in

Sony Pictures Animation компанийн ерөнхийлөгчөөр Дамьен де Фробервиль томилогдлоо

Sony Pictures Animation компанийн ерөнхийлөгчөөр Дамьен де Фробервиль томилогдлоо

Sony Pictures Animation компанийн удирдлагад шинэ өөрчлөлт орж, продакшн болон үйл ажиллагааны стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Дамьен де Фробервиль хамтран ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшлээ. Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Кристин Белсонтой хамтран студийн ирээдүйн төслүүдийг удирдан ажиллана.

Студийн зүгээс “Spider-Man: Beyond the Spider-Verse”, Стефен Карригийн оролцсон спорт инээдмийн “GOAT” болон хөгжмийн уран зөгнөлт “Kpop: Demon Hunters” зэрэг томоохон бүтээлүүдийг толилуулахаар бэлдэж байгаа бөгөөд энэ бүхэн Фробервиль, Белсон нарын удирдлагын дор хэрэгжих юм.

Белсон ба де Фробервиль

“Дамьен студид ирснээсээ хойш стратегийн шийдвэр гаргалт, бүтээлийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг удирдахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлэх нь зүй ёсны алхам байлаа” хэмээн Белсон ажилтнуудад хандан илгээсэн захидалдаа онцолжээ.

Фробервиль өнгөрсөн онд Sony Pictures Animation-д орж ирэхээсээ өмнө Paramount, DreamWorks Animation, Netflix, Испанийн Sergio Pablos Animation зэрэг студид ажиллаж, “Penguins of Madagascar”, “How to Train Your Dragon 2”, “Kung Fu Panda 3”, “Trolls” зэрэг олон улсын хэмжээний амжилттай төслүүдэд оролцож байв.

Белсон түүнийг “анимацийн үйлдвэрлэлийн өргөн туршлагатай, олон улсын компанид олон жилийн турш удирдах алба хашсан, найдвартай түнш” хэмээн үнэлсэн байна.

Sony Pictures Animation-ийн хуваарьт ойрын жилүүдэд гарах гол бүтээлүүд нь:

  • “Kpop: Demon Hunters” — 2025 оны 6-р сарын 20-нд Netflix-ээр
  • “GOAT” — 2026 оны 2-р сарын 13
  • “Spider-Man: Beyond the Spider-Verse” — 2027 оны 6-р сарын 4

Мөн студи Netflix-д зориулсан хоёр шинэ цуврал хөгжүүлж байгаа бөгөөд нэг нь “Ghostbusters”-ийн ертөнцөд өрнөх бол нөгөө нь “Hotel Transylvania”-ийн салбар цуврал “Motel Transylvania” байх аж. Үүнээс гадна “Ghostbusters”-ийн бүрэн хэмжээний анимейшн кино ч боловсруулагдаж эхэлсэн байна.

variety.com

What do you think?

F-86D сөнөөгч онгоцонд ашиглагддаг эвхэгддэг далавчтай пуужинг яагаад ‘Mighty Mouse’ гэж нэрлэсэн бэ?

F-86D сөнөөгч онгоцонд ашиглагддаг эвхэгддэг далавчтай пуужинг яагаад ‘Mighty Mouse’ гэж нэрлэсэн бэ?

Аморим: Европын лигт түрүүлэх нь Манчестер Юнайтедын ирээдүйг босгоход чухал түлхэц болно

Аморим: Европын лигт түрүүлэх нь Манчестер Юнайтедын ирээдүйг босгоход чухал түлхэц болно