in

Verizon компани DEI бодлогыг зогсоох амлалтаар $20 тэрбумын хэлцлийг FCC-ээр батлууллаа

Verizon компани 2015 онд Frontier-д худалдсан шилэн кабелийн бизнесийнхээ зарим хэсгийг буцаан авч байна.

Verizon компани DEI бодлогыг зогсоох амлалтаар  тэрбумын хэлцлийг FCC-ээр батлууллаа

Америкийн харилцаа холбооны аварга гэгддэг Verizon компани шилэн кабелийн Frontier компанийг $20 тэрбумын үнээр худалдан авах хэлцлээ албан ёсоор дуусгалаа. АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) энэ баасан гарагт хэлцлийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр Verizon нь 2015 онд өөрийн заралсан зарим шилэн сүлжээний бизнесийг дахин эзэмших боллоо.

Verizon энэ нэгдлийн дараа жил бүр 1 сая орчим айл өрхөд шилэн интернэт хүргэхээр зорьж байгаа бөгөөд Frontier-ийн дэд бүтцэд тулгуурлан сүлжээгээ өргөтгөх боломжтой болж буй.

Гэхдээ хэлцэл зөвшөөрөгдөхөд Verizon-ий зүгээс “DEI буюу Олон төрлийн байдал, Тэгш байдал, Оролцооны” бодлоготой холбоотой практикуудыг зогсоохоо амласан явдал гол нөлөө үзүүлжээ. FCC-ийн дарга Брендан Карр өмнө нь уг компанийн DEI бодлогын эсрэг байр суурь илэрхийлж, ийм төрлийн баримтлалтай компаниудын хэлцлийг цаашид дэмжихгүй гэсэн дохио өгч байсан юм.

Үүнтэй адил T-Mobile компани ч өөрийн сайт дахь DEI-тэй холбоотой мэдээллээ өөрчилсний дараа шилэн кабелийн Lumos компанийг худалдан авах хэлцлээ амжилттай дуусгасан билээ.

Verizon 2015 онд өөрийн Fios зэрэг шилэн кабелийн зарим үйлчилгээг Frontier-д шилжүүлж байсан бол одоо түүнийгээ эргэн авахаар болж байна. Каррын хэлснээр, энэ хэлцэл нь ялангуяа хөдөө, алслагдсан бүс нутагт өндөр хурдны интернэт хүргэхэд дэмжлэг болох аж.

Уг ажлыг дэмжих зорилгоор Байдены засаг захиргаа “BEAD” нэртэй санаачилга хэрэгжүүлж байгаа ч The Washington Post-ын мэдээлснээр тус хөтөлбөрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалт удаашралтай байгааг онцолжээ.

theverge.com

What do you think?

32 Points
Upvote Downvote
Рой Кин: “Хойлунд хангалтгүй, Мeйну хайнга, Гарначо туршлагагүй

Рой Кин: “Хойлунд хангалтгүй, Мeйну хайнга, Гарначо туршлагагүй

HBO-ийн шинэ кино Mountainhead-ийн трэйлерт: Сайн тэрбумтан гэж байдаггүй

HBO-ийн шинэ кино Mountainhead-ийн трэйлерт: Сайн тэрбумтан гэж байдаггүй