Финикс Санс одоогоор Кевин Дюрантыг солих албан ёсны хэлэлцээ эхлүүлээгүй ч 2025-26 оны улиралд багаа төлөөлөн үлдэх боломжийг нь үгүйсгээгүй хэвээр байна. Түүний ирээдүйг багийн шинэ бүтцийн шийдвэрүүд тодорхойлох бололтой.
Саяхан Санс Брайан Грегориг ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлсэн. Түүний гол зорилт багийн дараагийн ахлах дасгалжуулагчийг сонгох явдал. Энэ шийдвэр нь зөвхөн тоглогчдын эрэмбэ, системд төдийгүй Дюрантын ирээдүйд ч нөлөөлөх магадлалтай.
Дюранттай холбоотой нөхцөл байдал хэсэгчлэн хүлээлтийн байдалд байна. Учир нь Милуоки Баксийн супер од Яннис Антетокумпо энэ зуны хамгийн том гол сэдвүүдийн нэг болоод байгаа. Хэрвээ Яннис наймаанд орвол Дюрантыг орлох хувилбар гэж үзэх багууд гарч ирэх нь тодорхой. Эсвэл эсрэгээрээ, олон баг оролцсон томоохон солилцоонд Дюрантын нэр ч хөндөгдөж магадгүй.
Энэ оны эхээр Санс дотоод хүрээнд Дюрантын зах зээлийн эрэлт ямар байгааг судалж эхэлсэн. Хамгийн нухацтай яригдсан баг бол түүний хуучин баг Голден Стэйт Уорриорс байсан ч Дюрант Бэй Эриа руу буцах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, хэлэлцээ зогссон.
Түүнд сонирхолтой хандсан багуудын дунд Миннесота Тимбервулвз, Майами Хит, Нью-Йорк Никс, Сан Антонио Спөрс, Хьюстон Рокетс зэрэг багууд багтсан. Гэхдээ эдгээр баг бүрэн бүрэлдэхүүнээ хэрхэн бүрдүүлэхээс хамаарч, Дюрантын тохирох байршил ч тодорхой болно.
Финикс Санс одоогоор шууд шийдвэр гаргаагүй ч тэд Дюрантыг солих, эсвэл шинэ дасгалжуулагчийн системд тохируулах гэсэн хоёр замын зааг дээр ирээд байна.
Suns Haven't Initiated Kevin Durant Trade Discussions; Future With Team Still Possible https://t.co/sIBhcDNLeD
— RealGM (@RealGM) May 21, 2025