in

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа

Поп од Майли Сайрус фэнүүддээ “Something Beautiful” хэмээх визуал цомог киноныхоо шинэ трэйлерийг 5-р сарын 22-нд олон нийтэд хүргэлээ. Энэхүү трэйлер нь цоо шинэ, хараахан цацагдаагүй дууны хэсгийг агуулснаараа онцлог байв.

Кино театруудад нээлтээ хийхээс яг гурван долоо хоногийн өмнө цацагдсан уг трэйлер Сайрус хар хувцас, тод улаан уруулын будалтаар гоёж, камер луу ширтэж буй дүрээр эхэлнэ. Улмаар тэрээр гудамжаар гүйлдэн тоглож, дугуй шатны эргэн тойрон бүжигчидтэй хамт бүжиглэн “Easy Lover” хэмээх шинэхэн дуун дээр дуулж буй хэсгүүдээр үргэлжилнэ.

Трэйлерт “13 шинэ дуу,” “Мөрөөдлөөр тэжээгдсэн гайхалтай визуал цомог” гэсэн бичвэрүүд гарч ирнэ.

Columbia Records-ийн шугамаар тавдугаар сарын 30-нд цацагдах шинэ цомгийн өмнө гарч буй уг трэйлер нь аль хэдийн нийтэд хүрсэн “Prelude,” “Something Beautiful,” “End of the World” болон “More to Lose” зэрэг синглүүдийг багтаасан байна.

Цомгийг дагалдан гарах киноны нээлт зургаадугаар сарын 6-нд Нью-Йорк хотын Tribeca кино наадмын хүрээнд болох юм. Үүний дараа 6-р сарын 12-нд АНУ болон Канадын кино театруудад нэг өдөр л гарч, улмаар 6-р сарын 27-нд дэлхий дахинд дахин нэг өдрийн турш үзэгчдэд хүрэхээр төлөвлөгджээ.

“Something Beautiful” киног театрт гарахаар болсныг анх зарлахдаа Сайрус өөр нэгэн дүрс бичлэгийг хуваалцсан. Тус бичлэгт тэрээр Холливудын алдрын гудамжинд хөрвөн хэвтэж, найз залуу, мөн уран бүтээлч хамтрагч Макс Моррандотой үнсэлцэж буй хэсэг багтжээ. Сайрус мөн цомгийнхаа дууны жагсаалтыг танилцуулж, Brittany Howard болон Naomi Campbell нартай хамтарсан бүтээлүүд багтсан болохыг дэлгэсэн байна.

Майли Сайрусийн “Something Beautiful” киноны трэйлерийг дээрх бичлэгээс үзнэ үү.

billboard.com

What do you think?

Blumhouse ба Meta хамтран “Horrorverse” тоглоомыг танилцууллаа

Blumhouse ба Meta хамтран “Horrorverse” тоглоомыг танилцууллаа

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ