in

Кевин Харт, Том Брэди, Друски нар фэнүүдтэйгээ $1 саяын төлөө өрсөлдөнө

Кевин Харт, Том Брэди, Друски нар фэнүүдтэйгээ  саяын төлөө өрсөлдөнө

Алдартнуудтай нэг тайзан дээр гарч, бодитоор өрсөлдөхийг мөрөөддөг фэнүүдийн хувьд ховорхон боломж гарлаа. Америкийн Fanatics компани 2025 оны зургадугаар сард Нью-Йорк хотноо зохион байгуулагдах Fanatics Fest NYC арга хэмжээний үеэр анхны Fanatics Games тэмцээнийг танилцуулах гэж байна.

Тус тэмцээнд 50 фэн шалгарч, спорт, урлаг, энтертайнментын 50 алдартай төлөөлөгчтэй найман төрлийн спортын уралдаанд оролцоно. Энэхүү тэмцээн нь шинэлэг, сонирхол татахуйц төдийгүй $1 саяын шагналын сантай гэдгээрээ онцлог.

Оролцохоор төлөвлөгдсөн алдартнуудын дунд Кевин Харт, Том Брэди, Кевин Дюрант, Трэвис Скотт, Жэймс Харден, Алекс Родригес, Одэлл Бекхэм Жр., Тайрик Хилл, Логан Пол, Druski, мөн WWE-ийн одод болох Коди Родс, Сет Роллинс, Риа Рипли, Лив Морган зэрэг олон хүн багтжээ.

Тэд фэнүүдийн хамт дараах төрөлд авьяас, ур чадвараа сорих юм:

  • Хөлбөмбөгийн холын дамжуулалтын сорил
  • NBA 3 онооны шидэлт
  • Бейсболын нарийвчлалтай шидэлт
  • Хоккейн шайб цохих чадвар
  • UFC цохилтын сорил
  • WWE тайзны гарц
  • Хөлбөмбөгийн гоол оруулах төрөл
  • Гольфийн туг руу хамгийн ойрхон цохих сорил

Fanatics компанийн гүйцэтгэх захирал Майкл Рубин “Дэлхийн хамгийн шилдэг тамирчныг тодруулах” зорилготой энэ тэмцээнийг санаачилсан бөгөөд шилдгүүдийг өндөр шагналаар урамшуулна.

  • Нэгдүгээр байр: $1 сая
  • Хоёрдугаар байр: Ferrari 812 GTS
  • Гуравдугаар байр: 2003 оны Леброн Жэймсийн шинэ тоглогчийн Topps Chrome карт ($250,000 орчим үнэтэй)

Тэмцээнд оролцох сонирхлоо илэрхийлсэн алдартнуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд рэппер Quavo өөрийн Инстаграм хуудсанд “Яахын аргагүй би хожино” хэмээн бичжээ.

Fanatics Fest NYC 2025 арга хэмжээ зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд Javits Center-т болно. Тасалбарын худалдаа үргэлжилж байна.

billboard.com

What do you think?

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?

Жоди Фостер Францын сэтгэл зүйн нууц триллер кинонд гол дүр бүтээж, Каннын наадамд 8 минутын алга ташилт хүртлээ

Жоди Фостер Францын сэтгэл зүйн нууц триллер кинонд гол дүр бүтээж, Каннын наадамд 8 минутын алга ташилт хүртлээ