Мохамед Салах Ливэрпүүл багтай шинэ гэрээ байгуулах асуудал ахиц дэвшилгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, одоогийн байдлаар дараа улиралд багтаа үлдэхээс илүү явах магадлалтай байгаагаа хүлээн зөвшөөрчээ.
Салахын одоогийн гэрээ ирэх зун дуусах бөгөөд тэрээр өчигдөр Саутгэмптоны эсрэг 3:2 харьцаатай ялсан тоглолтод хоёр гоол оруулж, Ливэрпүүл багийг Премьер лигийн хүснэгтийн тэргүүн байранд найман онооны зөрүүтэй болгоход хувь нэмрээ оруулсан юм.
32 настай Египет тоглогч энэ улиралд дахин гайхалтай тоглолт үзүүлж байгаа бөгөөд энэ хурдаа хадгалвал тавдугаар сар гэхэд клубын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад гуравдугаар байрт орох боломжтой.
The Egyptian King keeps his cool 🥶 pic.twitter.com/vmarlYEbm1
— Liverpool FC (@LFC) November 25, 2024
Гэсэн хэдий ч Ст. Мэрис цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын дараа түүний уур бухимдал тодорч, тэрээр сэтгүүлчидтэй холилдсон бүсэд (mixed zone) ярилцахыг хүссэн байна.
Mail-д бичсэнээр, Салах дараах зүйлийг хэлжээ:
“Бараг арванхоёрдугаар сар болчихлоо, гэхдээ одоог хүртэл би клубт үлдэх санал хүлээж аваагүй байна. Магадгүй би явах магадлалтай байх.
Та бүхэн мэдэж байгаа, би энэ клубт олон жил тоглосон. Энэ шиг клуб байхгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ эцэстээ энэ асуудал миний гарт байхгүй. Би хэлж байсан, одоо арванхоёрдугаар сар, ирээдүйн талаар юу ч сонсоогүй хэвээр байна.
Би фенүүдээ хайрладаг. Фенүүд ч намайг хайрладаг. Гэвч эцэст нь энэ нь миний болон фенүүдийн гар дээр биш.”
"We're almost in December, I haven't received any offer to stay at the club, so probably I'm more out than in."
— NBC Sports Soccer (@NBCSportsSoccer) November 25, 2024
Mo Salah discusses his future at Liverpool with his contract set to expire at the end of this season. pic.twitter.com/LnojfDPR9l
Салахын уур бухимдал нэмэгдэж байна
Салах гэрээний асуудал ахиц дэвшилгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Тийм ээ, мэдээж,” хэмээн тэрээр хэлжээ. “Би зодог тайлахгүй. Одоохондоо тоглож, улиралдаа төвлөрч, Премьер лиг, магадгүй Аваргуудын лигийг хүртэхийг хичээж байна. Би сэтгэл гонсойсон байгаа ч харж байя.
Би маш мэргэжлийн түвшинд тоглодог. Миний ажлын ёс зүй бүх хүнд харагддаг. Би зүгээр л хөлбөмбөгөөсөө таашаал авч, аль болох өндөр түвшинд тоглохыг хичээж байна.”
Салах энэ улиралд 12 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт өгсөн ч түүний нөхцөл байдал нь Ливэрпүүл багийн дасгалжуулагч Арнэ Слотын удирдлага дор үзүүлж буй амжилттай тоглолтод саад учруулах аюултай хэвээр байна.