in

Tesla Cybertruck-ийн нийлүүлэлт түр зогслоо

Эд ангиуд нь салж унаж байна.

Tesla Cybertruck-ийн нийлүүлэлт түр зогслоо

Cybertruck дахин нэг асуудалтай тулгарлаа
Cybertruck-ийн талаарх шүүмжлэл тасрахгүй байна. Tesla-гийн хамгийн сүүлийн загварын машин олон шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд одоо бүр ихээхэн ноцтой асуудалтай тулгарлаа. Tesla компани Cybertruck-ийн тодорхой хэсгүүдийг биеийн бүтцэд наадаг цавуу нь хангалтгүй байгаагийн улмаас эд ангиуд нь унаж байгаа тул нийлүүлэлтийг зогсоосон гэж мэдээлжээ. Энэ нь автомашины чанар, аюулгүй байдлын хувьд томоохон асуудлыг дагуулж байна.

@olgag.87 Left my comments, was not translating him, but he says similar things and even more funny things #sybertruck #elonmusk #fypシ #car ♬ original sound – OlgaG

Яагаад Cybertruck-ийн эд ангиуд унаж байна вэ?
Cybertruck-ийн цавуу задарч, гол хэсгүүд нь салж байгаа тухай олон хэрэглэгч гомдол гаргасан. Зарим жолооч нар автомашины арын бамперын зэвэрдэггүй ган хуудсыг салхинд намирахыг харуулсан бичлэг нийтэлсэн бол YouTuber Рейд Томаско хаалганы дээд хэсэг болон дээврийн хооронд байрлах метал хэсэг нь унаж буйг баримтжуулсан байна. Өөр нэг хэрэглэгч Tesla-ийн үйлдвэрээс цавуугаар суурилуулсан гэрэл нь явж байх үед тасарч унасан гэж мэдээлжээ.

Эдгээр эд ангиуд яагаад унаж байгааг одоогоор тодорхой хэлж чадахгүй байгаа ч энэ нь санаа зовоох асуудал юм. Үндсэндээ хоёр л шалтгаан байж болно: Tesla буруу цавуу ашигласан эсвэл зөв цавуугаа буруу хэрэглэсэн. Ямар ч тохиолдолд энэ нь Tesla-ийн чанарын хяналт муу байгааг харуулж байна.

Tesla энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Tesla Cybertruck-ийн нийлүүлэлтийг бүрэн зогсоосон ч энэ нь цавууны асуудалтай холбоотой гэж албан ёсоор зарласангүй. Одоогоор зөвхөн “containment hold” буюу түр хугацааны хязгаарлалт тавьсан гэж мэдэгдсэн. Энэ нь автомашин үйлдвэрлэгчид чанарын доголдлыг илрүүлсний дараа хэрэглэгчдэд хүргэхээс өмнө түр хугацаанд зогсоох арга хэмжээ юм. Энэ нь ихэвчлэн ноцтой асуудалтай холбоотой байдаг бөгөөд компаниуд ийм нөхцөл байдлыг тайлбарлах шаардлагагүй байдаг.

Үүнээс гадна, Tesla Cybertruck-ийн найм дахь удаагийн албан ёсны дуудлагыг зарлаж, 2023 оны арваннэгдүгээр сарын 13-наас 2025 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд үйлдвэрлэсэн 46,000 гаруй машинд засвар хийх шаардлагатай гэж мэдэгджээ. АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний захиргаа (NHTSA)-аас уг асуудлыг анхааруулж, шийдвэрлэхийн тулд тусгай бэхэлгээ, “байгаль орчны нөлөөнд тэсвэртэй” цавуу ашиглах шаардлагатай гэжээ. Энэ талаарх мэдээллийг 2025 оны тавдугаар сарын 19-нд хэрэглэгчдэд илгээхээр болсон байна.

Дүгнэлт
Cybertruck аль хэдийн итгэл төрүүлэхүйц бус байсан. Энэ асуудал борлуулалтад улам сөргөөр нөлөөлнө. Cybertruck зах зээлд сайн гүйцэтгэл үзүүлэхгүй байгаа төдийгүй, олон нийтээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Tesla-ийн машинуудыг зогсоол болон дилерийн талбайд санаатайгаар эвдэж сүйтгэх тохиолдлууд ихэсч байна. Энэхүү асуудлыг шийдсэн ч цаашид Cybertruck-ийн чанарын хяналтын бусад алдаа гарсаар байх магадлал өндөр. Энэ бол эгзэгтэй нөхцөл байдал юм.

autoblog.com

What do you think?

17 Points
Upvote Downvote

Leave a Reply

Япон дахь анхны хар арьст самурай Ясукегийн жинхэнэ түүх

Япон дахь анхны хар арьст самурай Ясукегийн жинхэнэ түүх

Webb сансрын дуран “Огторгуйн хар салхи”-г гайхамшигтайгаар дүрсэллээ

Webb сансрын дуран “Огторгуйн хар салхи”-г гайхамшигтайгаар дүрсэллээ