UFC-ийн домогт тулаанч Дастин Порьегийн сүүлчийн тулалдаан болох UFC 318 эвентэд хэд хэдэн чухал тулаан шинээр нэмэгдсэн талаар холбооноос албан ёсоор зарлалаа.
Энэ эвент 7-р сарын 19-нд Нью Орлеанс хотын Smoothie King Center-т зохион байгуулагдах бөгөөд гол тулаанд Дастин Порье нь Макс Холлоуэйтай 3 дахь удаагаа тулж байгаа нь энэ юм. Тэд BMF (Baddest Motherf*****) бүсний төлөө тулалдана.
Шинээр нэмэгдсэн тулаануудын дунд хөнгөн жингийн ирээдүйтэй тулаанч Кайлер Филлипс, октагонд хийсэн анхны гурван тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан, 5 дараалсан ялалттай Винисиус Оливейратай хүч үзнэ.
Мөн хөнгөн жингийн Жимми Крут болон Марчин Прахнио, дунд жингийн Адам Фугитт болон Ислам Дулатов, эмэгтэйчүүдийн жингийн Луйзианагийн Карли Жудис болон Николле Калиари нарын тулаанууд тус эвентэд багтжээ.
Тулааны хөтөлбөрт өөр тулаанууд нэмэгдэх магадлалтай бөгөөд эцсийн дараалал хараахан батлагдаагүй байна.
UFC 318 – Албан ёсоор зарлагдсан тулаанууд:
ГОЛ ТУЛААН:
Макс Холлоуэй vs. Дастин Порье (BMF бүсний төлөө)
Бусад тулаанууд:
- Марвин Веттори vs. Брендан Аллен
- Аманда Рибас vs. Табата Риччи
- Икрам Алисхеров vs. Брунно Феррейра
- Нил Магни vs. Гуннар Нельсон
- Кайлер Филлипс vs. Винисиус Оливейра
- Адам Фугитт vs. Ислам Дулатов
- Карли Жудис vs. Николле Калиари
- Жимми Крут vs. Марчин Прахнио