in

Жо Роган: Дана Уайт Жон Жонес Том Аспиналтай тулалдахын тулд 30 сая доллар хүссэн гэх мэдээлэл бол ХУДАЛ

Жо Роган MMA ертөнцөд шуугиан тарьсан мэдээллээ няцаалаа.

Жо Роган: Дана Уайт Жон Жонес Том Аспиналтай тулалдахын тулд 30 сая доллар хүссэн гэх мэдээлэл бол ХУДАЛ

Хөтлөгч, комедиан, UFC-гийн тайлбарлагч Роган “The Joe Rogan Experience” подкастынхаа нэгэн дугаарт Жон Жонес Том Аспиналтай тулалдахын тулд 30 сая доллар хүссэн тухай цуурхал сонссоноо дурдаж, UFC энэ тулааныг болгохын тулд төлбөр хийх шаардлагатай гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Харин подкастынхаа шинэ дугаарт Роган UFC-ийн захирал Дана Уайтаас утасны дуудлага хүлээн авч, дээрх мэдээллийг няцаасан тухайгаа ярьжээ.

“Би Жон Жонес Том Аспиналтай тулалдахын тулд 30 сая доллар хүссэн тухай цуурхал сонссон, мөн UFC үүнийг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл авсан. Гэхдээ энэ үнэн биш гэж Дана надтай холбогдон хэлсэн. Тэр цуурхал худал байсан учир би үүнийг хүн бүрд хэлэх үүрэгтэй гэж бодсон” хэмээн Роган тайлбарлажээ.

Мөн тэрээр энэхүү цуурхлыг “Хоёр долоо хоногийн өмнө” подкастаа бичиж байхдаа сонссон бөгөөд мэдээллийн эх сурвалжийг санахгүй байгаагаа хэлсэн байна. Зочин Тео Вон түүнээс Жонес ийм тулаан хийхэд ямар төлбөр шаардлагатайг асуухад Роган Жонес UFC 309 дээр Стипе Миочичийг ялсны дараа нөхцөл байдал олон янзаар өрнөж болохыг дурджээ.

“Жон зодог тайлах талаар бодож байгаа бололтой” хэмээн Роган онцолжээ. “Тэгэх ёстой. Хэзээ нэг өдөр энэ шийдвэрийг гаргах л болно. Би түүнийг заавал зодог тайлах хэрэгтэй гэж хэлэхгүй, харин энэ талаар бодох хэрэгтэй гэж байна.

“Түүнд хангалттай цаг өг. Жон Жонес тулалдахыг хүссэн үедээ тулалдаж болно. Тэр бол хамгийн агуу нь. Тиймээс түүнийг зүгээр л орхи. Хэрэв тэр хэзээ нэг өдөр эргэн ирэхээр шийдэж, Том Аспиналтай хүнд жингийн аваргын төлөө тулалдахыг хүсвэл… асуулт бол тэр цолоо хэр удаан хадгалахыг зөвшөөрөх вэ гэдэгт оршиж байна. Тэр сая Стипе Миочичийг хүнд цохилтоор ялсан шүү дээ. Түүнд тав, зургаан сар амрах хугацаа өг. Зүгээр л тайван байлга.

“Гэхдээ нэг л өдөр хүнд жингийн жинхэнэ аварга хэн болохыг тодорхойлох ёстой болно. Хэрэв Том түр аварга байгаа, харин Жон дахиж тулалдахыг хүсэхгүй гэж шийдвэл түүний эрх нь тэр. Хэрэв тэр жил гаруй завсарлаад эргэн ирэхийг хүсвэл ч тэр боломжтой. Жон юу ч хийсэн өөрийнхөөрөө л байх болно.”

Аспинал 2023 оны 11-р сард UFC 295 дээр Сергей Павловичийг ялснаар түр аварга болсон бөгөөд 2024 оны 7-р сард UFC 304 дээр Куртис Блейдсыг ялж, цолоо хамгаалсан.

Жонес 2023 оны 3-р сард UFC 285 дээр хоосон байсан аваргын бүсийг хүртсэнээсээ хойш зөвхөн Миочичийг ялснаар аваргын цолоо хамгаалсан бөгөөд гэмтэл бэртлийн улмаас хоёр жил гаруй хугацаанд тулалдаагүй юм.

mmafighting.com

What do you think?

Leave a Reply

Мераб Двалишвили: Умар Нурмагомедовтой зүгээр барилдах төдий биш, “Би энэ залууг бут цохино”

Мераб Двалишвили: Умар Нурмагомедовтой зүгээр барилдах төдий биш, “Би энэ залууг бут цохино”

Тоёота Супрагийн худалдан авагчид механик хурдны хайрцагны эрэлт дуусаагүй байгааг баталлаа

Тоёота Супрагийн худалдан авагчид механик хурдны хайрцагны эрэлт дуусаагүй байгааг баталлаа