in

Volkswagen товчлууруудаа эргүүлэн авчирлаа: Энэ бол гарутас биш автомашин

Хэдэн жилийн турш жолоочдыг бухимдуулсан мэдрэгчтэй удирдлагуудаас Volkswagen татгалзаж, уламжлалт товчлууруудыг дахин нэвтрүүлэхээр боллоо.

Volkswagen товчлууруудаа эргүүлэн авчирлаа: Энэ бол гарутас биш автомашин
2025 Volkswagen Atlas

Эцэст нь биелэлээ олж байна

Volkswagen хэрэглэгчдийн гомдлыг сонссон бололтой. Тус компанийн загварын албаны дарга Андреас Миндт Autocar-д өгсөн ярилцлагадаа цахилгаан автомашины дараагийн үеийн загварт физик товчлуурууд буцаж ирэхийг баталлаа. Энэ нь сүүлийн жилүүдэд жолоочдын шүүмжлэлд өртсөн хэт мэдрэгчтэй удирдлагуудаас татгалзах шийдвэр бөгөөд Миндт “Бид дахин хэзээ ч ийм алдаа гаргахгүй” гэж амлажээ.

Жолоодлогын сонирхогчдын ялалт

Мэдрэгчтэй дэлгэцүүд орчин үеийн загварлаг байдлыг бий болгодог ч ашиглахад хүндрэлтэй байдаг. Ялангуяа Volkswagen-ийн уур амьсгалын тохиргоо, дууны хүчийг мэдрэгчтэй удирдлагатай болгосон нь жолоочдын шүүмжлэлд ихээхэн өртсөн. Миндт Volkswagen-ийг жолоочдод илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болгоход анхаарч байгааг онцолж, “Энэ бол гарутас биш автомашин” гэжээ.

Энэ асуудлыг VW өмнө нь хүлээн зөвшөөрч байсан. Гүйцэтгэх захирал Томас Шэфэр 2023 онд мөн адил амлалт өгч байсан ч энэ удаад тодорхой төлөвлөгөө гарчээ. Физик товчлууруудыг эргүүлэн нэвтрүүлэх үйл явц ID.2all загвараас эхлэх бөгөөд уг загвар 2024 онд үйлдвэрлэгдэж, 2026 оноос дэлхий даяар худалдаанд гарах аж.

Юу өөрчлөгдөх вэ?

Volkswagen мэдрэгчтэй дэлгэцнээс бүрэн татгалзахгүй. Навигаци, энтертайнмент, хяналтын камер зэрэг функцууд мэдрэгчтэй дэлгэц дээр хэвээр үлдэнэ. Гэхдээ дууны хүч, температурын тохиргоо, ослын гэрэл зэрэг чухал удирдлагууд ирээдүйн бүх VW загварт зориулалтын физик товчлуураар ажиллах юм.

“Эдгээр товчлуурууд одооноос үйлдвэрлэх бүх автомашинд байх болно. Бид үүнийг ойлгосон” хэмээн Миндт баталлаа. Энэ нь хэрэглэгчдийн санал хүсэлтэд шууд тулгуурласан шийдвэр бөгөөд жолоочийн туршлагыг хялбаршуулж, илүү аюулгүй болгох зорилготой.

Volkswagen-ийн интерьерийн ирээдүй

ID.2all загвар нь Volkswagen Golf-ийн залгамжлагч хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү шинэ бодлогын эхлэл болох юм. Харин АНУ-ын хэрэглэгчид энэ өөрчлөлтийг 2027 он хүртэл мэдрэх боломжгүй байж магадгүй. Гэвч VW амлалтаа биелүүлбэл мэдрэгчтэй удирдлагад бухимдсан жолоочдын итгэлийг эргэн олж авах боломжтой.

Аюулгүй байдлын шинэ шаардлагууд

Volkswagen товчлууруудыг дахин нэвтрүүлэх шийдвэрийг зөвхөн хэрэглэгчдийн санал хүсэлт бус, аюулгүй байдлын шинэ шаардлагууд ч нөлөөлсөн байна. 2026 оноос Европын Шинэ Машины Үнэлгээний Хөтөлбөр (Euro NCAP) автомашин 5 одтой үнэлгээ авахын тулд дараах 5 функц заавал физик товчлуураар ажиллахыг шаардахаар болжээ:

  • Дохионы гэрэл
  • Ослын дохио
  • Бүрээ (сигнал)
  • Шил арчигч
  • Яаралтай дуудлагын (eCall) систем

Энэхүү шаардлага нь жолоочийн анхаарлыг хэт мэдрэгчтэй дэлгэц рүү хандуулснаар үүсэх ослын эрсдэлийг бууруулах зорилготой юм. “Мэдрэгчтэй дэлгэцийн хэт их хэрэглээ бол автомашины салбарын нийтлэг асуудал” хэмээн Euro NCAP-ийн стратегийн хөгжлийн захирал Мэтью Эйвери онцолжээ. Одоогоор эдгээр дүрэм АНУ-д үйлчлэхгүй ч дэлхий дахинд хэрэглэгчийн хүлээлт, аюулгүй байдлын стандартад нөлөөлж болзошгүй.

Дүгнэлт

Mazda, Toyota зэрэг зарим автомашин үйлдвэрлэгчид бүрэн мэдрэгчтэй удирдлагаас зайлсхийж, үндсэн функцууддаа товчлууруудыг хадгалсаар ирсэн. Volkswagen-ийн энэ шийдвэр жолооч төвтэй шинэ үеийн автомашины загварыг тодорхойлох эхлэл байж болох юм. Ямартай ч жолоодлогын сонирхогчид баярлаж болно: товчлуурууд эргэн ирж байна, энэ удаад бүр мөсөн үлдэх бололтой.

autoblog.com

What do you think?

30 Points
Upvote Downvote

Leave a Reply

Apple M4 MacBook Air тойм: Сайшаах зүйлээс өөр зүйл алга

Apple M4 MacBook Air тойм: Сайшаах зүйлээс өөр зүйл алга

Skype 2025 онд хаагдана

Skype 2025 онд хаагдана