Жүжигчин Глен Пауэлл Лондонд “The Running Man” киноны шинэчилсэн хувилбарыг зураг авалт хийж байгаагаар үзэгдсэн байна. Уг кино нь 37 жилийн өмнө Арнольд Шварценеггерийн тоглосон алдартай бүтээлийг шинэчилж, зохиолч Стивен Кингийн 1982 оны романы үндсэн дээр бүтээгдэж байгаа юм.
Эдгар Райт найруулж буй уг кино нь 2025 оны дистопи ертөнцөд өрнөнө. Үйл явдалд Бен Ричардс хэмээх эр (Глен Пауэллын дүр) амьд үлдэхийн тулд аюултай шоунаас зугтаж, охиныхоо эмчилгээнд зориулсан их хэмжээний мөнгө хожихыг оролдоно.
Кинонд Жош Бролин, Ли Пейс, Кэти О’Брайан, Уильям Х. Мэйси, Эмилиа Жонс, Майкл Сера зэрэг жүжигчид оролцож байна. Пауэлл Лондонд зураг авалтад оролцохын зэрэгцээ Техасын их сургуульд зайн сургалтаар дипломын ажлаа үргэлжлүүлж байгаа юм.