SZA-гийн 2022 оны Грэммийн шагналт “SOS” цомгийн тансаг хувилбар болох “Lana” нэртэй шинэ цомог эцэст нь олны хүртээл боллоо. Энэхүү цомог олон удаа хойшлогдож байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард “Saturn” дууг гаргаснаар ойрхон гэж санагдаж байсан ч удааширсан юм. Цомгийн нүүр зураг нь өнгөрсөн зун болсон түүний аялан тоглолтын үеэрх шавьж, ой модны дүрслэлтэй ижил төстэй уур амьсгалтай байна.
Цомогт Кендрик Ламар “30 for 30” дуунд оролцсон бөгөөд SZA мөн түүний саяхны “GNX” цомгийн хоёр дууны хамтран дуучнаар ажиллажээ. Мөн Лил Яхти, Бенни Бланко нар тус бүр нэг дууны хөгжмийг зохиосон байна. Бусад дуунуудын хамтрагчид нь “SOS” цомгийн продюсер, зохиолчид болох Майкл Узовуру, ThankGod4Cody, Роб Бисел, Картер Ланг зэрэг уран бүтээлчид ажээ.
Пүрэв гарагийн орой тэрээр Бен Стиллерийн оролцсон “Drive” дууны клипээр цомгоо танилцуулсан. “Lana” цомгийн бүрэн жагсаалт доор дурдагдана:
1 No More Hiding – produced by Michael Uzowuru
2 What Do I Do – produced by Benny Blanco, Carter Lang and ThankGod4Cody
3 30 for 30 feat. Kendrick Lamar – produced by J White
4 Diamond Boy (DTM) – produced by Carter, Scum, Solomonophonic, Declan and Michael Uzowuru
5 BMF – produced by Carter Lang, Blake Slatkin, Omer Fedi
6 Scorsese Baby Daddy – produced by Michael Uzowuru and Tyler Johnson
7 Love Me 4 Me – produced by Rob Bisel, Carter Lang and Nick Lee
8 Chill Baby – produced by Lil Yachty, Sad Pony, Cade, Calvin Dickinson, iseeyou and Julian Fried
9 My Turn – produced by ThankGod4Cody, Rob Bisel
10 Crybaby – produced by ThankGod4Cody, Carter Lang and Declan
11 Kitchen – produced by ThankGod4Cody
12 Get Behind Me (interlude) – produced by Michael Uzowuru
13 Drive – produced by ThankGod4Cody and Billy Lemon
14 Another Life – produced by Michael Uzowuru and Dylan Wiggins
15 Saturn – produced by Carter Lang, Rob Bisel, Solomonophonic and Monsune
Кендрик Ламартай хамтран хийх SZA-ийн томоохон тоглолтууд шинэ цомгийн материалаа дэлгэх төгс боломжийг бүрдүүллээ
SZA нь сүүлийн хоёр жилийн турш “SOS” цомгийн аялан тоглолтыг хийж байсан бөгөөд удахгүй болох стадионы хэмжээнд хийх Кендрик Ламартай хамтарсан тоглолтуудаа шинэ материал гаргах сайхан завшаан хэмээн ашиглаж байна.
Сүүлийн долоо хоногт, “SOS” цомгийн хоёр жилийн ойг тохиолдуулан SZA “Lana” цомгийн нэг дууны хэсгийг агуулсан богино бичлэг нийтэлснээр сонсогчдын анхаарлыг татсан юм. Уг бичлэгт тэрээр байгалийн сайхан орчинд цэргийн хэв маягийн сул өмдөө тайлан горхийн хажууд шээж байгаа дүр зураг харагдана. Камерт эгц харан, халааснаасаа салфетка гарган цэвэрлэсний дараа дэлгэц дээр “Lana” гэх үг гарч ирнэ. Уг дууны үг нь: “You know we got a real history/That’s the reason I can’t choose me/You know that dick been good to me/You make it hard for me to choose me.”
“SOS” цомгийн тансаг хувилбарын талаар SZA аль хэдийн ярьж байсан боловч өнгөрсөн жилийн наймдугаар сард “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Lana”-г илүү дэлгэрэнгүй тайлбарласан юм. Тэрбээр: “[‘Lana’ нь ‘SOS’-ийн үлдэгдэл дуунууд болон зарим шинэ бүтээлүүдийг багтаасан. Энэ бол бүхэлдээ шинэ төсөл. Миний нэр болон анхны шивээсийн нэр бөгөөд би 13 настайдаа шивүүлж байсан. Нэг үсэг нь 10 доллар байсан ч би 40 доллар л имдтэй байсан тул ийм нэртэй болж, ямар ч шалтгаангүйгээр хоч нэр болон үлдсэн юм. ‘Lana’ бол үнэндээ ‘SOS’-ийн B тал.”
“Saturn” дуу гарч цомог гарах гэж буй дохио өнгөрсөн хоёрдугаар сард мэдрэгдэж байсан ч хэдхэн долоо хоногийн дараа SZA шүтэн бишрэгчдийн алдагдсан дуунуудад бухимдаж, “Lana”-г шинээр эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэрбээр тухайн үед: “Энэ цэгт хүрээд та нар алдагдсан болон үлдэгдэл дуунуудаа авч болно. Би ‘Lana’-г эхнээс нь эхэлнэ. Битгий асуугаарай” хэмээжээ. Удалгүй энэ жиргээгээ устгасан ч дараа нь шинээр бичихдээ “SOS”-ийн тансаг хувилбарт алдагдсан болон үлдэгдэл дуунуудыг багтааж, “Lana” нь өөрийн гэсэн цомог болохыг тодруулсан юм.
Гэвч одоо тэрээр анхны төлөвлөгөөндөө буцаж, “Lana”-г дуусгаж гаргалаа. “Lana”-д цаг хугацаа, хэзээ ч сонсож байгаагүй дуунууд хэрэгтэй” хэмээн SZA өмнө нь бичиж байсан ч шүтэн бишрэгчиддээ хүлээлт үүсгэсэн төгс бүтээлийг танилцуулжээ.
variety.com