in

SpaceX Калифорниас 27 шинэ Starlink хиймэл дагуул хөөргөлөө

SpaceX Калифорниас 27 шинэ Starlink хиймэл дагуул хөөргөлөө

Сансрын интернетийн сүлжээ өргөжсөөр байна

SpaceX компани дахин нэг том алхам хийж, Сансрын интернетийн од эрхсийн сүлжээгээ 2025 оны 5-р сарын 31-нд 27 шинэ хиймэл дагуул нэмж, Дэлхийн тойрог замд байршууллаа.

Энэ удаагийн хөөргөлт нь Falcon 9 пуужингаар Ванденберг сансрын хүчний станцаас хөөрсөн бөгөөд Калифорнийн өмнөд хэсэгт байрлах Space Launch Complex 4 East (SLC-4E)-ээс 1:10 цагт (Калифорнийн цагаар) эхэлсэн байна. Хөөрснөөс хойш 8 минутын дараа Falcon пуужингийн эхний шат нь дэлхийд эргэн ирж, “Of Course I Still Love You” нэртэй далайд байрладаг дрон хөлөг дээр амжилттай газарджээ. Энэ дрон хөлөг нь уг пуужингийн 25 дахь нислэг бөгөөд өмнө нь 14 удаагийн Starlink хөөргөлт хийсэн байна.

Хиймэл дагуулууд нь хөөрснөөс хойш бараг нэг цагийн дараа Дэлхийн тойрог замд байрших төлөвлөгөөтэй байсан юм. SpaceX компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск Starlink сүлжээгээр дамжин дэлхийн бусад интернэтэд хүрэх боломжгүй газруудад интернэтийн үйлчилгээ үзүүлж, цаашлаад өөрийн компаний ирээдүйн томоохон төлөвлөгөө болох Марс гараг руу хүнийг илгээхэд санхүүгийн дэмжлэг болох тухайгаа ажилчдад тайлбарлажээ.

Starlink одоо дэлхийн хамгийн том хиймэл дагуулын од эрхсийн сүлжээ болсон бөгөөд сансрын хиймэл дагуул судлаач Жонатан МакДовеллийн мэдээлснээр нийт 8,790 хиймэл дагуулын 7,600 нь одоогоор идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж:

SpaceX adds 27 Starlink satellites to constellation after successful launch from California

A SpaceX Falcon 9 rocket lifted off with 27 Starlink internet broadband satellites from southern California on Saturday, May 31, 2025.

What do you think?

Хакими Интерийг “сүнслэн” буцаж ирээд, Дое ПСЖ-г Аваргуудын лигийн шигшээд давамгайллаа

Хакими Интерийг “сүнслэн” буцаж ирээд, Дое ПСЖ-г Аваргуудын лигийн шигшээд давамгайллаа

Дуэ Аваргуудын лигийн хүлээлтийг түүхэн амжилтаар дуусгав

Дуэ Аваргуудын лигийн хүлээлтийг түүхэн амжилтаар дуусгав