in

Бүх цаг үеийн Disney-гийн хамгийн их ашиг орлого олсон таван классик анимейшн ремэйкийн жагсаалт

Бүх цаг үеийн Disney-гийн хамгийн их ашиг орлого олсон таван классик анимейшн ремэйкийн жагсаалт

Disney сүүлийн жилүүдэд олон хүчтэй, блокбастер шинжтэй ремэйк бүтээлүүд толилуулж байгаа билээ. Тэдгээрийн нэг болох Lilo & Stitch кино энэ оны дотоодын нээлтийн орлогоороо хамгийн өндөрт бичигдэх магадлалтай байна. Одоогоор энэхүү цолыг A Minecraft Movie ($162.7 сая)-тэйгээр эзэмшиж байгаа ч Lilo & Stitch 3 өдрийн нээлтийн таамаг орлого болох $160–$185 саяын хүрээнд гарвал уг амжилтыг давж магадгүй.

Хамгийн бага хүлээгдэж буй нээлтийн үзүүлэлт болох $160 саяыг ч давсан тохиолдолд энэ нь анхны анимейшн хувилбарын нийт дотоодын орлого болох $145.7 саяыг шууд давна. Мөн 2025 онд нээлтээ хийсэн өөр нэг ремэйк Snow White киноны эхний долоо хоногийн $42.2 сая, нийт $86.9 саяын орлогоос хэдэн арван саяар давсан үзүүлэлт болох юм (2025.05.22-ны байдлаар).

Хэрэв Lilo & Stitch дээр дурдсан хэмжээнд хүрч чадвал Disney-гийн классик анимейшн бүтээлүүдийн ремэйк хувилбаруудаас дотоодын зах зээлд хамгийн өндөр орлого олсон таван бүтээлийн эгнээнд багтах юм. Энэхүү жагсаалтад багтах кинонуудыг та доороос үзнэ үү.

1. THE LION KING (2019)

  • Нээлтийн огноо: 2019 оны 7-р сарын 19

  • АНУ дахь нээлтийн орлого: $191.7 сая

  • АНУ дахь нийт орлого: $543.6 сая

  • Олон улсын орлого: $1.11 тэрбум

  • Дэлхий даяарх нийт орлого: $1.66 тэрбум

2019 он бол Disney-ийн классик анимейшнүүдийн ремэйк хувилбаруудын оргил үе байсан гэж хэлж болно. Тус онд The Lion King, Aladdin, Maleficent: Mistress of Evil, Dumbo зэрэг дөрвөн ремэйк кино нээлтээ хийж, зөвхөн дотоодын зах зээлээс нийт $1.12 тэрбумын орлого олсон нь тухайн жилийн нийт зах зээлийн ($11.4 тэрбум) 10 хувьд дөхсөн үзүүлэлт болсон юм.

Disney энэхүү амжилтыг 2024 онд гаргасан приквел Mufasa: The Lion King киногоор үргэлжлүүлсэн ч The Lion King-ийн дотоодын орлогын 47 хувьд хүрсэн ($254.5 сая), харьцангуй бага дүнтэй байв.

2024 он хүртэл The Lion King нь дэлхий даяар хамгийн их ашиг олсон кинонуудын жагсаалтад 10-т бичигдэж байсан. Харин БНХАУ-ын амжилттай анимейшн Ne Zha 2 ($1.89 тэрбум)-д гүйцэгдсэнээр 11-р байрт шилжсэн байна.


2. BEAUTY AND THE BEAST (2017)

  • Нээлтийн огноо: 2017 оны 3-р сарын 17

  • АНУ дахь нээлтийн орлого: $174.7 сая

  • АНУ дахь нийт орлого: $504 сая

  • Олон улсын орлого: $851.6 сая

  • Дэлхий даяарх нийт орлого: $1.35 тэрбум

Beauty and the Beast нь 2017 оны дотоодын болон дэлхийн зах зээлд хамгийн их ашиг орлого олсон хоёр дахь кино болж байв. Аль алинд нь Star Wars: Episode VIII – The Last Jedi-д л гүйцэгдсэн байна. Мөн уг бүтээл нь өнөөдрийг хүртэл хамгийн өндөр орлого олсон анимейшн бус мюзикл кино гэх амжилтыг хадгалсаар буй. Түүний энэ байр суурийг өнгөрсөн жилийн Wicked ($437 сая дотоодын, $755.7 сая дэлхийн орлого) хүчтэй сүүдэрлэж байсан ч гүйцэж чадаагүй.

Энэхүү кино нь 2017 оны онцгой идэвхтэй I улиралд бокс оффисыг тэргүүлсэн. Тухайн улиралд Logan, The Lego Batman Movie, The Boss Baby, Kong: Skull Island зэрэг нийт таван кино дотоодын зах зээлд нээлтийн долоо хоногтоо $50 саяаас дээш орлого олсон байдаг. Харин үүнтэй харьцуулахад, 2016 онд зөвхөн Deadpool, Zootopia, Batman v Superman: Dawn of Justice гэсэн гурван кино л ийм амжилтад хүрсэн бол 2018 онд ганцхан Black Panther л $50 саяын босгыг давж байжээ.


3. THE JUNGLE BOOK (2016)

  • Нээлтийн огноо: 2016 оны 4-р сарын 15

  • АНУ дахь нээлтийн орлого: $103.2 сая

  • АНУ дахь нийт орлого: $364 сая

  • Олон улсын орлого: $603.7 сая

  • Дэлхий даяарх нийт орлого: $967.7 сая

Disney-ийн The Jungle Book ремэйк нь хүлээлтээс давсан амжилт үзүүлж, дөрөвдүгээр сарын дунд нээлтээ хийснээр анхны долоо хоногтоо $100 саяыг давж, зуны турш тогтвортой орлого олсоор байв. Үүний үр дүнд Disney-ийн тухайн оны Memorial Day баярын амралтын үеэр гарсан Alice Through the Looking Glass кино өмнөх бүтээлдээ нөлөөлнө гэсэн болгоомжлолыг үгүй болгож чадсан юм.

Эцэст нь The Jungle Book дотоодын зах зээлд гурван долоо хоног дараалан хамгийн их орлого олсон кино болж, таван долоо хоногийн турш топ 5-д байрласан. Түүнчлэн 3D үзвэрийн нэмэлт төлбөр нь уг киноны амжилтад чухал нөлөө үзүүлжээ.

Харин Alice Through the Looking Glass баярын амралтын уралдаанд X-Men: Apocalypse-т ялагдаж, ердөө $26.8 саяын нээлтийн орлоготойгоор хязгаарлагдсан бөгөөд нийт орлого нь $77 саяд хүрсэн нь The Jungle Book–ийн эхний долоо хоногийн үзүүлэлтээс ч бага байв.

The Jungle Book 2016 онд Disney-ийн хувьд онцгой амжилттай жил байсны нэг жишээ болсон. Тэр жил Disney дэлхий даяар хамгийн өндөр орлого олсон таван кино бүгдийг, мөн дотоодын зах зээлд топ 5 киноны дөрвийг гаргаж чадсан бөгөөд The Jungle Book нь аль аль жагсаалтын тавдугаарт бичигдэж байв.


4. ALICE IN WONDERLAND (2010)

  • Нээлтийн огноо: 2010 оны 3-р сарын 5

  • АНУ дахь нээлтийн орлого: $116.1 сая

  • АНУ дахь нийт орлого: $334.1 сая

  • Олон улсын орлого: $691.2 сая

  • Дэлхий даяарх нийт орлого: $1.02 тэрбум

Дэлхий даяар $1 тэрбумын босгыг анхдагчаар давсан зургаа дахь кино болж байсан Alice in Wonderland нь Disney-ийн классик анимейшн бүтээлүүдийг амьд дүрслэлтэйгээр дахин бүтээх хандлагыг жинхэнэ утгаар нь эхлүүлсэн уран бүтээл болсон юм.

Кино гарсан цаг хугацаа нь ч төгс байлаа. 2000-аад оны туршид кино салбар дижитал прожекцийн шилжилт хийж байсан бөгөөд энэ үйл явц Star Wars: Episode I – The Phantom Menace киноны нөлөөгөөр эрчимжиж, 2009 оны арванхоёрдугаар сард гарсан Avatar киноны өмнө кино театрууд массын хэмжээнд төхөөрөмжөө шинэчилсэн байдаг. Avatar кино 3D форматыг дэлхий даяар жинхэнэ хит болгосны дараахан буюу хоёр сар хагасын дараа Alice in Wonderland нээлтээ хийж, энэ “3D шуурга”-ыг бүрэн ашиглаж чадсан.

Тус киноны үргэлжлэл болох Alice Through the Looking Glass 2016 онд нээлтээ хийх үед 3D форматын эрэлт ихээхэн буурсан байв. Deadline сайтад мэдээлснээр, анхны Alice in Wonderland киноны дотоодын орлогын 71 хувь нь 3D үзвэрээс бүрдэж байсан бол, үргэлжлэлийн киноны хувьд энэ тоо 41 хувь болж буурсан байна.

Alice in Wonderland нь зөвхөн Disney-ийн төдийгүй бүхэл бүтэн кино салбарын хувьд 3D формат ашиглан өндөр амжилт гаргасан анхдагчдын нэг байсаар ирсэн юм.


5. ALADDIN (2019)

  • Нээлтийн огноо: 2019 оны 5-р сарын 24

  • АНУ дахь нээлтийн орлого: $91.5 сая (3 өдөр)

  • АНУ дахь нийт орлого: $355.5 сая

  • Олон улсын орлого: $271.4 сая

  • Дэлхий даяарх нийт орлого: $569.6 сая

2019 он бол Disney-ийн хувьд онцгой амжилттай жил байлаа. Тус компани тухайн жилийн дотоодын зах зээлд хамгийн өндөр орлого олсон 10 киноны долоог нь бие даан гаргаж байсан бол үлдсэн гурван бүтээлийн нэг болох Spider-Man: Far From Home нь Disney-ийн MCU-гийн нэг хэсэгт тооцогдож байв.

Тэр жилийн гол анхаарал татсан ремэйк нь мэдээж The Lion King байсан ч Aladdin ч мөн хүлээлтээс давсан амжилттай байлаа. Уг кино гурван өдрийн нээлтийн амралтаар $91.5 сая, дөрвөн өдрийн дүнгээр $116.8 саяын орлого олж, тухайн үедээ Memorial Day амралтын өдрүүдийн хувьд Disney-ийн хоёр дахь том нээлт болж байв. Тэргүүн байрыг Pirates of the Caribbean: At World’s End эзэлдэг байлаа.

2023 онд The Little Mermaid уг жагсаалтад Aladdin-ийг нэг байр ухраасан бол энэ долоо хоногт нээлтээ хийх гэж буй Lilo & Stitch түүнээс ч дээгүүр гарах магадлал өндөр байна.

Aladdin олон улсын зах зээлд ч өндөр амжилт үзүүлсэн. Ялангуяа Японд онцгой амжилттай байсан бөгөөд тухайн жилдээ $122.4 саяын орлогоор хамгийн их ашиг олсон кино болж байв. Мөн Өмнөд Солонгост нийт $91 саяын орлого олж, тухайн оны дөрөвдүгээрт бичигджээ.

Эх сурвалж

What do you think?

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ

Рафинья Барселонатай гэрээгээ нэг жилээр сунгалаа

Рафинья Барселонатай гэрээгээ нэг жилээр сунгалаа