in

Techno: Казахстаны арена дээр биднийг дэмжих олон хүн байх болов уу гэж бодож байна

Монгол улсын тоглогч буудагч /rifler/ Содбаяр “Techno” Мөнхболд Казахстаны үзэгчдийн өмнө тоглохдоо сэтгэл догдолж байгаагаа илэрхийллээ.

Techno: Казахстаны арена дээр биднийг дэмжих олон хүн байх болов уу гэж бодож байна

The MongolZ баг PGL Astana тэмцээний плей-оффт шалгарсан анхны баг боллоо. Тэд Лисбонд NAVI-д хожигдсон ялагдлынхаа хариуг авч, Aleksi “Aleksib” Виролайнены удирдсан багийг 2-0 харьцаагаар буулган авсан юм.

“Хэрвээ тэр үед NAVI-г хожсон бол шууд плей-оффт шалгарах боломжтой байсан” хэмээн Techno HLTV-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ийнхүү The MongolZ баг Казахстаны Barys Arena-д тоглохоор болсон бөгөөд Techno уг тоглолтод ижил төстэй соёлтой орны хүмүүсийн дунд тоглоно гэж найдаж байна. Тэрээр NAVI-г хожсон тухай болон энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн талаар ярилцсан бөгөөд бүрэн ярилцлагыг доорх хэсгээс унших боломжтой:

– Плей-оффт шалгарсанд дахин баяр хүргэе. 3-0 гэсэн амжилттай яваа та бүхний хувьд, гаднаас нь харахад амархан байсан мэт санагдсан. Танд тийм л амар санагдсан уу?

Сүүлийн NAVI-тай хийсэн тоглолт маань нэлээд хүнд байсан гэж бодож байна. Сүүлийн 3 сарын хугацаанд бид тэдэнтэй хоёр удаа тоглоход нэг удаа хожиж, нэг удаа хожигдсон. NAVI бидний эсрэг бэлдсэн нь илт байсан, бид ч үүнийг урьдчилан таамаглаж өөрсдийн тоглолтоо хийж, хэв маягаа хадгалахыг хичээсэн. Ерөнхийдөө ийм л байлаа.

– Лисбонд тэдэнд хожигдсон байсан. Тэгэхээр энэ удаагийн ялалт танд өш хонзон авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн үү?

Мэдээж тийм. Сүүлийн удаа бид Mirage дээр хожиж явсаар байгаад ялагдсан. Тэр тоглолт бидний хувьд нэлээд гунигтай байлаа. Хэрвээ тэр үед хожсон бол шууд плей-оффт шалгарах байсан ч ялагдаж тэмцээнээ орхисон. Энэ бол үнэхээр харамсалтай ялагдал байсан.

– Энэ тэмцээнд Falcon, Vitality, MOUZ зэрэг том нэрс оролцоогүй байна. Энэ удаа та бүхэн түрүүлэх гол фаворит гэж өөрсдийгөө харж байна уу?

Тийм ээ, сүүлийн үед бид бараг бүх тэмцээнд фаворит болж оролцож байна гэж бодож байна. Өмнө нь ч бас олон боломжууд байсан. Гэхдээ Spirit, NAVI, Aurora зэрэг багуудыг бас дутуу үнэлж болохгүй. Тэд сайн багууд.

– Та Spirit, NAVI, Aurora-г нэрлэлээ. Тэднээс хамгийн том өрсөлдөгчийг нь нэрлэвэл?

Spirit гэж хэлнэ. Бид тэдэнтэй сүүлд Pro League дээр тоглоод хожигдож байсан. Энэ удаад тэднээс өшөөгөө авахыг хүсэж байна.

– Ялалт байгуулснаар та бүхэн одоо арена дээр тоглоно. Казахстан Монголтой харьцуулахад нэлээд ойрхон улс. Үзэгчдийн дэмжлэгийг хэр хүлээж байна вэ?

Хувьдаа хэлэхэд, би түүх энэ тэрийг сайн мэдэхгүй ч Казахстан бараг л манай улс шиг санагддаг. Хэл, хоол, хүмүүс гээд олон зүйл адилхан. Тиймээс арена дээр манай талд дэмжлэг сайтай байх болов уу гэж бодож байна.

– Энэ тэмцээн бараг гэртээ байгаа мэт санагдаж байна уу? Өдөр тутмын амьдралын хувьд илүү амар, тоглолтод бэлдэхэд дөхөм байна уу?

Үнэндээ энэ нь бидэнд тийм ч их нөлөөлөхгүй байх. Бид өөрсдийн хийх ёстой зүйлсээ л хийнэ, бүхнээ дайчилна.

hltv.org

What do you think?

Войцех Шчесны: Барселонад үлдэх эсэхийг эхнэр маань шийднэ

Войцех Шчесны: Барселонад үлдэх эсэхийг эхнэр маань шийднэ

Орчлон ертөнц бидний төсөөлж байснаас өмнө мөхөх төлөвтэйг шинэ судалгаагаар тогтоожээ

Орчлон ертөнц бидний төсөөлж байснаас өмнө мөхөх төлөвтэйг шинэ судалгаагаар тогтоожээ