Каталоны нутаг дэвсгэрт болох энэ халуун тоглолтын өмнө Барселона дөрвөн онооны давуу талтай байгаа бөгөөд ердөө гурван тоглолт үлдээд байгаа нь Карло Анчелотти болон түүний багт цагаа барж буйг илтгэнэ. Барса энэ улиралд Реалыг гурван удаа хожсон бөгөөд үүнд өнгөрсөн сард болсон 3:2 харьцаатай, сунгасан хугацаанд шийдэгдсэн Копа дель Рейгийн финал ч багтана.
Харин талбайн эзэд энэ тоглолтод өмнөх долоо хоногт Интер Миланд хожигдож, Аваргуудын лигийн хагас шигшээд хасагдсан таагүй үр дүнгээс сэтгэлзүйн хувьд хурдан сэргэх шаардлагатай.
Барселонагийн бүрэлдэхүүн
Ханси Флик Сан Сиро дээр гараанд гаргасан бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй хадгалсан байна. Роберт Левандовски бэртлээс бүрэн эдгээгүй байгаа тул дахин сэлгээнд бичигджээ. Түүнтэй хамт сэлгээнд Алехандро Бальде, Марк Касадо нар багтсан байна. Довтолгооны гурвалд Ламин Ямал, Рафинья, Ферран Торрес нар нэрлэгдсэн.
Барселона (4-3-3): Шчесны; Гарсиа, Мартинес, Кубарси, Мартин; Де Йонг, Педри; Ямал, Олмо, Рафинья; Торрес.
🚨 BARÇA XI 🚨#ElClásico pic.twitter.com/FjdrWFXJpe
— FC Barcelona (@FCBarcelona) May 11, 2025
Реал Мадридын бүрэлдэхүүн
Карло Анчелотти өмнөх долоо хоногт Сельта Виго багийг 3:2-оор хожсон бүрэлдэхүүнээ хэвээр хадгалсан. Хамгийн их анхаарал татаж буй нь сүүлийн үед тоглолтоороо гайхагдаж буй Арда Гүлэр гараанд нэрлэгдсэн явдал юм. Харин өвчний улмаас Сельтагийн тоглолтыг өнжсөн Родриго энэ удаад сэлгээнд суух болжээ.
Реал Мадрид (4-3-3): Куртуа; Лукас, Чуамени, Асенсио, Фран Гарсиа; Вальверде, Себальос, Беллингхэм; Гүлэр, Мбаппе, Винисиус.
📋✅ Our starting XI!
🆚 @FCBarcelona pic.twitter.com/Hym2DCe3ld— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) May 11, 2025
101greatgoals.com