Нарны идэвхжилтэй холбоотойгоор SpaceX-ийн хиймэл дагуулын амьдрал богиносож байна
SpaceX-ийн Starlink хиймэл дагуулуудын амьдралын хугацааг нарны идэвхжил богиносгож байгаа талаар шинэ судалгаа гарчээ. Энэ нь дагуулуудын дэлхийд буцаж ирэх хурдыг нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр тэдгээрийн хагархай газарт хүрэх магадлалтайг судлаачид онцолж байна.
NASA-ийн Goddard Space Flight Center-ийн Дэнни Оливэйра тэргүүтэй судлаачид 2020-2024 оны хооронд Starlink дагуулуудын дэлхийд буцаж ирсэн байдлыг судалжээ. Энэ хугацаанд нарны идэвхжил нэмэгдэж, дэлхий орчмын хиймэл дагуулуудын тоо эрчимтэй өсөж, SpaceX зэрэг хувийн компаниудын мегаконстелляци нэмэгдсэн байна.
Судлаачид, geomagnetic үйл ажиллагаа буюу нарны дэлбэрэлтээс үүдэлтэй дээд агаар мандал дахь өөрчлөлтүүд нь Starlink дагуулуудын амьдралын хугацааг богиносгож, тэдгээрийг хүлээгдэж байснаас хурдан дэлхийд буцаж ирэхэд хүргэдэг гэж үзэж байна. Энэ үед дагуулуудын амьдралын хугацаа 10-12 хоногоор багасч болохыг Оливэйра мэдэгджээ.
Мөн geomagnetic үйл ажиллагаа агаар мандлыг халааж, тэлэхэд хүргэдэг тул хиймэл дагуулуудын хурд нэмэгдэж, тэдгээрийн хооронд мөргөлдөх магадлал нэмэгддэг байна. Судалгааны үр дүн arXiv сайт дээр нийтлэгдсэн байна.
Ийнхүү дагуулуудын дэлхийд буцаж ирэх хурд нэмэгдсэнээр, тэдгээрийн хагархай газарт хүрэх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Уг судалгаа Starlink-ийн хагархай газарт хүрэх эрсдэлийг шууд судлаагүй боловч, энэ талаар цаашид илүү их судалгаа хийх шаардлагатайг онцолсон байна.
2024 онд Starlink-ийн 2.5 кг жинтэй хагархай Канадын Саскачеванд газар унасан тухай New Scientist мэдээлэв. SpaceX-ийн зүгээс ийм хагархай газарт унах боломжтой ч, энэ нь хүнд аюул учруулахгүй гэж мэдэгдэж байна.
Одоогоор дэлхий орчимд 7,500 гаруй Starlink хиймэл дагуул ажиллаж байгаа бөгөөд SpaceX цаашид энэ тоог 42,000 хүргэхээр төлөвлөж байна. Хиймэл дагуулуудын тоо нэмэгдэж байгаа энэ үед нарны идэвхжил хэрхэн тэдний амьдралын хугацаанд нөлөөлж байгааг ойлгох нь чухал юм.
Эх сурвалж:
Solar Storms Are Pushing Elon Musk’s Satellites Back to Earth
As Earth’s orbit becomes increasingly crowded, we need more data on how space weather impacts their reentries, researchers say.