in

Зарим эрчүүд тестостероноо нэмэгдүүлэх нь хүйтэн хөндий болсон харилцаанд тус болно гэж боддог. Гэхдээ энэ нь тийм ч амар биш

Сайхан сексийн хувьд хялбар гарц гэж байхгүй.

Зарим эрчүүд тестостероноо нэмэгдүүлэх нь хүйтэн хөндий болсон харилцаанд тус болно гэж боддог. Гэхдээ энэ нь тийм ч амар биш

Эрчүүдийн дунд тестостерон их байх нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэх онол олон жил тархсан боловч шинэ судалгаанаас үзэхэд тестостероны бэлгийн харилцаанд үзүүлэх нөлөө тийм ч итгэлтэй үр дүнг харуулдаггүй байна.

АНУ-д 10 сая гаруй эрчүүд бэлгийн сулралтай байгаа бөгөөд түүнээс гадна бэлгийн дур хүсэл хангалтгүй, харилцаанд нь сөрөг нөлөө үзүүлж, хүйтэн харилцаатай гэрлэлтийг үүсгэж байгаа гэж гомдоллодог олон эрчүүд бий.

Тестостерон орлуулах эмчилгээ (TRT) нь тестостероны дутагдал буюу гипогонадизмтай эрчүүдийн тестостероны түвшинг нэмэгдүүлдэг.

Эм, дасгал хөдөлгөөн, эмчилгээ тус болохгүй үед ихэнх ганц бие, гэр бүлтэй хүмүүс бэлгийн харилцааны асуудлаа шийдэхийн тулд тестостерон орлуулах эмчилгээг (TRT) сонгох болсон.

TRT нь тестостероны дутагдал буюу гипогонадизмтай эрчүүдийг эмчлэх зорилгоор бүтээгдсэн. Тестостероны тогтмол хиймэл тарилга нь бэлгийн дур хүсэл, бэлгийн үйл ажиллагаа, нөхөн үржихүй, сэтгэл санааг сайжруулна гэж үздэг.

Reddit платформ дээр /r/Testosterone форумд 178,000 орчим хэрэглэгч TRT-ийн ашиг тус, сөрөг нөлөөллийн талаар уншиж, хэлэлцэхээр нэгдсэн байдаг. Үүний зэрэгцээ /r/DeadBedrooms форумд 485,000 урам хугарч, сэтгэл гонсойсон хэрэглэгчид бэлгийн харилцаагүй харилцааныхаа талаар санал солилцдог бөгөөд тэдний дунд TRT-ийг дэмжигчид амьдралыг нь өөрчилсөн энэ эмчилгээний ач тусыг онцолдог.

Гэвч Калифорнийн Их Сургууль (Санта Барбара)-аар ахлуулсан олон улсын судалгааны баг тестостероны бэлгийн харилцаанд үзүүлэх нөлөөний талаар шинэ судалгааг нийтэлж, зарим хатуу үнэнийг ил болгожээ.

Судалгаагаар тестостероны түвшний хэлбэлзэл ба эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл хооронд онцын холбоо байхгүй болохыг тогтоосон бөгөөд, ялангуяа урт хугацааны харилцаанд энэ нөлөө илрэхгүй байв.

Судлаачид “Тестостероны түвшин хэвийн хязгаартай эрчүүдийн бэлгийн дур хүслийг буурахаас сэргийлэхэд тестостерон эмчилгээг ашиглах нь үр дүнгүй гэсэн дүгнэлтийг энэхүү судалгаа гаргаж байна” гэж тэмдэглэжээ.

Судалгаанд 18-26 насны, ганц бие болон хамтрагчтай нийт 41 эрэгтэй оролцсон бөгөөд тэдний тестостероны түвшин “хэвийн” хэмжээтэй байжээ. 31 өдрийн турш оролцогчид өдөр бүр шүлсний дээж өгч, бэлгийн дур хүсэл болон болзооныхоо талаар өөрсдөө үнэлгээ өгсөн асуулгыг бөглөсөн байна.

Өгөгдөлд тулгуурлан зөвхөн ганц бие эрчүүд л тухайн өдөр ирээдүйн хамтрагчтай харилцаанд орсон гэж мэдээлэхэд тестостероны түвшин нь өндөр байсан нь тогтоогджээ. Энэ нь бие махбод тухайн үед хамтрагч олох болон бусад эрчүүдтэй өрсөлдөхөд бэлдэж байгаа гэсэн дохио өгдөг болохыг харуулж байна. Өмнөх амьтдын судалгаанаас үзэхэд шувуу болон приматууд ч мөн адил бусад эрчүүдтэй өрсөлдөх үед тестостероны түвшин нэмэгддэг болох нь тогтоогдсон байдаг.

Шинэ судалгаагаар тестостероны түвшин хэвийн хэмжээтэй эрчүүдийн бэлгийн дур хүсэл буурахыг эмчлэхэд тестостерон эмчилгээ “Үр ашигтай” биш болохыг судлаачид дурджээ.

Гэвч туршилтын хугацаанд эхнэр, найз бүсгүйтэйгээ тогтмол харилцаатай байсан нөхөр болон найз залуусын тестостероны түвшин өөрчлөгдөөгүй бөгөөд ердийн эрчүүдийн бэлгийн хүсэл тачаалтай байсан ч энэ нь илрээгүй байна.

“Ганц бие эрчүүдийн тестостерон болон кортизолын түвшин харилцаатай эрчүүдээс мэдэгдэхүйц өндөр байв” гэж судлаачид тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч “харилцаатай эрчүүдийн дунд бэлгийн дур хүсэл илүү өндөр байх хандлага ажиглагдсан” гэж дурдсан байна.

Тэдний шинжилгээгээр харилцаатай эрчүүдийн бэлгийн дур хүсэл ганц бие эрчүүдээс дутахгүй, бүр зарим тохиолдолд илүү байгааг харуулсан бөгөөд энэ нь зөвхөн стандарт түвшний тестостерон хангалттай байдгийг баталжээ.

“Эдгээр ололтууд нь эрчүүдийн бэлгийн дур хүсэл зөвхөн тодорхой босго түвшний тестостеронтой байх шаардлагатайг, үүнээс дээш түвшинд тестостероны өөрчлөлт нь дур хүслийг тогтмол нөлөөлж чадахгүйг өмнөх судалгааны үр дүнтэй нийцэж байна” гэж судлаачид дүгнэсэн байна.

nypost.com

What do you think?

33 Points
Upvote Downvote

Leave a Reply

Олександр Усик, Тайсон Фьюри нарын тулааны галзуу трейлер цацагдлаа

Олександр Усик, Тайсон Фьюри нарын тулааны галзуу трейлер цацагдлаа

20 цөмийн реакторын эрчим хүчний хэрэглээг хангах уян хатан нарны хавтан

20 цөмийн реакторын эрчим хүчний хэрэглээг хангах уян хатан нарны хавтан