in ,

Конор Брэдли Ливерпүүлтэй гэрээгээ сунгалаа: Александер-Арнолдын халааг авч, илүү олон тоглолт хийхийг зорьж байна

Брэдли 2024 оны Умард Ирландын “Шилдэг тоглогч”-оор нэрлэгдэж байсан.

Конор Брэдли Ливерпүүлтэй гэрээгээ сунгалаа: Александер-Арнолдын халааг авч, илүү олон тоглолт хийхийг зорьж байна

Ливерпүүлийн баруун жигүүрийн хамгаалагч Конор Брэдли 2029 он хүртэл хүчинтэй шинэ гэрээ байгуулжээ. Тэрээр клубийн домогт тоглогч Трент Александер-Арнолд багийг орхих болсон энэ үед үндсэн бүрэлдэхүүнд илүү тогтмол тоглох зорилго тавьсан байна.

Улирлын төгсгөлөөр гэрээ нь дуусах Александер-Арнолд тавдугаар сарын 5-нд Ливерпүүлийн багтай 20 жил үргэлжилсэн харилцаагаа өндөрлүүлэхээ зарласан. 26 настай хамгаалагч ирэх зургаадугаар сарын 18-нд болох Клубуудын дэлхийн аваргын өмнө Реал Мадридтай нэгдэх хүлээлттэй байгаа юм.

Харин Умард Ирландын шигшээ багийн ахлагч, 21 настай Брэдли 2024 оны нэгдүгээр сард Ливерпүүлд гарааны бүрэлдэхүүнд дебют хийсэн ч гэмтлийн улмаас нийт 15 тоглолтыг өнжөөд байгаа. Тэрээр улиралд ердөө дөрвөн удаа л Премьер лигийн тоглолтод гараанаас оролцсон ч Александер-Арнолдын явснаар илүү тоглолтод оролцох боломж нээгдэнэ гэж харж байна.

Конор Брэдли: Илүү олон цом хүртэж, илүү ихийг бүтээхийг хүсэж байна

“Ирээдүйд бидний хамтдаа туулж буй аялал хэрхэн үргэлжлэхийг харах маш сайхан байна. Үнэхээр бахархалтай, бас баяртай байна” хэмээн Болтоны багаас зээлээр тоглож байсан Конор Брэдли Ливерпүүлийн албан ёсны вэбсайтад ярьжээ.

“Зүгээр л даруухан байж, тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэснээр бид улам урагшилж, хамтдаа илүү олон дурсамж бүтээх болно гэж найдаж байна.”

“Миний зорилго бол илүү олон тоглолтод оролцохоос гадна илүү олон цом хүртэх. Хөлбөмбөг тоглохын гол утга нь амжилт гаргаж, цом хүртэх явдал. Бид аль болох олон цом хүртэх тусам миний хувьд төдийгүй багийн хувьд ч илүү амжилттай байх болно” гэжээ.

Түүний статистик

Брэдли анх 2021 оны есдүгээр сард Норвич Сити багийн эсрэг Ливерпүүлийн төлөө талбайд гарч, 1954 оноос хойш тус багийн төлөө албан ёсны тоглолтод оролцсон анхны Умард ирланд тоглогч болсон юм.

Тэрээр 2021/22 оны улирлыг таван тоглолттой өндөрлүүлсэн ба дараагийн улиралд Болтонд зээлээр тоглохдоо “Жилийн шилдэг тоглогч” болон багийн хамт олноосоо “Тоглогчдын тоглогч” шагналыг хүртэж, мөн EFL цомын эзэн болсон.

Эцэг клуб Ливерпүүлдээ эргэн ирсний дараа Брэдли 2023/24 оны улиралд бүх тэмцээнийг хамарсан 23 тоглолтод оролцож, 2024 оны нэгдүгээр сард Челсигийн эсрэг 4-1 харьцаатай ялалт байгуулсан тоглолтод анхны гоолоо оруулсан бөгөөд дараа сард нь EFL цомын аварга болсон юм.

Тэрээр улирлын сүүлийн хоёр тоглолтын өмнө нийт 27 тоглолтод оролцсон бөгөөд Александер-Арнолд багийг орхино гэдгээ зарласнаас хойш таван гарааны тоглолтын гуравт нь нэрлэгдээд байна.

Трент Александер-Арнолдыг явахад Брэдли халааг нь авч чадах уу?

Ливерпүүлээс явах болсон Трент Александер-Арнолд бол өндөр туршлагатай, олон цомын эзэн хамгаалагч юм. Тэрээр 2018/19 оны Аваргуудын лиг, 2019/20 оны Премьер лиг, 2021/22 оны FA цом, мөн хоёр ч удаагийн EFL цомын аваргын эзэн болсон билээ.

Түүний шийдвэр олон нийтэд ил болсны дараа багийн дасгалжуулагч Арне Слот сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Сайн хүн, мөн маш сайн жигүүрийн хамгаалагч клубээс явж байна. Би өмнө нь сайн тоглогчид багийг орхиж байсан нөхцөлд ажиллаж байсан учраас бага зэрэг дасан зохицсон байдаг. Дараагийн сайн тоглогч тодорч гарч ирдэг, магадгүй яг одоо тийм зүйл тохиох гэж байна” хэмээн хэлжээ.

Ливерпүүл хэзээ аваргын цол хүртсэн бэ?

Ливерпүүл дөрөвдүгээр сарын 27-нд Тоттенхэмийн эсрэг тоглохоос өмнө Английн 20 удаагийн аварга Манчестер Юнайтедын дээд амжилтад хүрэхийн тулд ердөө нэг оноо авах шаардлагатай байлаа.

Тоглолтын эхэнд Слотын багт бага зэрэг эргэлзээ төрсөн бөгөөд Доминик Соланке 12 дахь минутад Тоттенхэмд гоол оруулж, тэргүүллийг авчирсан. Гэхдээ ердөө дөрвөн минутын дараа Луис Диас гоол оруулж тоог тэнцүүлсэн.

Улмаар Тоттенхэмийн алдаатай тоглолтыг ашигласан Ливерпүүл Алексис Мак Аллистер, Кодди Гакпо нарын гоолоор эхний үеийн дараа 3-1 харьцаагаар тэргүүлж байв.
Багийн мэргэн бууч Мохамед Салах өөрийн хэв маягийн гоолоор дөрөв дэхийг нэмж, тоглолтын хувь заяаг бүрэн шийдсэн бол Дестини Удогигийн авто гоолоор эцсийн үр дүн тогтоогдсон юм.

Премьер лигийн аварга: Арне Слот өмнө нь ямар цомууд хүртэж байсан бэ?

Арне Слот 2021/22 оны улирлын өмнө Фейеноорд клубийн дасгалжуулагчаар томилогдож, Нидерландын шигшээ багийн хуучин дасгалжуулагч Дик Адвокаатыг залгамжилсан. Анхны улиралдаа багийг Эредивизийн гуравдугаар байранд оруулж, шинээр эхлүүлсэн Конференц лигийн финалд хүргэсэн юм.

45 настай Слот дараа нь 2022/23 оны улиралд ПСВ-г 7 оноогоор ардаа орхиж, Фейеноордтойгоо лигийн аварга болж, 2023/24 онд Голландын цомын эзэн болсон.

Тэрээр хоёр улирал дараалан “Эредивизийн шилдэг менежер” шагнал хүртсэн бөгөөд 2023/24 оны улиралд баг нь ПСВ-гийн араас долоон оноогоор хоцрон хоёрдугаар байрт орсон ч улирлын турш ердөө хоёрхон тоглолтод хожигдсон үзүүлэлттэй байна.

Мөн тоглогч байх үедээ Слот эх орныхоо Зволле клубийн хамт 2001/02 болон 2011/12 оны улиралд Голландын нэгдүгээр дивизионы (хоёрдугаар зэрэглэл) аварга болж байсан туршлагатай.

Ливерпүүл хэзээ тоглох вэ?

Тавдугаар сард болох Ливерпүүлийн бүх тоглолтын хуваарийг доорх жагсаалтаас харна уу.

Даваа гараг – 5-р сарын 19
Брайтон vs Ливерпүүл – 20:00 (Улаанбаатарын цагаар)

Ням гараг – 5-р сарын 25
Ливерпүүл vs Кристал Палас – 16:00 (Улаанбаатарын цагаар)

101greatgoals.com

What do you think?

Микел Артета: Хавертцийн биеийн эдгэрэлт, өөрчлөлт сэтгэл хөдөлгөм байсан

Микел Артета: Хавертцийн биеийн эдгэрэлт, өөрчлөлт сэтгэл хөдөлгөм байсан

Голден Стэйт Уорриорс Жонатан Кумингаг үлдээхийг хүсэж байна

Голден Стэйт Уорриорс Жонатан Кумингаг үлдээхийг хүсэж байна