in

Камила Кабельогийн “Never Be the Same” дуу Spotify дээр 1 тэрбум удаа тоглогджээ

2018 оны Camila цомогт багтсан уг баллад нь Камила Кабельогийн Spotify-ийн Billions Club-т нэгдсэн дөрөв дэх уран бүтээл болж байна.

Камила Кабельогийн “Never Be the Same” дуу Spotify дээр 1 тэрбум удаа тоглогджээ

Дуучин Камила Кабельо 2018 онд гаргасан “Never Be the Same” хэмээх хит уран бүтээл нь Spotify дээр 1 тэрбумдах удаа тоглогдсоныг тавдугаар сарын 23-нд өөрийн цахим хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдлээ.

“‘Never Be the Same’ бол миний дөрөв дэх 1 тэрбум давсан дуу боллоо!!!!!!!” хэмээн тэрээр төгөлдөр хуур дээр уг бүтээлийг тоглож буй бичлэгийн хамт Instagram хуудсандаа нийтэлжээ. “Энэ дууг бичих үед яг л сэтгэлээ хөгжим болгон буулгаж буй мэт мэдрэмж төрж байсан. Хэн нэгнийг үгүйлэх, мөрөөдөх, тэмүүлэх мэдрэмж… хэхэ” гэжээ.

Мөн тэрээр сонсогчдод хандан талархал илэрхийлж, “Хэрэв миний хөгжим таны амьдралын аль нэг мөчтэй нийцэж, сэтгэлд чинь хүрсэн бол би үнэхээр их талархаж байна. Энэ зун тоглолт дээр уулзъя :))))” хэмээн бичжээ.

“Never Be the Same” дуу нь түүний анхны бие даасан цомог “Camila”-д багтсан хоёр дахь сингл байсан бөгөөд тэр үед “Havana” дуугаараа Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлээд байсан юм. Уянгын өнгө аяс, фальцет хоолой бүхий энэхүү дуу чартад зургаадугаарт бичигдэж, Кантри дуучин Кейн Брауны хамтарсан хувилбараар мөн дахин гарч байжээ. Түүнчлэн Поп эйрплэй чартыг гурван долоо хоног дараалан тэргүүлж, Радио дуунуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн амжилттай.

Spotify-д нэг тэрбум стрим давсан түүний бусад дуунуудыг дурдвал: “Havana” (2.2 тэрбум), Шон Мендестэй хамтарсан “Señorita” (3 тэрбум), Эд Шийрантай хамтарсан “Bam Bam” (1 тэрбум) багтдаг.

Кабельо хамгийн сүүлд 2024 онд hyperpop хэв маягтай “C,XOXO” цомгоо гаргасан бөгөөд энэ цомгоос “I Luv It” (Playboi Carti), “He Knows” (Lil Nas X), “Hot Uptown” (Drake), “Godspeed” зэрэг уран бүтээлүүд төрсөн. Тэрээр уг цомгийг сурталчлах Yours, C Tour аялан тоглолтоо хоёрдугаар сард зарласан ч АНУ дахь тоглолтын тов хараахан нийтлэгдээгүй байна.

billboard.com

What do you think?

mzinho: Америкт бид гэртээ байгаа мэт дэмжлэг мэдэрдэг

mzinho: Америкт бид гэртээ байгаа мэт дэмжлэг мэдэрдэг

UFC 318: Макс Холлоуэй, Дастин Порье нарын 3 дахь тулаанд хэд хэдэн онцлох тулаан нэмэгдлээ

UFC 318: Макс Холлоуэй, Дастин Порье нарын 3 дахь тулаанд хэд хэдэн онцлох тулаан нэмэгдлээ