in

Дэлхийг 170,000 жил тэжээх цэвэр эрчим хүчний нөөц нуугдаж байж магадгүй

Эрдэмтэд түүнийг олох “жорыг” гаргажээ

Дэлхийг 170,000 жил тэжээх цэвэр эрчим хүчний нөөц нуугдаж байж магадгүй

Цэвэр устөрөгчийн нөөцийг газрын гүндээс олох нь уур амьсгалын хямралаас гарах гол гарцын нэг байж болох ч өнөөг хүртэл энэ тал дээр тодорхой ойлголт хомс байсаар ирсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн царцдас дээр байгалийн устөрөгч үүсэх, хуримтлагдах нөхцөлийг нарийвчлан тодорхойлсон “жор” гарч иржээ.

Оксфордын их сургуулийн профессор Крис Баллентайны ахалсан баг Nature Reviews Earth and Environment сэтгүүлд тавдугаар сарын 13-нд нийтлүүлсэн шинэ тойм судалгаандаа геологийн ямар нөхцөлд устөрөгч үүсч, газарт хуримтлагддаг талаар нарийвчлан авч үзжээ. Тэдний тооцоолсноор, дэлхийн царцдас сүүлийн 1 тэрбум жилийн хугацаанд хүн төрөлхтний өнөөгийн эрчим хүчний хэрэгцээг 170,000 жил хангах хэмжээний устөрөгчийг үйлдвэрлэсэн гэнэ.

Гэсэн ч энэ их устөрөгчийн нөөцөөс хэр хэмжээг нь олборлох боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай байж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Балентайн хэлснээр, устөрөгчийн байгалийн орд үүсэхэд гурван үндсэн нөхцөл хэрэгтэй. Үүнд:

  • Устөрөгч үүсгэх эх үүсвэр
  • Хий хуримтлуулах чулуулгууд
  • Газрын гүнд хийг хадгалах битүүмжлэгч давхаргууд

Геологийн арав гаруй төрлийн процесс устөрөгч үүсгэх чадвартай бөгөөд эдгээрийн хамгийн энгийн нь усны молекулыг хүчилтөрөгч, устөрөгч болгон задлах химийн урвал юм.

Судлаачдын онцолсноор АНУ-ын Канзас муж дахь 1 тэрбум жилийн өмнөх “дотоод тивийн хагарал” хэмээх бүс нутагт их хэмжээний базальт чулуулаг хуримтлагдсан нь усаар урвалд орж устөрөгч үүсгэх нөхцөл бүрдүүлжээ. Энэ бүс нутаг нь одоогоор хайгуулын анхаарлын төвд орж байна.

Италийн Сондрио муж дахь офиолитийн тогтоц бүхий газрын байгаль. Энэхүү чулуулгууд нь төмрөөр баялаг тул улаан хүрэн өнгөтэй харагддаг.

Шинэ судалгаагаар, офиолит бүсүүд, их хэмжээний магмын мужууд, Архейн ногоон чулуулаг бүсүүд зэрэг геологийн өргөн хүрээтэй бүтэц нь устөрөгчийн боломжит нөөц агуулж байж болзошгүйг илрүүлжээ. 2024 онд Албани улсад офиолит бүсээс их хэмжээний устөрөгчийн орд илэрсэн нь энэ чиглэлийн ололтыг улам бататгасан.

Гэхдээ газар доорхи микробууд устөрөгчөөр “хооллох” нь батлагдсан тул ийм нөхцөл бүхий орчин нь нөөц хуримтлагдахад тийм ч тохиромжтой биш байж болохыг судлаачид анхааруулж байна.

Өнөөдөр хэрэглэгдэж буй устөрөгч нь ихэнхдээ нүүрсустөрөгчөөс гаргаж авдаг тул ихээхэн нүүрстөрөгчийн хийг ялгаруулдаг. Харин газрын гүнд байгалийн аргаар үүссэн “цэвэр” устөрөгч нь харьцангуй бага ул мөр үлдээдэг, уур амьсгалд ээлтэй хувилбар юм.

Устөрөгч нь бордооны найрлагад багтдаг аммиак, метанол зэрэг чухал аж үйлдвэрийн химийн бодисуудыг гаргаж авахад ашиглагддаг төдийгүй цахилгаан станц, автомашиныг ч тэжээж чадна.

“Дэлхийн царцдас хангалттай устөрөгчийг байгалийн аргаар үйлдвэрлэж байна. Харин бидний хийх ёстой зүйл бол тэрхүү нөөцийг хаана, хэрхэн хуримтлагдаж байгааг ‘жор’-ын дагуу дагаж, олох л үлдлээ” хэмээн Баллентайн онцолжээ.

livescience.com

What do you think?

Aurora баг The MongolZ-ийг хожиж, плейоффт хожилгүй байсан цувралаа зогсоолоо

Aurora баг The MongolZ-ийг хожиж, плейоффт хожилгүй байсан цувралаа зогсоолоо

Жэйми Вардигийн сүүлчийн тоглолт: Ван Нистелрой түүнийг жирийн нэгэн өдөр шиг хандаж байна гэжээ

Жэйми Вардигийн сүүлчийн тоглолт: Ван Нистелрой түүнийг жирийн нэгэн өдөр шиг хандаж байна гэжээ