in ,

Барселона Ла Лигт түрүүллээ: Флик гайхамшигт улирлын талаар ярьж, Ямалын бэлтгэлийн үеийн гоолыг онцлов

Флик Испанид анхны улирлаа өнгөрүүлж байна.

Барселона Ла Лигт түрүүллээ: Флик гайхамшигт улирлын талаар ярьж, Ямалын бэлтгэлийн үеийн гоолыг онцлов

Эспаньолын талбайд 2-0-ээр ялж, хоёр тоглолт дутуу үед Ла Лигийн түрүүг баталгаажуулсны дараа Ханси Флик энэ улирлыг “гайхалтай” хэмээн тодорхойлж, Ламине Ямалын гоолыг “төгс” гэж магтлаа.

Испанийн хөлбөмбөгийн шинэ од Ямал баруун жигүүрээс дотогш тайрч, хаалганы эсрэг булан руу гайхалтай мушгиж оруулсан цохилтоор улирлынхаа 41 дэх гоолд оролцлоо. Энэ нь хоёрдугаар хагасд илүү идэвхтэй болсон Барселонагийн тоглолтын нэгээхэн хэсэг байв.

Фликийн хэлснээр, “Ламине бэлтгэлийн үеэр яг ийм хоёр гоол хийсэн. Энэ бол төгс цохилт байсан” хэмээн тэрээр хэлжээ. Ямал долдугаар сард 18 нас хүрэх бөгөөд 2024/25 оны бүх тэмцээнд 17 гоол, 24 гоолын дамжуулалттай байна.

Флик Ла Лигт түрүүллээ

Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд Барселона найман тоглолтоос дөрөв хожигдож, хоёр удаа л ялалт байгуулсан нь Фликийн “бал сарын үе”-ийг дуусгаж, Испанийн хүнд хэцүү лигт дасч чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байв. Тэр дундаа гэртээ Лас Пальмас, Леганес болон 96 дахь минутад Атлетико Мадридын эсрэг хожигдсон нь шүүмжлэл дагуулсан.

Нэгдүгээр сарын 18-нд Барса Хетафетэй 1-1-ээр тэнцэж, маргааш нь Реал Мадрид Лас Пальмасыг бут ниргэсний дараа Барселона дөрөвдүгээр байрын Атлетик Клубтэй оноо тэнцэж, хоёрдугаар байрын Атлетико Мадридаас тав, тэргүүлэгч Реалаас долоон оноогоор хоцорч байв. Гэвч гоолын зөрүүгээр Реалаас илүү байсан.

Флик энэ талаар, “Улирлын хоёрдугаар хагас үнэхээр гайхалтай өнгөрлөө. Бид нэг ч тоглолтонд хожигдоогүй. Би баг, клуб, фэнүүддээ баяр хүргэж байна. Бидний өвлийн бэлтгэл л энэ амжилтад хүргэсэн” хэмээн AS сонинд ярьжээ.

Барселонагийн хувьд сүүлийн 20 дотоодын тоглолтоос 18-д нь ялж, 2 удаа тэнцсэн амжилтаар аваргын болзол хангав.

Барселона vs Реал Мадрид

Флик энэ улиралд Реал Мадридын эсрэг төгс амжилттай байлаа — тэрбээр Барселонаг удирдан Ла Лигт хоёр удаа, нэгдүгээр сарын 12-нд болсон Супер цомын шигшээ тоглолтод, мөн дөрөвдүгээр сарын 26-нд нэмэлт цагийн дараах Испанийн цомын шигшээ тоглолтод ялалт байгуулсан.

Сэтгэл зүйгээр хүчтэй байх нь үргэлж чухал” гэж Флик онцлоод, Аваргуудын лигийн хагас шигшээд Интерт хожигдсоны дараа Барселона сэтгэл зүйн уналтад орсон гэж нэмж хэлжээ.

Супер цомд түрүүлсэн нь бидэнд итгэл өгсөн. Тоглогчид оргил үеэ давж хүрлээ. Френки де Йонг зэрэг тоглогчид ч илт сайжирсан.

Бид үргэлж эерэг хандлагатай байсан — бэлтгэлийг нь харахад ойлгомжтой. Барселона клубт чи заавал цом хүртэх ёстой. Харин энэ улиралд гурван цом авна гэдэг үнэхээр гайхалтай амжилт юм” хэмээн Флик дүгнэв.

Эспаньол vs Барселона

Тоглолтын 80 дахь минутад талбайн шүүгч Сезар Сото Градо VAR ашиглан бичлэгийг хянаж, Ламин Ямал руу гараа савсан гэж үзсэнээр Эспаньолын хамгаалагч Леандро Кабрераг улаан картаар торгож талбайгаас хөөлөө. Улмаар Барселонагийн баяр эхэлж, 95 дахь минутад Фермин Лопес багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.

Барселона эхний хагасд өөрсдийн хэв шинжээс гажсан мэт чимээгүй тоглосон бөгөөд зөвхөн ялалт байгуулсан тохиолдолд Ла Лигийн түрүүг баталгаажуулах энэ шөнө тэд хоёр ч том аюулыг давж гарсан.

Эспаньол тоглолтын дөрөв дэх минутад хурдан сөрөг довтолгоогоо харуулсан. Роберто Фернандесийн дамжуулалтаар Урко Гонсалес хаалганд тулах шахсан ч цохилт нь арайхан хажуугаар өнгөрөв. Харин Барселонагийн хаалгач Войцех Шчесны төвөөс довтолсон Хави Пуадогийн цохилтыг бүрэн үсрэлтээр хааж, багaa аварч чадсан юм.

Барселонагийн 2024/25 оны тоглолтын хуваарь

Тоглолтын дараа талбай дээр багахан сөргөлдөөн гарсан ч Барса ирэх ням гарагт (Улаанбаатарын цагаар даваа 01:00) тавдугаар байрт явж буй Вильярреалын эсрэг гэртээ тоглон түрүүгээ албан ёсоор тэмдэглэх боломжтой.

Харин Реал Мадрид өнгөрсөн лхагва гарагт гэртээ Майоркад эхэндээ хожигдож яваад Килиан Мбаппегийн тэнцээний гоол болон Жакобо Рамоны 95 дахь минутын хожлын гоолоор 2-1-ээр ялж, түрүүгийн өрсөлдөөнийг түр ч болов хадгалж чадсан билээ.

101greatgoals.com

What do you think?

37 Points
Upvote Downvote
Эспаньол vs Барселона: Барса дербид багаа сандаргаж, Реалын нүдэн дээр түрүүгээ хойшлууллаа

Эспаньол vs Барселона: Барса дербид багаа сандаргаж, Реалын нүдэн дээр түрүүгээ хойшлууллаа

Нарийн бүтэцтэй амьдрал хэрхэн бий болсон бэ? 591 сая жилийн өмнөх соронзон орны сулрал амьдралын хувьслыг эхлүүлжээ

Нарийн бүтэцтэй амьдрал хэрхэн бий болсон бэ? 591 сая жилийн өмнөх соронзон орны сулрал амьдралын хувьслыг эхлүүлжээ