Ноттингем Форест баг Английн цомын ээлжит тоглолтуудын дараах Премьер лигийн анхны тоглолтдоо Манчестер Ситиг нутагтаа хүлээн авч байна.
Аваргуудын лигийн эрх авах боломж аль аль багт бий. Түүнчлэн Англи улсаас тав дахь баг Европын дээд түвшний тэмцээнд оролцох өндөр магадлалтай байгаа тул энэ тоглолт асар чухал ач холбогдолтой.
Зочин багийн хувьд Родри өнгөрсөн долоо хоногт талбай дээр бэлтгэлдээ эргэн нэгдсэн ч бүрэн формдоо ороход хугацаа хэрэгтэй. Гэсэн ч Пеп Гуардиолад хүчирхэг тоглогчдын сонголт хангалттай бий.
Харин Ноттингем Форест энэ улиралд гэртээ гайхалтай тоглолт үзүүлж, том багуудыг ялсан амжилтаа үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Багуудын гарааны бүрэлдэхүүнтэй танилцъя.
Ноттингем Форест бүрэлдэхүүн
Your Reds to face @ManCity. 🫡 pic.twitter.com/yNonwU6hbz
— Nottingham Forest (@NFFC) March 8, 2025
Багийн бүх гол тоглогчид бэлэн байна.
Ноттингем Форест (4-2-3-1)
- Хаалгач: Матс Селс
- Хамгаалалтын шугам (баруун → зүүн): Ола Айна (RB), Никола Миленкович (CB), Мурильо (CB), Неко Уильямс (LB)
- Хагас хамгаалагчид: Николас Домингес, Эллиот Андерсон
- Довтолгооны гурвал (баруун → зүүн): Энтони Эланга (RW), Морган Гиббс-Уайт (CAM), Каллум Хадсон-Одой (LW)
- Довтлогч: Крис Вуд (ST)
Манчестер Сити бүрэлдэхүүн
Your City side to take on Nottingham Forest 📋
— Manchester City (@ManCity) March 8, 2025
XI | Ederson, Nunes, Khusanov, Dias (C), Gvardiol, Nico, Bernardo, Savinho, Foden, Doku, Haaland
SUBS | Ortega Moreno, Marmoush, Kovacic, Grealish, De Bruyne, Gundogan, Reis, O'Reilly, Lewis#ManCity | @etihad pic.twitter.com/MmODh3oqRe
Аваргууд боломжит хамгийн хүчирхэг гараагаа бүрдүүллээ.
Манчестер Сити (4-3-3)
- Хаалгач: Эдерсон
- Хамгаалалтын шугам (баруун → зүүн): Матеус Нунес (RB), Абдукодир Хусаннов (CB), Рубен Диаш (CB), Йошко Гвардиол (LB)
- Хагас хамгаалалтын гурвал: Нико Гонсалес (CDM), Фил Фоден (CM), Бернардо Силва (CM)
- Довтолгооны гурвал (баруун → зүүн): Савиньо (RW), Эрлинг Холанд (ST), Жереми Доку (LW)
101greatgoals.com