in

Крэйг Ходжес: Пиппен төрөлхийн авьяасаараа Жорданыг давсан

Крэйг Ходжес: Пиппен төрөлхийн авьяасаараа Жорданыг давсан

Чикаго Буллсын хуучин хамгаалагч Крэйг Ходжесын үзэж буйгаар, Скотти Пиппен төрөлхийн авьяасаараа Майкл Жорданыг давсан тоглогч байжээ.

Тэрбээр All The Smoke подкастын үеэр Пиппений биеийн бүтцийн давуу тал, хоёр гараараа тоглох чадварыг онцолж, түүнийг “төрөлхийн хувьд бүрэн тоглогч” хэмээн тодорхойлсон юм.

“Би түүнийг MJ-гээс илүү гэж боддог, зөвхөн төрөлхийн чадамжийн хувьд л шүү,” хэмээн Ходжес хэлэхдээ Пиппений биений харьцаа, тэнцвэртэй байдал, хоёр гараараа оноо авах чадварыг дурдсан.

Түүний хэлснээр, хоёр супер одыг ялгадаг гол зүйл нь өөртөө итгэх итгэл ба гадны дэмжлэг байсан аж. Жордан багийн зүгээс анхнаасаа бүрэн дэмжлэг авч байсан бол Пиппен тогтмол хөгжиж, өөрийн байр суурь, хүлээн зөвшөөрлийг олж авахын төлөө тууштай тэмцэх хэрэгтэй болсон гэнэ.

Долоон удаагийн All-Star, 10 удаагийн All-Defensive багийн гишүүн Пиппен 1996 онд NBA-гийн “50 шилдэг тоглогч”-ийн жагсаалтад багтсан нь түүний итгэлийг эрс нэмэгдүүлсэн хэмээн тэрээр үзэж байна.

Мөн түүнчлэн, Пиппен карьерынхаа турш тасралтгүй сайжирч, “түүнд бөмбөг очих бүрт илүү нөлөөтэй” тоглогч болсон байна.

Мөн тэрбээр Жордан ба Пиппений хоорондын зөрчлийн талаар дурдаж, “Пиппен гэрээний болон бизнесийн асуудал дээр Жордан түүнд илүү их дэмжлэг үзүүлэх байсан гэж мэдэрдэг байсан” хэмээн хэлжээ.

“Гэрээний хувьд багийнхнаа хадгалахын тулд золиос гаргасан олон тамирчин бий,” хэмээн Ходжес онцолж, Пиппен Жорданаас иймэрхүү нөхөрлөлийг хүлээж байсан гэдгийг илэрхийлсэн.

Ходжес 1991-1993 оны анхны гурван дараалсан түрүүнд хоёр тоглогчийн хамтаар Чикагод тоглож байсан.

2010 онд Алдрын танхимд заларсан Скотти Пиппен сүүлийн жилүүдэд өөрийн оруулсан хувь нэмрийг хэрхэн үнэлж байгаад сэтгэл дундуур явдгаа илүү ил тод хэлдэг болсон.

What do you think?

Leave a Reply

Рубен Аморим: “Бруну Фернандеш бол дэлхийн шилдэг тоглогчдын нэг, худалдахгүй”

Рубен Аморим: “Бруну Фернандеш бол дэлхийн шилдэг тоглогчдын нэг, худалдахгүй”

Apple-ийн хэт нимгэн iPhone 17 Air загвар ноцтой сул талтай байж болзошгүй

Apple-ийн хэт нимгэн iPhone 17 Air загвар ноцтой сул талтай байж болзошгүй