа, ямар үр дүнтэйгээр гарч буйг тооцоолж, ирээдүйн гэрээ хэлэлцээрүүдээ илүү ухаалгаар хийхэд тусалдаг. Жишээлбэл, ивээн тэтгэгчийн логонууд анх тооцоолж байснаас ч илүү олон удаа дэлгэц дээр гарч байгаа нь илэрвэл, баг тухайн түншлэлээ илүү үнэ цэнтэй гэж үзэн гэрээний нөхцлөө сайжруулах боломжтой болдог.

Shikenso нь Team Liquid, MOUZ, GIANTX, Astralis, PGL зэрэг олон алдартай баг, байгууллагуудтай хамтран ажилладаг.

Шведийн Alliance баг нь 2013 онд The International тэмцээнд түрүүлснээр Dota 2-ийн түүхэнд тод мөр үлдээсэн. Харин 2024 онд брэндийнхээ имижийг шинэчилж, шинэ эринд шилжиж байгаагаа зарласан. Одоогоор тус баг нь CS2, Marvel Snap, Apex Legends, PUBG Mobile зэрэг олон тоглоомд багаа бүрдүүлэн өрсөлдөж байгаа бөгөөд Dota 2-ийн мэргэжлийн сценээс гарсан байна.

Shikenso Analytics-ийн хамтран үүсгэн байгуулагч, хамтран гүйцэтгэх захирал Арвин Фаллах-Ширази хэлэхдээ:

“Alliance бол онцгой, том зорилготой байгууллага. Бид тэдэнд аналитикийн дэвшилтэт шийдлүүдээр дэмжлэг үзүүлж байгаадаа бахархаж байна. Манай хэрэгслүүд Alliance-д ивээн тэтгэгчиддээ үзүүлж буй үнэ цэнээ дээд түвшинд хүргэхэд тус болох бөгөөд тэдний цахим спортын ертөнцөд өсөж хөгжих замналыг улам хурдасгана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолжээ.

esports.net

What do you think?

LinkedIn таны мөрөөдлийн ажлыг тодорхойлж, хайх AI хэрэгсэл танилцууллаа

LinkedIn таны мөрөөдлийн ажлыг тодорхойлж, хайх AI хэрэгсэл танилцууллаа

Челси vs Юргорден: Мауреска 16 настай тоглогчид гараанд анх удаа боломж олголоо

Челси vs Юргорден: Мауреска 16 настай тоглогчид гараанд анх удаа боломж олголоо