Nintendo switch 2-ыг тойрсон хулгайн хэрэг: Тоглоомын ертөнцийн дахин нэг шинэ шуугиан
Тоглоом сонирхогчдын хувьд Mario тоглоомын хорон санаатны үйлдлийг дахин давтахыг хүсэх нь ховор. Гэсэн хэдий ч зарим бүлэглэлүүд Switch-тэй холбоотой барааг ямар ч аргаар хамаагүй авахыг зорьж байна. Өмнө нь үл мэдэгдэх нэгэн бүлэг, хувь хүн эсвэл магадгүй King Koopa нэгэн ачааны машинаас Switch 2 төхөөрөмжүүдийг хулгайлсан гэсэн мэдээлэл гарсан бол саяхан Калифорнийн нэгэн эрэгтэйг орон нутгийн номын сангуудаас Switch тоглоомуудыг хулгайлсан хэргээр буруутгажээ. Nintendo Switch 2 нь 1.5 сая төгрөг орчим үнэтэй бөгөөд одоогоор тоглоомын ертөнцийн хамгийн халуун сэдэв болоод байгаа тул хүмүүс энэхүү консол болон тоглоомуудыг ямар ч аргаар хамаагүй олж авахыг хүсэж байна.
2025 оны 6-р сарын 17-ны өдөр Marin County-ийн Цагдаагийн газар Фэйсбүүк хуудастаа Оакленд хотын Жамал Рид-Обофумиг долоон номын сангаас 10,000 долларын үнэ бүхий Nintendo Switch тоглоомуудыг хулгайлсан гэж мэдэгдэв. Тэрээр нийтдээ хэдэн зуун тоглоомын карт хулгайлсан байж магадгүй. Хэрэв эдгээр нь дийлэнхдээ 60 долларын үнэтэй байсан бол тэрээр 160 гаруй тохиолдол хулгайлсан байж болно. Гэсэн хэдий ч хуучны гуравдагч талын тоглоомууд байгаа бол энэ тоо 200-гаас илүү байж магадгүй юм.
Marin County нь Сан Францискогийн хойд хэсэгт байрладаг бөгөөд Nintendo саяхан энд өөрийн шинэ дэлгүүрээ нээжээ. Цагдаагийн газраас хулгайлагдсан номын сангуудыг илчлэхгүй байгаа ч тэдгээр нь ажиллах цагаар нэвтэрч, тоглоомуудыг халаасандаа хийж гарч явсан гэж мэдээллээ.
Цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр маш цөөн тоглоом буюу тав хүртэлх тоглоомыг л олж чадсан гэжээ. Тоглоомуудыг хаана хадгалж байсан эсвэл аль хэдийн онлайнд зарсан эсэхийг нотлоогүй байна. Тэдний хэлснээр, Switch 2-ийн тоглоомууд эрэлт ихтэй байгаа тул хэн нэгэн шинэ консол дээр тоглох зүйл хайж байгаа хүмүүст хурдан зарж ашиг олохыг хүсэж магадгүй гэж үзэж байгаа юм.
Nintendo Switch 2 нь аль хэдийн 2025 оны хамгийн халуун төхөөрөмжүүдийн нэг болж, анхны Switch-ийн эхний жилийн борлуулалтыг давж гарсан байна. Nintendo-оос мэдээлснээр 6-р сарын 5-нд нээлтээ хийсэн эхний дөрвөн өдрийн дотор 3.5 сая ширхэг борлуулжээ.
Номын сангаас хулгай хийх нь аль хэдийн бузар үйлдэл боловч гэмт этгээдүүдээр Боузер Жр. мэт багтай байж магадгүй гэж бодогдуулдаг. Харамсалтай нь, эдгээр үйлдлийг хийхийг завдсан этгээдүүд нь хурдан ашиг олохыг хүссэн хүмүүс байж магадгүй. Switch 2-ийн урьдчилсан захиалгыг хамгийн өндөр үнээр зарахыг оролдсон хүмүүс үндсэндээ анхны өдрөө худалдаанд гарсан консолуудыг худалдаж авах боломжтой байсан ч одоо ихэнх дэлгүүрүүд OUT OF STOCK болсон байна. Тиймээс, та консол эсвэл тоглоомд зөвхөн санал болгосон үнээс илүү төлөх хэрэггүй. Боузер шиг хүмүүсийг ялуулах хэрэггүй.
Эх сурвалж:
Some Asshole Allegedly Steals $10,000 Worth of Switch Games From Local Libraries
What kind of Mario villain would steal from a local library?