in

Кавальерсийн 3 гол тоглогч гурав дахь тоглолтын өмнө гараанд эргэлзээтэй байна

Кавальерсийн 3 гол тоглогч гурав дахь тоглолтын өмнө гараанд эргэлзээтэй байна

Индиана Пэйсерсийн эсрэг плейоффын цувралын гурав дахь тоглолтын өмнө Кливленд Кавальерс баг чухал дэмжлэг авах магадлалтай боллоо. The Athletic-ийн Жо Вардоны мэдээлснээр Эван Мобли, Д’Андре Хантер нар талбайд гарахыг зорьж байгаа аж.

Эдгээр гурван тоглогч албан ёсоор “Гараанд эргэлзээтэй” гэсэн ангилалд багтаад байна.

Гарланд сүүлийн дөрвөн тоглолтыг хөлийн хурууны шөрмөс сунасны улмаас өнжсөн бол Мобли шагайн шөрмөс сунасан гэмтэлтэй, Хантер харин эрхий хурууны шөрмөс гэмтэлтэй байгаа юм.

Гэсэн ч эх сурвалжуудын мэдээлснээр энэ гурван тоглогч бүгд талбайд гарахын төлөө тууштай зүтгэж байгаа бөгөөд Кавальерс баг цувралд 0-2 харьцаатай хожигдож байгаа энэ үед асар чухал тоглолт болно гэж тооцоолж байна.

“Тэд өнөөдрийн хөнгөн дасгалд оролцсон, бид эерэг зүйл хүлээж байна,” хэмээн багийн дасгалжуулагч Кенни Аткинсон хэлжээ. “Энэ бүхэн бид бүгдэд хэцүү байгаа. Энэ бол хэнийг ч буруутгах зүйл биш. Гэмтэл гэдэг маш төвөгтэй, биеэр мэдрэхээс нааш ойлгомжгүй зүйл.”

Багийн дотоод эх сурвалжийн мэдээлснээр Хантерын эрхий хурууны хавдар их хэмжээгээр буурсан нь түүнийг тун удахгүй эргэн ирэх магадлалтай болгож байна.

Харин Гарланд болон Мобли нар болгоомжтой хандаж байгаа ч доод биеийн гэмтэлтэй тэмцэж, талбайд гарах эрмэлзэлтэй байгаа нь Кавальерс багийн хувьд цувралын урсгалыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлж болох юм.

Плейоффын хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед Кливленд баг гол тоглогчдоороо эргэн ирэлт хийхийг зорьж байна.

talkbasket.net

What do you think?

2026 оны Jeep Compass цахилгаан хөтлүүртэйгээр шинэчлэгдэн ирлээ

2026 оны Jeep Compass цахилгаан хөтлүүртэйгээр шинэчлэгдэн ирлээ

Volvo 413,000 гаруй машиныг арын камерын асуудлаас болж буцаан татаж байна

Volvo 413,000 гаруй машиныг арын камерын асуудлаас болж буцаан татаж байна